Эртний Грекийн домгуудаас санаа авсан маш олон уран зураг, кино, уран зохиол гэх мэт урлагийн бүтээлүүд байдаг билээ. Тэгвэл тэрхүү Грекийн домгуудад ЛГБТ хүмүүсийн талаар тэр тусмаа ижил хүйсийн хайр дурлал болон гей бурхад дүрслэгдсэн байдаг ч урлагийн бүтээлүүдэд тэр бүр ЛГБТ бурхад болон тэдний хайр дурлалыг дүрсэлдэггүй. Тиймээс бид ЛГБТ бурхад болон эртний түүх домгуудыг та бүхэндээ хүргэдэг билээ. Энэ удаад эртний Грекийн домгуудын гей бурхадын талаар та бүхэндээ хүргэж байна. Сонирхоно уу.
Ян Баптист “Ренью Ахиллын боловсрол” 1780-1790
Ахилл
Ахилл Пелей болон далайн бурхан Фетида хоёрын хүү. Тройчуудын эсрэг дайны хамгийн эрэмгий дайчин Ахилл үхэшгүй мөнхийн байсан ч хамгийн эмзэг цэг нь түүний өсгий байжээ. Хэдийгээр Хомер Патрокл болон Ахилл хоёрын хоорондын гей харилцааг ном зохиолд бичиж үлээгээгүй ч судлаачид энэ хоёрыг хоорондоо хайрын холбоотой байсан байх магадлалтай гэж үздэг. Жишээ нь: Эл дайнд Трой-ийн ханхүү Хекторын гарт Патрокл амь үрэгдэхэд галзууртлаа уурласан Ахилл өөрийн гараар түүнийг алж цогцсыг нь морин тэргээрээ чирж өшөөгөө тайлдаг.
Питер Пауль Рубенс “Ганимедыг богтолсон нь” 1611
Зевс
Зевс-бурхадын бурхан, Грекийн домогт гардаг хамгийн алдартай бурхан гэгддэг тэрээр Ганимед гэх давтагдашгүй үзэсгэлэн гоо болсон хүүг өөрийн бүргэд (эсвэл өөрөө бүргэд болж хувираад) богтолж авсан гэжээ. Энэ 2-ыг дурлалт хосууд байсан үгүй нь маргаантай хэвээр байдаг ч Эртний Грекийн жүжгийн зохиолч Еврипидийн үзснээр Ганимед Зевсийн зовлон жаргалыг хуваалцан Олимп уулнаа амьдарчээ.
Караваджо “Нарцисс” 1599
Нарцисс
Голын бурхан Кефис болон нимф Лириопын хүү царайлаг, бардам гэдгээрээ алдартай бөгөөд маш олон нимфүүдийг зүрхийг шархлуусан гэж домогт өгүүлдэг. Голын усны тусгалд өөрийгөө олж харснаа ч мэдэлгүй үзэмж төгс залууд дурлан, уй гашууд автаж гол руу үсрэн живж үхэн Нарцисс цэцэг болон хувирсан гэдэг. Домгийн өөр хэлбэрт өгүүлснээр Аминий-хөвгүүн Нарциссд дуралдаг ч бардам Нарцисс үл тоосонд амиа егүүтгэсэн аж.
Александр Киселев “Аполло Гякинф хоёр” 1884
Аполло
Нарны Бурхан Аполло завхай гэдгээрээ танигдсан бөгөөд олон нимфүүдээс гадна эрчүүдтэй ч мөн адил харилцаатай байсан гэж өгүүлэгджээ. Тэднээс дурьдахад Македоны хаан Гякинф, Зевсын хүү Атимний, гоо үзэсгэлэнт Кидарис гэх мэт. Зарим шинжээчдийн үзэж буйгаар эртний Грекийн хөгжим, яруу найргийн үндэслэгч Фамирид (Тамирид) Аполло хоёр түүхэн дэхь хамгийн анхны эрэгтэй хосууд ажээ. Мөн Афродита бурханы хүү, гэрлэлтийн бурхан Гименей ч түүний амрагуудын нэг байсан гэж өгүүлэгджээ.
Волют Кратер МЭ 320 “Хрисипп Лайд хулгайлагдаж байхдаа эцгээсээ тусламж хүсэж байгаа нь”
Хрисипп
Пелопын хүү Хрисип өөрийн үзэсгэлэнт царай, сайхан биеэрээ Фивийн хаан Лай-ын сэтгэлийг татсан гэж грекийн домогт өгүүлэгджээ. Немейн наадмаар Лай хаан Хрисип хүүг хулгайлсан боловч дараа нь Пелоп хүүгээ буцааж авахаар шаардсан гэдэг. Домгийн өөр хэлбэрт өгүүлснээр Лай морин тэрэгтээ хүүг хулгайлж байхад Хрисипп амиа егүүтгэсэн гэжээ.
Эх сурвалж: www.advocate.com , www.wikipedia.org