1.Өөрийгөө дэлхий дахинд гей гэдгээ илэрхийлсэн үе

2013 онд 18 настай байхдаа Трооё Сиван Youtube хуудсаараа дамжуулан “каминг аут” (каминг аут-өөрийгөө ЛГБТ гэдгээ нээлттэй илэрхийлэх) хийж байжээ.

Бичлэгээ эхлэхдээ тэрбээр “Би амьдралдаа хэзээ ч ингэж сандарч байсангүй” хэмээгээд цааш үргэлжлүүлэхдээ “энэ миний хувьд огт ичээд байх зүйл биш, ер нь хэн ч ЛГБТ гэдгээсээ ичих ёсгүй. Тиймээс яагаад би энэ талаараа та нартай хуваалцаж болохгүй гэж?” гэжээ.

Маш олон ЛГБТ хүмүүс бэлгийн чиг баримжаанаасаа болж бусдаас тусгаарлагдсан мэт мэдэрч айж ганцаарддаг бөгөөд эдгээр Youtube хуудсан дээрх ЛГБТ залуучуудын бичлэг тэдэнд ганцаардлыг даван туулж, өөртөө итгэж амьдрах урам зориг хайрладаг билээ. Трооё Сиваны энэхүү бичлэг Youtube хуудсан дээр 8 сая илүү хандалт авсан ба одоо ч дэлхий даяар олон сая ЛГБТ хүүхэд залууст урам өгсөөр байна.

 

2. “The Fault in Our Stars” киноны саундтрак жагсаалтад багтсан үе

2014 онд TRXYE нэртэй дебют цомгоо гаргасан бөгөөд тус цомогт багтсан The Fault in Our Stars дуу нь олон улсын түвшинд хит болж өндөр амжилт үзүүлсэн юм. Тус синглээс олсон бүх орлогоо “Princess Margaret Hospital Foundation” сангийн хавдрын тасагт хандивласан байна.

 

3. Time сэтгүүл-ийн хамгийн нөлөө бүхий өсвөр үеийнхэн жагсаалтад багтсан үе

Хамгийн анхны бие даасан цомог нь гарахаас ч өмнө “Time сэтгүүл”-ээс түүнийг хамгийн нөлөө бүхий өсвөр үеийнхэн жагсаалтад 2014 онд багтааж байжээ. Түүнтэй цуг тус жагсаалтад Barack Obama-ийн охидууд болох Sasha болон Malia Obama нар, Shawn Mendes, Lorde гэх зэрэг алдартнууд багтаж байсан байна.

 

4. Түүний нээлттэй илэрхийлдэг гей сэдэвтэй дууны үгнүүд

Тэрбээр өөрийн цомогт багтсан дуунуудын үгээр өөрийн мэдрэмж, гей байдлаа нээлттэй илэрхийлдгээрээ алдартай. Гей залуугийн хувьд хэзээ ч эмэгтэй хүн хайрлаж буй утгатай өөрийн мэдрэмжийг үгүйсгэсэн буюу дүр эсгэсэн дууны үгийг хэрэглэдэггүй нь түүнийг энэ цаг үеийн хамгийн нөлөө үзүүлэхүйц нээлттэй гей залуу гэдгийн баталгаа биш гэж үү?

 

5. Blue Neighborhood цомог

2 дахь дебют цомог болох “Blue Neighborhood”-д багтсан 3 дууныхаа видеог цуврал хайрын түүх болгон хийсэн бөгөөд тус хайрын түүх нь багаасаа нэг нэгэндээ дурлан үерхэх боловч нийгэмд бугшсан гомофоби үзэл болон эцгийнхээ хүчирхийллээс болж хагацаж буй 2 хүүгийн гунигтай түүхийг илэрхийлдэг юм. Тус цуврал видео нь гарсан жилдээ MTV Video Music Awards-т шилдэг видео төрөлд нэр дэвшсэн байна.

 

6. ЛГБТ эрхийн төлөөх активизм

Трооё Сиван күийр (ЛГБТ) олон нийтийн эрхийн төлөө тууштай тэмцэгч билээ. Өөрийн уран бүтээл болон аялан тоглолтоос олсон ашгаас орон гэргүй ЛГБТ хүүхдүүд, өсвөр үеийнхэнд туслах үйлсэд хандивлахаас гадна уран бүтээл болон Youtube хуудсаараа дамжуулан үнэн зөв мэдээлэл болон ХДХВ/ДОХ-той холбоотой үзэн ядалт, буруу ойлголтын эсрэг удаа дараа тэмцэж байгаа юм. Тэрбээр өөрийн тоглолтон дээрээ үргэлж аль ч хүйсийн хүн хэрэглэж болох (Gender-Neutral) бие засах өрөөг ажиллуулдаг гэх мэтчилэн ЛГБТ эрхийн төлөөх хамгийн тууштай тэмцэгч бахархмаар гей залуу гэдгээ хангалттай нотлосоор байна.

 

7. Heaven видео клипэн дээрээ ЛГБТ эрхийн өнгөрсөн түүхийг бүгдэд сануулсан

Түүний хамгийн сэтгэл хөдөлгөсөн уран бүтээлүүдийн нэг Heaven дуугаараа өөрийн бэлгийн мөн чанар болон шашны итгэл үнэмшлийнхээ талаар мэдрэмжээ илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ:

“Анх өөрийгөө гей гэдгийг мэдэрч эхлэхдээ эдгээр бүх асуултыг өөрөөсөө байнга асуудаг байлаа. Хэрвээ бурхан байдаг бол намайг үзэн ядах болов уу? Хэрвээ диваажин гэж байдаг бол би ер нь диваажинд очиж чадах болов уу? Эцэст нь би өөрийгөө хаана байх ёстойг мэдсэн. Диваажин гэж байлаа ч тэр диваажинд нэгэнт би өөрийн хэн гэдгээрээ орших боломжгүй юм бол тэр диваажинг би хүсэхгүй байна.”

Heaven дууныхаа клипээр тэрбээр өнгөрсөн үеийн ЛГБТ эрхийн тэмцэл болон тэмцэгчдийн түүхийг харуулсан бөгөөд яг одоо өөрийгөө илэрхийлж, өөрийн хайртай хүнийг хайрлах боломжийг олгосон тэдгээр ЛГБТ эрхийн тэмцэгчдэд хүндэтгэл үзүүлсэн юм.

 

8.  GLAAD AWARD хүртсэн хамгийн залуухан хүн

2017 онд ЛГБТ эрхийн төлөөх тэмцлийг нь үнэлэн эрх тэгш байдал болон хүлээн зөвшөөрлийн хөхиүлэн дэмжсэн хэмээн GLAAD AWARD-аас түүнийг шагнасан ба тэрбээр энэ шагналыг гардаж авсан хамгийн залуухан хүн болжээ. GLAAD AWARDS & CEO-ийн ерөнхийлөгч Sarah Kate Ellis түүний талаар ярихдаа: ” Тэр маш богино хугацаанд өөрийн үеийн залуусын дуу хоолой болж өөрийн дуу, видео клип, нийгмийн сүлжээн дэх пост бүрээрээ олон сая залууст итгэл найдвар, урам зоригийг өгч чадаж байна.”

 

9. “My My My!”

Зүгээр л энэ дууны видео клипийг л үз. King of synths and cruising!

 

10. Түүний дур булаам, тачаангуй “Saturday Night Live” үзүүлбэр

Оны эхээр анх удаа “STN” шоунд уригдан өөрийн шинэхэн уран бүтээл “My My My!” болон удахгүй худалдаанд гарах 2 дахь цомогт багтсан “The Good Side” дуунуудыг дуулсан байна.

 

11. Удахгүй нээлтээ хийх “Love Simon” киноны саундтрак

Тун удахгүй 3 сард нээлтээ хийх өсвөр үеийн гей хүүгийн хайр дурлалын талаар өгүүлэх уран сайхны киноны саундтрак жагсаалтад Трооё Сиваны цоо шинэхэн уран бүтээл багтсан юм байна. Тус саундтрак нь “Strawberries & Cigarettes” нэртэй ба одоогоор үүнээс өөр мэдээлэл алга байгаа ч гайхалтай уран бүтээл гэдэгт огт эргэлзэх зүйл алга.

 

12. “Boy Erased” киноны гей хүүгийн дүр

Boy Erased цувралд цахилгаан гүйдлээр бэлгийн чиг баримжааг эмчлэх (conversion therapy) харгислалын хохирогч болсон гей хүүгийн дүрд тоглож байгаа юм байна. Тус цуврал ирэх 9-р сард нээлтээ хийх аж. “Conversion therapy” эмчилгээ гэх нэрэн доор олон мянган ЛГБТ хүмүүсийг тамлан зовоосон бөгөөд одоо АНУ-ын хэд хэдэн мужид тус үйлдлийг яргалал хэмээн үзэж хуулиар хориглосон байдаг ч шашны эрх чөлөөний хүчээр одоо ч зарим мужид сүмийн институтуудэд ЛГБТ хүүхдүүдийг тамласан хэвээр байгаа билээ. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос тус үйлдлийг эрүүдэн шүүхийн нэг хэлбэр хэмээн албан ёсоор үзэж хориглодог билээ.