Ид шидийн хүч чадал, итгэмээргүй ур чадвартай, дур булаам супер баатрууд бодит ертөнц дээр оршдоггүй ч кино урлаг, комик зохиолуудаар дамжин бидний амьдралын салшгүй нэг сэдэв болсон билээ. Тэгэхдээ ер нь бүх супер баатрууд стрэйт байдаг юм болов уу? Тэгвэл хариулт нь мэдээж үгүй. Супер баатруудын ертөнцөд ч тэд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээ сонгож төрдөггүй. Энэ удаад та бүхэнд ЛГБТК+ боловч кино бүтээгчдийн шийдвэрээр зөвхөн стрэйт байдлаар дэлгэцэнд дүрслэгдсэн 7 күийр супер баатруудыг танилцуулж байна.
1. Valkyrie (Thor: Ragnarok)
Олон жил хүлээлгэсний эцэст Valkyrie-н дүр Thor:Ragnarok кинонд гол дүрүүдийн нэг болж дэлгэцэнд амилсан бөгөөд фэнүүд нь түүний бисексуал гэдгийг нь дүрсэлнэ хэмээн найдаж байлаа. Түүний бисексуал гэдэг талаар тухайн кинонд багтах дүрсүүд байсан ч ямар нэг шалтгаанаар киног эцэслэхдээ түүний бисексуал бэлгийн чиг баримжааг харуулсан бүх дүрсийг хассан байна. Valkyrie-н дүрд тоглосон жүжигчин Tessa Thompson цахим ертөнцөөр Valkyrie-н бисексуал дүрслэлүүдийг хассанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.
2. Stakar (Guardians of the Galaxy, Vol 2)
Киног хийгдэж байхад комик фанатууд Marvel-ийн кино түүхэн дэх хамгийн анхны күийр дүрийг багтаах нь хэмээн шуугиж байлаа. Кино нээлтээ хийхэд энэ дүрээс күийр гэх юу ч харагдаагүй бөгөөд үүнийг засах гэсэн найруулагч нь Sylvester Stallone-ий бүтээсэн Stakar-ын дүрийг трансжендэр гэсэн боловч nobody buys that! Stakar бол хүйсийн баримжааны хувьд урт хугацаанд үргэлжилсэн мэдрэмж болон түүхтэй дүр. Магадгүй түүнийг 2 сүнстэн гэж нэрлэх нь илүү дөхөж ч мэдэх юм.
3. Mystique (X-men)
Экс хүмүүс киноны хамгийн дур булаам эсрэг талын дүр болох Mystique-ын хэзээ ч хөгширдөггүй олон жилийн нууцлаг амьдрал хайр дурлал болон бисексуал бэлгийн чиг баримжааны талаар тус киноны аль ч ангид гардаггүй билээ. Хамгийн сүүлд жүжигчин Jennifer Lawrence хэний ч дүрд хувирах чадвар бүхий цэнхэр арьст эмэгтэйн дүрээр дэлгэцнээ мөнхөрсөн ч хайр дурлал болон ижил хүйсийн харилцаа тэр тусмаа Mystique-ийн хамгийн чухал дотно харилцаа болох Rogue-тэй үүсгэсэн харилцааг нь кино бүтээгчид дэлгэцнээс хол байлгахыг хүссэн бололтой.
4. Constantine (Constantine)
John Constantine бол DC-ын ертөнцийн хамгийн харанхуй, тодорхой бус ертөнцийн баатар билээ. Constantine 2 ч удаа кино дэлгэцнээ амилсан ба эхлээд жүжигчин Keanu Reeves-ийн бүтээснээр бүрэн хэмжээний киногоор 2 дахь удаагаа Matt Ryan-ы бүтээснээр цуврал киногоор дэлгэцнээ заларчээ. Keanu Reeves-ийн бүтээсэн дүр түүний бисексуал талаар огт хөндөөгүй ч Matt Ryan-ы тоглосон цувралын найруулагч эхэндээ түүний бисексуал гэдгийг нуухгүй гэж амлаж байсан ч амлалтаасаа ухарсан байна.
5. Harley Quinn (Suicide Squad)
Комик фэнүүд түүнийг Poison Ivy-д татагддаг гэдгийг мэддэг байсан ч 2005 онд зохиолч нь албан ёсоор тэдний харилцааг романтик хэмээн хүлээн зөвшөөрсөн ба түүнээс хойш супер баатруудын ертөнцөд тэрбээр нээлттэй бисексуал эмэгтэй гэж тооцогддог билээ. Гэтэл 2016 оны Suicide Squad мөн л бидний урмыг хугалж түүний бисексуал бэлгийн чиг баримжааг мөн л үгүйсгэсэн билээ. Жүжигчин Margot Robbie тус кинонд бүтээсэн дүрээрээ гялалзаж чадсан бөгөөд яагаад өөрийн бие даасан кинон дээрээ Poison Ivy-г хайрлаж болохгүй гэж.
6. Deadpool (Deadpool)
Deadpool-ийг гарах гэж байхад мөн Marvel-ийн хамгийн анхны нээлттэй күийр супер баатар дэлгэцэнд амилах нь хэмээн маш олон хүмүүс баярлаж байсан билээ. Кино бүтээгчдийн зүгээс ч нээлттэй пансексуал супер баатрыг тэр хэвээр нь дэлгэцэнд буулгах талаар ярилцлага өгч байсан ч эцэст нь мөн л стрэйт тархи угаалт хийхээр шийдэн түүнийг стрэйт байдлаар 2016 онд Deadpool кинонд буулгасан байна. Түүний дүрийг бүтээсэн жүжигчин Ryan Reynolds киноны 2р ангид Deadpool-ыг найз залуутай болгохыг хүсэж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлээд амжсан билээ. Хэн мэдлээ, хамгийн анхны нээлттэй күийр супер баатар хэмээн кино дэлгэцэнд мөнхрөх ч юм бил үү?
7. Ayo (Black Panther)
Ayo бол комик ертөнцийн нээлттэй лесбиян эмэгтэй билээ. Гэвч кино бүтээгчдийн зүгээс Wakanda-д ямар ч лесбиян үйл явдал болохгүй гэж мэдэгдээд байгаа ч юмыг яаж мэдэхэв киноныхоо талаар урьдчилан мэдэгдэхгүйн тулд эсрэгээр нь хэлсэн ч юм билүү. Найдаж л байя. Black Panther-ын хувьд анхны хар арьст супер баатрын дэлгэцэнд бүрэн хэмжээний киногоор амилж буй тохиолдод билээ.
8. Loki (Thor)
Loki-ийн тухай комик дээр маш сонирхолтой түүхүүд байдаг. Тэрбээр эмэгтэй биетэй байсан ч үхсэнийхээ дараа дахин амилахдаа эрэгтэй хүний дүрээр эргэн ирсэн юм. Түүнийг комик сонирхогчид трансжендэр дүр гэж үздэг ч тэрээр хүйсийн баримжааны хувьд ч бэлгийн чиг баримжааны хувьд ч жинхэнэ күийр супер баатар юм. Мэдээж кино дэлгэцнээ Thor-ын өргөмөл дүүгээс өөрөөр дүрслэгддэггүй шүү дээ.