Холливудын хамгийн чадварлаг 2 жүжигчин нэг кинонд бүр лесбиян хосын дүрд тоглосон байна. Mummy киногоороо Монголчуудын танил болсон жүжигчин Rachel Weisz энэхүү кинонд Mean Girls киноны од Rachel McAdams-тай хамтран тоглож байгаа нь кино шүүмжлэгчдийн анхаарлыг маш их татаж байгаа бөгөөд тус кино 2018 оны хамгийн их хүлээлттэй байгаа бүтээлүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдээд байна. 2018 онд гарахаар хүлээгдэж буй бусад ЛГБТ сэдэвтэй кинонуудын жагсаалтыг энд дарж харна уу.

Өөрийн эцгийг нас барсны дараа Лондон дахь ортодокс шашны олон нийтдээ буцаж ирж буй бүсгүй (Rachel Weisz) багын найзтайгаа (Rachel McAdams) олон жилийн дараа тааран тэдний хооронд хайрын оч гялбаж буй талаар өгүүлэх юм байна. Шашны итгэл үнэмшлээсээ болж хайрлаж дурлах анхдагч мэдрэмжээ илэрхийлж чадахгүй өөрсдийн харилцааг нууцалдж буй бүсгүйчүүдийн тэмцлийг тус киноноос сонирхоорой.

2 бүсгүй нэг нэгэндээ хайртай ч шашны итгэл үнэмшил, дарамтаас болж тэдний нэг нь гэрлэсэн бөгөөд тус трейлер дээр:

Ронит (Weisz) “Чи яагаад гэрлэчихсэн юм бэ?” гэж асуухад Эсти (Esti) гунигтайгаар “гэрлэх юм бол намайг эдгээж чадна гэж тэр бодсон” хэмээн хариулна.

Disobedience кино 2018 оны 4 сарын 27ноос эхлэн театруудаар гарч эхлэх юм байна.