Үнсэлт бол хүний мэдрэмжийн хамгийн чухал илэрхийллүүдийн нэг. Хүн бүрийн үнсэлцэх хэв маяг өөр боловч зарим хүмүүс илүү сайн үнсэлцдэг гэсэн тодорхойлолттой байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү хөгжилтэй мэдээллийг уншаад өөрийгөө ямар хэлбэрийн үнсэлцдэг хүн бэ гэдгийг мэдэж авцгаагаарай. Гэхдээ аль нь хамгийн шилдэг үнсэлт вэ гэдгийг бид биш ганцхан та л өөрөө шийдэх байх даа!
Энэхүү нийтлэлийг Pride сайтаас орчуулан хүргэж байна.
1. Анхны удаа үнсэлцэгч
Түүний хувьд хамгийн анхны үнсэлт нь учраас мэдээж тэр маш их сандарсан боловч сэтгэл нь үнэхээр хөдөлсөн байж таарна. Анхны удаа учраас бага зэрэг эв хавгүй байж болох ч тун удахгүй туршлагатай нэгэн болчихно шүү дээ!
2. Хэлээр үнсэлцэгч
Хэлээ ашиглах дуртай нэгэн (магадгүй хэтэрхий их байж ч мэднэ). Тэрнийгээ Франц үнсэлт гээд нэрлэчихсэн байж ч болно. Хэрвээ чамд ийм үнсэлт таалагддаг бол асуудалгүй. Юуны тулд Франц үнсэлт гэж нэрлэж байгаа билээ дээ. Нууц нь хэлээ сайн ашигладагт л байдаггүй гэж үү?
3. Шүлсдэн үнсэлцэгч
Тэр нойтон, тэр зэрлэг, хяналтаа алдсан. Түүнтэй үнсэлцсэний дараа аманд чинь шүлс хэвийнээс нэлээд их байна гэдэг тийм ч сайхан биш л дээ. Төсөөлвөл үнэндээ бага зэрэг балиар л даа. Гэхдээ л ийм хүмүүс байдаг байх нь.
4. Нэг үнсээд л болчихдог үнсэлцэгч
Түүний үнсэлт богинохон ч гайхалтай бас цагаа олсон байдаг. Тийм удаан үргэлжилдэггүй ч чиний сэтгэлийг хангалттай догдлуулж чадна. Учир нь тэр үүндээ маш сайн.
5. Ганцхан төрлөөр үнсэлцэгч
Тэр нэг л байдлаар үнсэлцэнэ, түүнийгээ байнга давтана. Түүнийг өөрчлөх гэж оролдоод ч нэмэргүй. Тэр өөрийн үнсэлцэх хэв маягаа хамгийн сайн л гэж боддог. Нэгэнт чи тийм хүнд дурласан бол үнсэлцэх хэв маяг нь нэг их чухал биш байх л даа. Гэхдээ л чи түүнийг илүү халуухан үнсэлцэж сураасай гэж хүсэх л болно.
6. Согтуу үнсэлцэгч
Тэр эрүүл байхдаа тийм ч сайн үнсэлцдэггүй гэдгийг нь бараг хүн бүр мэдэхээр нэг тийм хүн. Гэхдээ хэдэн хундага татсаны дараа жинхэнэ үнсэлтийн хаан болчихдог. Яаж тийм хүн олох вэ гэж үү? Шөнө дунд халамцуухан нэгээс олон хүнтэй үнсэлцэн харагдаж байгаа эр чинь согтуу үнсэлцэгч дээ.
7. Ичимхий үнсэлцэгч
Ичимхий үнсэлцэгчид анхны удаа үнсэлцэж буй төрлийн хүмүүстэй төстэй ч тэднийг бодвол илүү ичимхий. Бүр үнсэлцэх талаар ярихаасаа ч ичнэ. Тийм болзоотой таарах юм бол чи л бүгдийг гартаа авч ичээд зугтахаас нь өмнө тайвшруулж үнсэлтийг удирдах хэрэгтэй болох нь дээ.
8. Түрэмгий үнсэлцэгч
Чи урьд нь хэн нэгэнтэй үнсэлцсэн даруйдаа “энэ залуу гарцаагүй топ” хэмээн бодож байв уу? За тэгвэл тэр чинь түрэмгий үнсэлцэгч дээ. Энэ төрлийн хүмүүс үнэхээр идэвхитэй хамтрагч байж чаддаг.
9. Цаасан малгай өмсгөгч
Чамайг ямар сайн үнсэлцдэг талаар тасралтгүй магтана. Чамайг хөөргөж байгааг мэдэх хүртлээ мэдээж чамд сайхан л санагдаж таараа. Нэгэнт хөөргөж байгааг нь мэдсэн тохиолдолд чамд муухай санагдана. Гэхдээ л түүнтэй дахин үнсэлцэх үед онцгүй санагдсан мэдрэмжүүд ор тас алга болсон байх вий.
10. Мэргэжлийн үнсэлцэгч
Тэр бол жинхэнэ мэргэжлийн үнсэлцэгч. Үнсэлцэх техникийг хамгийн сайн мөнгө олдог арга шигээ л сайн эзэмшсэн нэгэн. Тэр хэзээ хэлээ ашиглахаа, хэзээ чиний хэлийг сорохоо маш сайн мэднэ. Хэзээ уруулыг чинь озож, хэзээ чамаар үнсүүлэхээ яг таггүй мэднэ. Өөрөөр хэлбэл тэр маш гайхалтай үнсэлцдэг учраас үнсэлтийн хаан л гэсэн үг.
Дээрх жагсаалт ямархуу санагдав даа? Сэтгэгдлээ үлдээхэд нээлттэй шүү. Чиний мэддэг өөр төрлийн үнсэлцэгч хүмүүс байдаг бол нэмж бичиж бас болно оо.
Enhksanaa
Надад маш их таалагдлаа