Эртний Грекийн домгуудаас санаа авсан маш олон уран зураг, кино, уран зохиол гэх мэт урлагийн бүтээлүүд байдаг билээ. Тэгвэл тэрхүү Грекийн домгуудад ЛГБТ хүмүүсийн талаар тэр тусмаа ижил хүйсийн хайр дурлал болон гей бурхад дүрслэгдсэн байдаг ч урлагийн бүтээлүүдэд тэр бүр ЛГБТ бурхад болон тэдний хайр дурлалыг дүрсэлдэггүй. Тиймээс бид ЛГБТ бурхад болон эртний түүх домгуудыг та бүхэндээ хүргэдэг билээ. Энэ удаад эртний Грекийн домгуудын гей бурхадын талаар та бүхэндээ хүргэж байна. Сонирхоно уу.

Хермес

Грек Ромын домогт гардаг Олимпийн бурхан Хермес нь худалдааны бурхан буюу бурхдын элч юм. Тэрээр үхэгсдийн сүнсийг Аидын доод ертөнц рүү хүргэж өгдөг бөгөөд тоо, цагаан толгойг бүтээж хүмүүст сургасан гэдэг. Түүнийг хэн ч арга мэх, заль, хулгай болон луйвраар хуурч түүний дээр гарж чададдаггүй аж. Хэд хэдэн домгуудад Хермесийн эрэгтэй амрагуудын талаар гардаг бөгөөд зарим домогт өгүүлснээр Персей Хермес 2 хайр сэтгэлийн холбоотой хэмээн гаржээ.

Пэн

Эртний Грекийн домогт гардаг мал аж ахуй, үржил шим болон дуу хөгжмийн бурхан. Тэрээр хагас ямаа хагас хүн биетэй Пэн бисексуал бөгөөд түүнийг үргэлж хөвчирсөн эр бэлэг эрхтэнтэй, маш том төмсөгтэйгөөр эрчүүдтэй болон эмэгтэйчүүдтэй хамтаар нь  урлагт дүрслэдэг ажээ.

Дионис

Виноны бурхан гэдгээрээ танигдсан ч Дионис бас интерсекс болон трансжендэр хүмүүсийн бурхан ажээ. Мөн түүнийг виног бүтээсэн ч гэдэг байна. Дионис охид хүүхнүүдээс гадна олон эрчүүдтэй хайр дурлалын холбоотой байсан талаар домогт гардаг бөгөөд тэднээс дурьдвал сатир Ампело, хаврын бурхан дур булаам Адонис нар юм.

Геракл (Геркулес)

Зевс бурханы хүү Гераклыг төрөхөд нь Алкид гэж нэрлэсэн хэмээн Иллиадын домогт өгүүлжээ. Эрэлхэг зоригтой, баатарлаг Гераклын талаар хүн бүр мэднэ байх. Гермесийн хүү болох Абдер Геракл хоёр бие биендээ хайртай байжээ. Фракийн хаан Диомедтэй тулалдаж байхдаа Геракл Абдерт хүн иддэг гүүнүүдийг хариуцуулж өгсөн ч харамсалтай нь тэдгээр гүүнүүд Абдерийг идчихсэн ажээ. Түүний булшан дээр Геракл Абдер хотыг байгуулсан нь хайртынхаа гоо сайхныг мөнхөлсөн гэж домогт өгүүлсэн байна.

Посейдон

Тэнгис далайн бурхан Посейдон нь Грекийн домгийн 3 эцэг бурхадын нэг билээ. Түүний эрэгтэй амрагуудаас дурдвал: Танталын хүү Пелоп, Арна гэх мэт олон эрсийг дурдаж болно.