“RuPaul’s Drag Race” бол Америкийн хамгийн алдартай ЛГБТ шоуны нэг бөгөөд World of Wonder продакшн 2009 оноос хойш тус шоуг тасралтгүй зохион байгуулсаар байна. Шоу нэвтрүүлэг маань 2009 оноос хойш нийт 10 удаагийн үндсэн улирлын цуврал болон бүх оддын (RuPaul’s Drag Race: All Stars) 3 улирлын цуврал, 10 жилийн дотор 13 дахь удаагийн нэвтрүүлгээ зохион байгуулж байна. Тус шоу өнгөрсөн 10 жилд телевизийн шоу нэвтрүүлгийн төрөлд маш их амжилт олсон бөгөөд анх Америкийн хамгийн том ЛГБТ телевизийн суваг болох Logo TV-ээр цацагдаж эхэлсэн бол 2017 оноос эхлэн VH1 сувгаар дэлхий дахинд гарч эхэлсэн билээ. “RuPaul’s Drag Race” дан ганц АНУ-аас гадна Австрали, Канад, Их Британи, Голланд болон Израйль Улсуудад албан ёсоор цацагддаг байна.
Энэхүү шоуны продюссер болон хөтлөгчөөр 2 удаагийн Emmy-ийн шагналт хамгийн алдартай дрэгкүийний нэг РуПоол ажилладаг бөгөөд Америкийн дараагийн шилдэг дрэг супер одыг шалгаруулдаг шоу нэвтрүүлэг юм. Тус шоунын хувьд “America’s next top model” болон “Project Runway” шоунуудын хольмог хэлбэр гэж үздэг бөгөөд дугаар болгонд 9-12 дрэгкүийн орж олон өрсөлдөөнтэй даалгавруудыг биелүүлсний эцэст нэг нэгээрээ хасагдан эцсийн 3 оролцогч дундаас нэвтрүүлгийн туршид үзүүлсэн амжилтыг нь харгалзан РуПоол өөраа ялагчаа сонгон титмийг нь гардуулдаг байна.
Яг одоогийн байдлаар бүх оддын 3 дахь улирлын шоу нь явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын дугааруудад ялагч болж чадаагүй ч ч үзэгчдийн хайрыг татаж чадсан шилдэг оролцогчид нь дахин хоорондоо титмийн төлөө өрсөлддөг юм.
2009-2017 он хүртэл нийт 11 оролцогчид дрэг супер од гэсэн титмийг хүртсэн бөгөөд 2018 онд дахин 2 ялагч нэмэгдсэнээр энэ тоо 13 болох юм.
Өнгөрсөн долоо хоногт тус шоуны 10 дахь улирлын оролцогчид болон нэтрүүлгийн шинэ дугаарын промо бичлэгүүд цацагдсанаар энэ удаагийн оролцогчид тодорхой болсон байна. Ингээд та бүхэнд “RuPaul’s Drag Race” шоуны 10 дахь улирлын оролцогч дрэгкүийнүүдийг танилцуулж байна.
10 дахь улирлын оролцогч 14 дрэгкүийн
1. Aquaria-Нью-Ёорк хотоос гаралтай дрэгкүийн. Аль хэдийн хэд хэдэн загварын агентлагтай хамтарч ажилладаг бөгөөд сүүлийн үед нилээд нэрд гарч буй оролцогч юм.
2. Asia O’Hara-Мисс гей Америк тэмцээний ялагч мөн нилээд хүчтэй оролцогчоор нэрлэгдээд байна.
6. Kalorie Karbdashian-Williams
9. Miz Cracker
10. Monét X Change
11. Monique Heart
13. The Vixen
14. Yuhua Hamasaki