Энэ жилийн “Пёнчан-2018” Өвлийн Олимпод түүхэндээ хамгийн олон буюу 15 нээлттэй ЛГБТК тамирчид оролцсон байна. Ингээд энэ удаагийн Олимпыг 4 нээлттэй тамирчин 7 төрлөөр медаль хүртсэн амжилттайгаар өндөрлөж байна. Ийнхүү медаль хүртсэн тамирчдыг сонихуулъя. Өвлийн Олимпод оролцсон нээлттэй лесбиян, бисексуал эмэгтэйчүүдийн талаарх нийтлэлийг энд дарж уншаарай.
Eric Radford- Уран гулгалтын тамирчин 1 алт, 1 хүрэл медаль (Канад)
Ireen Wust-Тэшүүрийн тамирчин. 1 алт, 2 мөнгө нийт 3 төрөлд медаль хүртсэн байна. (Голланд)
Brittany Bowe-Тэшүүрийн тамирчин. Олимпын хүрэл медаль. (АНУ)
Adam Rippon- Уран гулгалтын тамирчин. Олимпын хүрэл медаль. (АНУ)
ЛГБТ хүмүүсийн талаарх сөрөг стереотипүүдийг эвдэж өөрсдийн хэн гэдгийг бахархалтайгаар илэрхийлэн дэлхий даяар сая сая залуучуудад урам хайрлаж буй нээлттэй тамирчиддаа баяр хүргэе.