Хамгийн сүүлд гаргасан загварын коллекцдоо зориулан видео болон фото зургийн кампанит ажлыг Burberry брэндээс зохион байгуулж байна. Тус фото зураг болон видеондоо ЛГБТ+ залуучуудыг урьж оролцуулсан байна.
17 жилийн турш Burberry загварын компанид ажилласан тус брэндийн ахлах дизайнер Christopher Bailey ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарласан бөгөөд өөрийн хамгийн сүүлчийн Burberry загварын коллекц нь ЛГБТ+ олон нийтэд зориулсан байх болно гэдгээ зарлаад байсан байна.
“Лондоны Загварын 7 хоног/ намар-өвлийн коллекц 2018”-д тавигдах түүний Burberry брэндийн нэр доорх хамгийн сүүлийн коллекц тус брэндийн нүүр царай болсон хээ болон ЛГБТ бахархлын бэлэг тэмдэг болсон 6 өнгийн туг хоёрын хослол байсан бөгөөд ЛГБТ олон нийт энэхүү загварын коллекцийг тэсэн ядан хүлээж байсан юм.
Christopher Bailey өмнөх Burberry коллекцоо мөн ЛГБТ олон нийтийг дэмжин гаргасан бөгөөд түүнээс босгосон хөрөнгөө ЛГБТ байгууллагуудад хандивлаж байсан билээ. Түүнийй ЛГБТ+ олон нийтийн төлөө зориулах сэтгэл үүгээр зогссонгүй хамгийн сүүлийн видео болон фото зургийн компанит ажилдаа залуу ЛГБТ+ хүмүүсийг оролцуулан эрх эгш байдал болон ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулж байна.
“Wrap in Love” Төсөл
Видеог бүтнээр нь энд дарж үзээрэй.
Энэхүү төсөл дээр гэрэл зурагчин Alasdair McLellan-тай хамтарч ажилласан бөгөөд залуу үеийн хайр дурлал, амьдралыг ЛГБТ+ залуусын нүдээр харуулахыг зорьсон байна.
Тус видеонд Burberry-ын ЛГБТ солонгын тугын хослол болсон коллекцыг өмссөн залуу хосууд хайр дурлалын талаар ярилцаж мөн хайр дурлалаа нэгэндээ илэрхийлдэг байна. Тус кампанит ажил мөн хэд хэдэн залуу хосуудын хөрөг зургийг бас багтаасан байна.
https://www.instagram.com/p/BfLey0Ug4Gp/?utm_source=ig_embed
Christopher Bailey-ын хамгийн сүүлчийн Burberry брэндийн коллекц 2 сарын 17-нд Лондоны загварын 7 хоногт олны хүртээл болохын сацуу Burberry.com-оор шууд цацагдсан байна.