90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжэлас хотод болж өнгөрлөө. Тус кино наадамд энэ жил ЛГБТ олон нийтийн төлөөлөл нэлээдгүй багтсан байсан бөгөөд ЛГБТ сэдэвтэй 2 ч бүрэн хэмжээний кино хэд хэдэн төрөлд нэр дэвшсэнээс “Шилдэг гадаад кино” төрөлд “Гайхамшигт эмэгтэй” уран сайхны кино ялалт байгууллаа. Оскарт нэр дэвшсэн бусад ЛГБТ кино болон жүжигчдийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
“Шилдэг гадаад кино” төрөлд Оскарын шагнал авсан “Гайхамшигт эмэгтэй” нь транс эмэгтэйн дүрд транс эмэгтэйг тоглуулсан анхны томоохон кино юм. Транс хүмүүсийн хүний эрхийн асуудлыг тулгамдаж буй, хүндэтгэх ёстой хүний эрхийн асуудал мөн хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч буйн баталгаа энэ шагнал боллоо.
Чили Улсын залуухан трансжендэр эмэгтэйн тухай өгүүлэх энэхүү кино нь Чили Улсаас 2 дах удаагаа нэр дэвшиж буй бүтээл бөгөөд анхны шагнал авч буй Чили кино болж байгаа юм байна. Мөн тус киноны гол дүрийн жүжигчин бүсгүй Даниэла Вэга нь Оскарын тайзнаас шагнал гардуулсан хамгийн анхны нээлттэй трансжендэр эмэгтэй болсон байна.
Мөн энэ жил Оскарын наадамд “Call me by your name” гэх гей кино хэд хэдэн төрөлд нэр дэвшсэнээс шилдэг кино зохиол төрөлд Оскарын шагнал хүртсэн байна.

James Ivory accepts the award for best adapted screenplay for “Call Me by Your Name” at the Oscars, at the Dolby Theatre in Los Angeles
90th Academy Awards – Show, Los Angeles, USA – 04 Mar 2018