Найруулагч Luca Guadagnino тус киноны үргэлжлэл болох дараагийн анги нь гарах болно гэдгийг албан ёсоор мэдэгдсэн бөгөөд кино төсөл аль хэдийн ажил хэрэг болж эхэлсэн байна.
Өнгөрсөн удаагийн Оскарын наадмын хамгийн чухал кинонуудын нэгээр нэрлэгдсэн энэхүү киноны найруулагч нь цуу яриа төдий байсан киноны үргэлжлэлийн талаар албан ёсоор мэдэгдлээ. Тус киноны гол дүрүүдэд жүжигчин Timothee CHhalamet болон Armie Hammer нар тоглосон бөгөөд 80-аад оны Италид өрнөж буй ижил хүйсийн хайр дурлалыг харуулдаг билээ.
Өнгөрсөн оны сүүлээр гарсэн тус кино дэлхий даяар кино сонирхогчдыг сонирхлыг татаж чадсан бөгөөд Оскарын наадамд хэд хэдэн төрөлд нэр дэвшсэнээс шилдэг сэдэвчилсэн зохиол номинацид ялалт байгуулсан билээ. James Ivory тус шагналыг хүртсэн бөгөөд үүнээс өмнө 4 удаа Оскарт нэр дэвшиж байсан ч ийнхүү анх удаа Оскарын шагнал авсан байна.
3 сарын 4-нд Оскарын наадмын улаан хэвсний ёслолын үеэр тус киноны найруулагч USA Today-д ярилцлага өгөхдөө дараагийн ангитай холбоотой цуу яриа үнэн болохыг хэлээд зогссонгүй киноны үргэлжлэл болох дараагийн анги нь аль хэдийн ажил хэрэг болоод эхлэсэн талаар ярьжээ. Тэрбээр дараагийн ангийн талаар товчхон тайлбарласан бөгөөд үйл явдал нь кино төгссөнөөс хойш 6 жилийн дараа буюу 90-ээд оны эхэн үед үргэлжлэх ажээ.
Найруулагч Luca Guadagnino цааш үргэлжлүүлэхдээ: Би аль хэдийн зохиолч André Aciman-тай дараагийн ангид гарах зохиолоо төлөвлөчихсөн байгаа. Үйл явдал даруй 5-6 жилийн дараа өрнөх бөгөөд тэр үе нь 90-ээд оны эхэн үе байх болно.
Өмнөх ангиас тэс өөр үйл явдал бүхий шинэ кино байх болно. Дараагийн ангиас Итали биш Америкийн зүүн өмнөд хэсэгт болох олон үйл явдлыг үзэх бөгөөд…. тэд дэлхий даяар аялах болно.
Харин кино гарах хугацааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Анх өнгөрсөн 1 сард найруулагч Luca киноны үргэлжлэлийн талаар дурьдаж байсан бөгөөд ЛГБТ хөдөлгөөний түүхэн дэх хамгийн том асуудлуудын нэг болох ХДХВ/ДОХ-ын тухай асуудлыг дараагийн ангид багтаах талаар ярьж байсан юм. Өөр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тухайн кинонд тоглосон жүжигчин болон бусад багийнхан дараагийн ангид түүнтэй нэгдэн ажиллах хүсэлтэй байгаа талаараа мөн ярьсан байна. Ямартай 2 жүжигчин маань хоёулаа л дараагийн ангид тоглох нь дээ. Мэдээж хүлээх л үлдлээ.