2015 оны Mortal Kombat X анхныхаа нээлттэй гей дүрийг танилцуулсан билээ. Тэрхүү дүр нь Күн-Жин (Kung Jin) юм.

Күн-Жин бол Mortal Kombat X дээр шинээр нэмэгдсэн тоглогчдын нэг, тусгай салааны багийн гишүүн бөгөөд Кунг Лао (Kung Lao)-ын үр сад юм. Түүний өнгөрсөн түүхийг өгүүлэх 4-р бүлгийн сцен дээр Рэйдэн (Raiden)-тэй ярилцдаг хэсэг гардаг бөгөөд Рэйдэн түүнийг Шаолины сүмд нэгдэхийг ятгадаг байна. Тус харилцан ярианд:

  • Күн-Жин: Би чадахгүй… Тэд намайг хүлээн завшөөрөхгүй..
  • Рэйдэн: Зүрх сэтгэл чинь хэнийг хүсэж байгааг биш, зүрх сэтгэлд чинь юу байгааг л тэд харах болно.

Тус харилцан яриаг сонссон тоглоомын фэнүүд Кун-Жинийг гей эсэх талаар хэлэлцүүлгийг Twitter хуудсаар өрнүүлсэн бөгөөд NetherRealm студийн найруулагч түүнийг гей гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Mortal Kombat анх 1992 онд анхныхаа хувилбарыг гаргасан даруйдаа видео тоглоомын зах зээлд хамгийн амжилттай тоглоомуудын нэг болж чадсан билээ. 2015 оны Mortal Kombat X-ын хувьд тус тоглоомын 10 дахь цуврал нь бөгөөд бүтээгчид нь Х-ийг Mortal Kombat-ын түүхэн дэх хамгийн том бүтээл нь болсон хэмээн мэдэгджээ. Энэхүү цувралд орж ирсэн Кун-Жин шинээр нэмэгдсэн дүрүүдийн нэг бөгөөд ийнхүү анхны гей дүр болсон юм. Тэрээр тус тоглоомын хамгийн алдартай дүрүүдийн нэг болох Кунг Лаогийн үеэл дүү юм.

Кунг Лао (Kung Lao)- Күн-Жиний үеэл ах