ЛГБТ зураачдын талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа орчин үеийн дүрслэх урлагийн урсгал болох экспрессионизмын томоохон төлөөлөгч болох Фрэнсис Бэконыг сонгож авлаа.
Экспрессионизм нь 20-р зууны эхэн үед гарч ирсэн урсгал бөгөөд ихэвчлэн хүний дотоод сэтгэл хөдлөлийг хэтрүүлэгтэй дүрс, хурц тод өнгө зэргийг ашиглаж үзэгчдэд мэдрүүлэхийг зорьдог юм. Алдарт Эдвард Мункийн “Хашхираан” зураг бол энэ урсгалын томоохон төлөөлөл юм. Мөн Фрэнсис Бэконийг мэдэхгүй урлагийн хорхойтон ховор билээ. Тэгвэл түүнийг гей байсан талаар сонсож байсан уу?
Фрэнсис Бэкон нь Ирландын Даблин хотноо 1909 онд төржээ. Английн экспрессионист зураач Фрэнсис Бэкон өөрийн зоримог, аймшгийн гэмээр, сэтгэл хөдөлгөм, түүхий дүрслэлтэй мэт бүтээлүүдээрээ алдартай. Тэрээр харанхуйд тамлагдан хашхирч буй пап лам нарын хөргөөрөө урлагийн ертөнцийг шуугиулсан байна. Урлагийн сургуульд сураагүй ч гэсэн өөрийн авьяас, хичээл, зүтгэл болон олон олон туршилтын үр дүнд уран бүтээлч болж чаджээ. Фрэнсис Бэкон нээлттэй гей зураач байсан бөгөөд Жорж Дайер гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой байж. Жорж Дайер нь Бэконы онгод болж маш олон янзаар уран бүтээлд нь мөнхлөгдсөн юм. Хосуудын талаар 1998 онд “Хайр бол Чөтгөр” (Love is the Devil) кино хийгдсэн ажээ. Алдарт уран бүтээлч Бэкон 82 насандаа таалал төгссөн байна.
“Гэм зэмгүй 10-р Пап”
“Жорж Дайерын хөрөг”
Бэконы урлан
Жорж Дайер ба Фрэнсис Бэкон
“Жорж Дайерын хөрөг” триптих
Уран бүтээлчийн зарим бүтээлүүдээс…