ЛГБТ уран бүтээлчдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа лесбиян гэрэл зурагчин Марий Хоэгийн талаар товч мэдээлэл бэлдлээ.

Марий Хоэг (Marie Høeg) Норвеги улсад 1866 онд төрсөн бөгөөд Брэвик хотод гэрэл зургаар сурсан ажээ. 1890-с 1895 онуудад Финланд улсанд мэргэжлээрээ ажиллаж байхдаа эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөнд идэвхитэй оролцдог байжээ. Марий Хоэг 1895 онд Финландын Хортен хот руу Болэттэ Бэрг гэх бүсгүйтэй хамт нүүсэн байна. Тэнд “Berg & Høeg” нэртэй гэрэл зургийн студио нээж энэ газар нь зөвхөн гэрэл зургийн студио гэлтгүй феминист эмэгтэйчүүдийн уулздаг газар болжээ.

Хосууд хөрөг, байгалийн болон далайн зураг авдгаараа алдартай байсан бөгөөд үүнээс гадна Марий “Хортен дахь Эмэгтэйчүүдийн Сонгох Эрхийн Холбоо” (Horten Branch of National Association for Women’s Suffrage), “Хортены Эмэгтэйчүүдийн Зөвлөл” (Horten Women’s Council), “Хортен дахь Сүрье өвчний сан” (the Horten Tuberculosis Foundation) үүсгэн байгуулсан юм.
Хоэг Бэрг 2 1949 онд Осло хот руу нүүж гэрэл зурагчны карьераа хөөн, тэндээ насан эцэстлээ амьдарчээ.

Марий Хоэгийг хөрөг.

Марий эрэгтэй хувцас өмсөн, заримдаа сахал зурж эмэгтэйчүүдэд нийгмээс тулган шаардсан дүрээс ангид зураг ихээхэн авахуулдаг байжээ.

20р зууны эхээр нийгэмд эмэгтэй хүн тамхи татах нь эмэгтэй хүний зүйл биш гэсэн хандлагатай байжээ. Харин феминист эмэгтэйчүүдийн хувьд тамхи татах нь эрх чөлөө болон өөрийнхөө эзэн гэх үзлийн илэрхийлэл байсан аж.

Бэрг ба Хоэг нар

Эх сурвалж: wikipedia