ЛГБТ уран бүтээлчдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа хүн бүрийн мэдэх  Энди Уорхолын талаар мэдээлэл бэлдлээ.

Поп-арт (popular art гэдэг үгийн товчлол) 1950-1960 онуудад Баруун Европ, АНУ-д хүчтэй дэлгэрч байсан урсгал нь урлагийн талаарх уламжлалт болон хэвшмэл ойлголтуудыг эвдэн гарч, энгийн хэрэглээ, бүтээгдэхүүнүүдэд нэвтэрсэн билээ. Поп-арт урсгалын томоохон төлөөл болох Энди Уорхолын шөлний лааз, Холливүүдын оддын хөрөг, коланы шилэн савнууд зурсан бүтээлүүдийг нь хүн бүр мэдэх биз ээ.

Тэрээр 1928 онд АНУ-д төрсөн бөгөөд  1949 онд Питтсбург хотын Карнегийн Технологийн сургуулийг (одоогийн Карнегийн Меллон Их сургууль) зураач мэргэжлээр суралцаж төгсөн томоохон сэтгүүлүүдээс ажил амьдралынхаа гараагаа эхлүүлжээ. Ийнхүү бараа бүтээгдэхүүний шошго, сурталчилгааны хуудас зурсаар өөрийн өвөрмөц арга барилаа олж, 1960-аад оноос олонд танигджээ. Түүнийг гей гэх олон яриа, эх сурвалж байдаг бөгөөд түүний гей сэдэвтэй зургууд “хэтэрхий нээлттэй гей байна” хэмээн шүүмжлүүлдэг байв.

Түүний бүтээлүүдээс…