РуПоол юу ч гэж хэлсэн бай сизжендэр эрчүүдээс гадна дрэг урлагт дуртай, дрэг үзүүлбэр үзүүлдэг олон төрлийн хүмүүс бий. Дрэг кингүүдийн хувьд дрэг күийнүүдтэй харьцуулахад олны сонирхолд тэр бүр өртөөд байдаггүй, тэдэн шиг алдартай биш ч гэсэн эдгээр уран бүтээлчид (Drag Kings) хүйсийн баримжааны бүх л хэсгээс урган гарсан хүмүүс юм. Монголд дрэг гэх урлагийн талаар төдийлөн ойлголт багатай дрэг үзүүлдэг хүмүүсийг трансжендэр хүмүүсийн хүйсийн баримжаатай хольж хутгах асуудал гардаг ч сүүлийн үед бага багаар ойлголттой болсоор байгаа билээ. Гэсэн хэдий ч тэд дрэг үзүүлдэг эмэгтэйчүүд буюу дрэг кингүүд байдаг талаар төдийлөн мэддэггүй. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр та бүхний мэдвэл зохих 11 ДРЭГ КИНГ-үүдийг танилцуулж байна.
1. Landon Cidar – Лос-Анжелес хотын дрэгкинг бөгөөд RuPaul’s Drag Race шоунд дрэгкингүүдийг багтаах талаар хэд хэдэн удаа ярьж байсан юм. Түүний сошиал медиа: Twitter, Instagram, Facebook
2. Adam All – Энэхүү Английн хөгжилтэй дрэг кинг маань 12 жилийн турш дрэг хийж байгаа бөгөөд саяхнаас өөрийн шинэ авъяастнуудын шоуг хийж эхэлсэн байна. Түүний сошиал медиа: Twitter, Instagram, Facebook
3. Miles Long – Лос-Анжелесийн бас нэгэн дрэгкинг бөгөөд тэрбээр олон нийтэд дрэгкингүүдийн талаар ойлгуулахад идэвхитэй оролцдог нэгэн юм. The making of a king гэх дрэгкингүүдийн тухай баримтат кинонд оролцож байжээ. Түүний сошиал медиа: Instagram, Facebook
4. Murray Hill – “Шоу бизнесийн хамгийн шаргуу, дундаж насны хөдөлмөрч эр” тэрээр 1995 оноос дрэг үзүүлбэр хийж эхэлсэн бөгөөд маш олон залуухан дрэгкингүүдэд хэрхэн эрэгтэй дүрийг бий болгох урлагийг зааж тусласан байна. Түүний сошиал медиа: Instagram, Facebook
5. Buck Wylde – Далласын дрэгкинг бөгөөд жендэрийн тэгш эрхийн зоригтой тэмцэгчдийн нэг бөгөөд дрэг хийж эхэлсэн нь ч үүнтэй холбоотой гэнэ. Түүний сошиал медиа: Facebook
6. Spikey Van Dykey – Дэлхийн хамгийн алдартай дрэгкингүүдийн нэг бөгөөд өөрийн үзүүлбэрээрээ дэлхий даяар аялан тоглолт хийдэг билээ. Түүний сошиал медиа: Twitter, Facebook
7. Koco Caine – Oклахомагийн залуухан дрэг кинг бөгөөд сүүлийн үед нилээд нэрд гарс буй дрэг уран бүтээлч юм. Тэрээр 2017 оны шинэ залуу дрэг кингээр шалгарсан байна. Түүний сошиал медиа: Instagram
8. Мо B Dick – Лос-Анжелес дрэг кингүүдийн нэг тэрбээр олон нийтэд дрэг урлаг тэр тусмаа дрэг кингүүдийн талаар ойлгуулах тэмцэгчдийн нэг юм. Түүний сошиал медиа: Twitter, Facebook
9. Gage Catlyn – Дрэгкинг активист, АНУ дахь хамгийн шилдэг Тим МакГрав-ын дүрд хувирч үзүүлбэр үзүүлэгч. Түүний сошиал медиа: Facebook
10. Gunner Gatlyn – Аризона мужийн хамгийн алдартай дрэгкингүүдийн нэг. Түүний сошиал медиа: Twitter, Facebook
11. Phantom – Өөрийн дрэг үзүүлбэртээ олон төрлийн косплэй болон бусад сонирхолтой зүйлсийг ашигладаг уран бүтээлч юм. Түүний сошиал медиа: Twitter, Instagram
Мэдээж өөрийн чинь дуртай дрэгкинг хэн болох эсвэл листэнд багтаагүй авъяаслаг дрэгкинг байвал сэтгэгдэл үлдээгээрэй.
jush
drag goy l doo gehdee drag king-uud uneheer uitgartai