Өнгө гэдэг аливаа зүйлийг илэрхийлэх хамгийн дөт арга байж мэдэх юм. ЛГБТИК+ олон нийтийн хувьд түүхэн явцад олон эсэргүүцэл, тэмцэлтэй нүүр тулcаар өдийг хүрсэн билээ. Тэгвэл энэ удаа “Бахархлын туг”-ийн түүхийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Дэлхийн 2-р дайны үед Адольф Гитлер еврейчүүдээс гадна ЛГБТИК+ хүмүүсийг үй олноор нь хорих лагерт хомроглон устгаж байсан хар бараан түүх бий. Хорих лагерт гей залуусыг ягаан гурвалжнаар, хар гурвалжин нь лесбиян эмэгтэйчүүдийг ялгах тэмдэг болгон ашиглаж байжээ.
1978 онд анхны солонгон тугийн загварыг Сан-Францискогийн (Америкийн уран бүтээлч гэвэл зүгээр байх) уран бүтээлч Гилберт Бэйкер гаргажээ. Бүгд Найрамдах Хятад Улсын таван өнгийн тугнаас санаа аван найм өнгийн тугны загварыг бүтээсэн байна.
Анхандаа ягаан, улаан, улбар шар, шар, ногоон, цэнхэр, хөх, нил ягаан нийлээд найман өнгөөр илэрхийлж байсан ч солонгон тугийг олноор үйлдвэрлэх ажилд ягаан өнгө орох боломжгүй болсон тул долоон өнгөтэйгөөр үйлдвэрлэсэн байна.
Бакерийн тайлбарласнаар тус 8 өнгө бүр өөр өөрийн гэсэн утгатай:
Ягаан-Секс/Sex
Улаан- Амьдрал/Life
Улбар шар- Эдгэх/Healing
Шар- Нарны гэрэл/Sunlight
Ногоон-Байгаль/Nature
Цэнхэр-Ид шид,урлаг/Magic, art
Хөх-Энх тайван/Serenity
Нил ягаан- Сүнс/Spirit
1978 оны 11 сард Харвий Милк бэлгийн чиг баримжаанаасаа, мөн нээлттэй гей улстөрч байдлаасаа болж амиа алдахад ЛГБТИК+ хүмүүс эвлэлдэн нэгдэж, Бэйкерийн тугийг бэлэг тэмдгээ болгосон юм. 1979 онд цэнхэр болон гүн хөх өнгө нь нэгдэж хөх өнгө болсноор Бахархлын туг нийт 6 өнгөтэй болсон билээ.
Ийнхүү солонгон туг дэлхий нийтэд ЛГБТИК+ олон нийтийг үл ялгаварлах, хайр болон энх тайван, бахархлын бэлэг тэмдэг болсон түүхтэй.