Кино зохиолч/найруулагчид болох Вачовски эгч дүүс бол кино ертөнцийн амьд домгууд билээ. Вачовски гэх нэрээр дэлхийд алдартай болсон трансжендэр эгч дүүс болох Лили болон Лана нар шинжлэх ухааны уран зөгнөлт киноны төрөлд өөрсдийн нэрийг арилашгүй тодоор үлдээж чадсан уран бүтээлчид юм. Тэдний кино бүр нь мартагдашгүй уран бүтээл болж чаддаг бөгөөд энэ удаад Вачовски эгч дүүсийн уран бүтээлийн ертөнцийг та бүхэнтэй хуваалцаж байна.

8. Assassin- 1995 онд нээлтээ хийж байсан тус киноны зохиол болон дэлгэцийн зохиол дээр Вачовски эгч дүүс ажилласан ба киноны гол дүрүүдэд Sylvester Stallone болон Antonio Banderas хамтран тоглосноос гадна бид бүхний хайрыг татаж чадсан жүжигчин Juliane Moore тоглож байжээ. 90 ээд оны триллер болох энэхүү кино Вачовски эгч дүүсийн сонирхолтой бөгөөд эрч хүчтэй үйл ядлыг харуулах уран сэтгэмжийг хольмог бөгөөд үзэхэд харамсахгүй кинонуудын нэг яалт ч үгүй мөн юм.

7. Jupiter Ascending: 14 настайдаа бичиж байсан fanfic зохиолоо тэд 2015 онд бүрэн хэмжээний өндөр өртөг бүхий холливудын A зэрэглэлийн жүжигчдээр дүүрэн уран зөгнөлт кино болгон дэлгэцнээ амилуулсан билээ. Тус бүтээл кино шүүмжлэгчдээс төдийлэн сайн үнэлгээ авч чадаагүй бөгөөд Box Office-т ашиг орлогоороо ч мөн хол яваагүй боловч тэдний уран зөгнөл болон гайхамшигт сэтгэмжийг илэрхийлж чадсан бас нэгэн бүтээл болон үлдсэн билээ. Тус кинонд Mila Kunis, Channing Tatum, Eddie Redmayne нар хамтран тоглосон бөгөөд яалт ч үгүй үзэхэд уйдахааргүй кино шүү.

6. Bound: 1996 оны бүтээл гэмт хэрэг, мафи, хайр дурлалын талаар өгүүлэх энэхүү триллер нь Gena Gershon-ы бүтээсэн дүр болох лесбиян эмэгтэй шоронгоос гарч ирснийхээ дараа амьдралаа зохицуулах гэж буй байдлаар эхлэх ч өөрийн шинэхэн хөрш Violet (Jennifer Tilly)-д сэтгэл алдран түүний урхинд орсноор гэмт хэргийн ертөнц рүү буцаж орохоос өөр аргагүй байдалд орно.

5. Cloud Atlas: Энэхүү зохиол бол үнэхээр төвөгтэй, тайлбарлахад ч хэцүү зохиол бөгөөд хэн ч тэднийг кино хийнэ гэж төсөөлж байгаагүй юм. Тус кино та бүхэнд сүнслэг ертөнц болон сүнс хэрхэн цаг хугацаа орон зайгаар аялан, дахин төрөл олж буйг гайхалтай жүжигчдийн баг болон уран сэтгэмжээр илэрхийлэх болно. Энэ кино танд таалагдах үгүй нь таны уран сэтгэмж таалал л мэдэх зүйл.

4. Speed Racer: Вачовскийн ээлжит хит кино болох гайхамшигт өнгө дүрс, уран сэтгэмжийн хослол болсон анимэгээс сэдэвлэн бүтээсэн тус кино дэлхий даяар амжилт олсон билээ. Урьдын л адил гайхамшигтай жүжигчдийн баг. Та Вачовски эгч дүүсийн гайхамшигт бүтээлүүдээс зөвхөн цагаан арьстнуудыг хэзээ ч харахгүй. Та бүхэн цагаан, хар, ази, хиспаник гээд бүх л төрлийн дүрийг нэгэн зэрэг харах болно.

3. The Matrix Trilogy: Кино түүхэнд хамгийн гайхалтайд тооцогдохоос гадна кино урлагийг тэр чигээр нь өөрчилсөн гэж тооцогддог энэхүү бүтээл нь тэдний нэрийн хуудас гэхэд хэлсдэхгүй. Матрикс киног үзээгүй хүн тун ховор гэхэд буруудахгүй бөгөөд дэлхий кино сонирхогчид ч тус бүтээлийн чанар чансааг одоо ч гайхан биширсэн хэвээр.

2. Sense 8: Бүрэн хэмжээний уран сайхны кино биш бөгөөд Netflix-ын албан ёсны цуврал шоу боловч яалт ч үгүй Вачовски эгч дүүсийн гайхалтай бүтээл билээ. Тус шоу 2 улирал үргэлжилсэн бөгөөд фэнүүдийнх нь хүсэлтээр 2 цаг үргэлчилсэн төгсгөлийн ангийг өнгөрсөн онд гаргаж байсан юм. Тус шоу нь дэлхий өнцөг өнцөг бүрт байх 8 өөр залуусын учир битүүлэг байдлаар хоорондоо сэтгэл зүй, мэдрэмжийн хувьд холбогдсон ялгаатай амьдралын түүхүүдийг өгүүлдэг билээ.

1. V for Vendetta-Alan Moore-ын зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино нь консерватив нео-нацистууд Их Британы засгийн эрхийг гартаа авсан бүрхэг ирээдүйн тухай өгүүлдэг юм. Иив (Natalie Portman) гэх бүсгүй V нэртэй эрх чөлөөний төлөө тэмцэгч анархист эрд барьцаалагдсанаар тус кино өрнөнө. Улс төрийн хөдөлгөөн, уур амьсгал одоогийн зарим нэг улсын нөхцөл байдалтай хэтэрхий ижил байгааг жил ирэх тусам олон хүмүүс онцолсоор байна. Тус кинонд бэлгийн мөн чанар болон хүйсийн баримжаатай холбоотой маш олон нууцлаг хэсгүүд багтсан байдаг ба гол дүрийн V гэх эр өөрөө трансжендэр эрэгтэйн дүр гэгддэг байна.

Вачовски эгч дүүс буюу Лана, Лили нар хоорондоо 2 насны зөрүүтэй 1965, 1967 онуудад Америкт төрсөн бөгөөд хоёулаа трансжендэр эмэгтэйчүүд юм. Өөрсдийн овог болох Вачовски нэрээр дэлхийд танигдсан эгч дүүс анх 1996 онд Bound киног найруулснаар кино урлагт хүч төрөн гарч ирж байжээ. Тэдний бүтээлүүд уран сэтгэмж, зураглалын хувьд олон хүмүүсийг гайхшруулдаг ч бүтээл болгон нь ашиг орлогоо нөхөж байсан гэвэл худлаа. Жишээ нь тэдний шилдэг бүтээлүүд болох Speed Racer, Jupiter Ascending, Ninja’s Assassin зэрэг бүтээлүүд кино шүүмжлэгчдээс маш муу үнэлгээ авч байснаас гадна Box Office-т төдийлөн амжилт олоогүй юм. Гэсэн хэдий ч кино сонирхогчид Вачовски эгч дүүсийн бүтээлийг одоо ч гайхан биширсээр байгаа бөгөөд тэд ч аль хэдийн кин ертөнцийн амьд домог болон мөнхөрсөн билээ.