ЛГБТИ уран бүтээлчдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Хонконгийн алдарт жүжигчин Лесли Чуний (1956-2003) талаар манай сайн дурын ажилтан мэдээлэл бэлтгэжээ. Та бүхэн хүлээн авч уншина уу.

 

“Хамтдаа аз жаргалтай” (1997) киноны хэсгээс…

 

Лесли Чун бол Хонконгт 1980-аад оны эхээр нэр алдар нь түгсэн алдарч жүжигчин, дуучин билээ.  2000 онд Хятадын төв телевизээс явуулсан санал асуулгаар Азийн №1 супер од, 2005 онд “Хятад киноны 100 жилийн түүхэн дэх олны таашаалд нийцсэн жүжигчид” жагсаалтын нэгт тус тус бичигдсэн. Хятадын кино урлагийн түүх 1980 оноос хурдтай хөгжиж эхэлсэн ба тэр үеэс кино урлагийн сор болсон залуучууд мэндэлсэн байдгийн нэг нь Лесли Чун юм. Хятадын алдарт найруулагч Вон кар Вайн “Хамтдаа жаргалтай” (Queer Film Night-аар гарч байсан) гэх мэт хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлснөөс гадна Хятадын Ши жүжгийн талаар өгүүлэх “Амраг минь баяртай” зэрэг кинонд гей залуугийн дүрийг бүтээж байжээ.

 

“Амраг минь баяртай” (1993) киноны хэсгээс…

 

Тэрбээр бодит амьдралдаа бисексуал бэлгийн чиг баримжаагаа нээлттэйгээр зарладаг байсан ба Хятад, Тайвань, Япон ЛГБТИ хүй олны дунд нэр хүндтэй, алдартай байв. “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө бисексуал гэж тодорхойлох нь зөв байх. Учир нь би 22 нас хүртлээ найз охидтой байж үзсэн. Найз охин Тереса Мо-д гэрлэх санал тавьж байсан ч бүтэлгүйтсэн дээ” гэснээс гадна “Сайн жүжигчид андрогийн байх хэрэгтэй гэж боддог. Өөрийгөө сайн хувиргадаг байх хэрэгтэй гэж боддог”  хэмээн дурджээ. Үнэхээр ч тэрээр жүжиглэхдээ гарамгай тэрээр “Амраг минь баяртай” кинонд Ши жүжгийн эмэгтэйн дүрийг бүтээж, тэр дүрээрээ хүмүүсийн зүрхэнд мөнхөрсөн юм.

 

“Хамтдаа жаргалтай” (1997) киноны хэсгээс…

 

Түүний дуу, видео клип, тоглосон кинонууд зэрэг нь  ЛГБТ эрхийнхээ төлөөх хүчтэй дуу хоолой болсон бүүтээлүүд байсан юм. 2003 оны 4-р сарын нэгний үдэш олны хайрт жүжигчин маань өөрийн хүсэлтээр энэ хорвоог орхин одсон юм.