ЛГБТ зураачдын талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа орчин үеийн дүрслэх урлагийн урсгал болох абстракт экспрессионизмын томоохон төлөөлөгч болох Роберт Раушенбэргийг сонгож авлаа.
Америкийн зураач Роберт Раушенбэрг (1925-2008) нь абстракт экспрессионист урсгалын гол төлөөлөгчидийн нэг бөгөөд хожим нь концептуаль урлаг болон поп-арт урсгалын төлөөлөгч болсон юм.
1950 онд Сьюзен Вейлл гэх зураач бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд 1953 онд салсан ажээ. Үүнээс гадна тэрээр Сай Твомбли болон Жаспер Жонс гэх эрэгтэй уран бүтээлчидтэй хайр дурлалын холбоотой байсан билээ.
Түүний уран бүтээлүүдээс:

Мөргөлчин (Pilgrim), 1960
Унадаг дугуй, 1998 он. Берлин, Герман улс
Шавар муза, 1968-1971