Тун удахгүй 5-р сарын 17-нд Гомофоби, трансфоби ба бифобийн эсрэг Олон улсын өдөр (АЙДАХОТ) болох гэж байна. 1990 оны 5-р сарын 17-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассаныг тохиолдуулан, 2005 оноос хойш жил бүрийн энэ өдрийг Гомофоби, Трансфобийн Эсрэг Олон Улсын Өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ. Энэ жилийн АЙДАХОТ өдрийн сэдвийг “Эв нэгдлийн төлөөх эвслүүд” нэртэйгээр сонгосон бөгөөд дэлхий даяар ЛГБТ эрхийн төлөө эвсэн нэгдэх, хүчирхийллийн эсрэг хамтаар дуу хоолойгоо өргөх зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

ЛГБТ Төвөөс 5 дахь жилдээ Гомофоби, Трансфобийн Эсрэг Олон Улсын Өдөрт зориулан “Шилдэг уран бүтээлийн уралдаан” зарлаж, ирүүлсэн бүтээлүүдээр “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнгээ Монголын Уран Зургийн Галерей-д 5-р сарын 17-ноос 21-нийг дуустал гаргахаар бэлтгээд байна. Мөн энэ жилийн АЙДАХОТ-ыг тохиолдуулан тус өдөр “Залуу Манлайлал Хөтөлбөр-2018”-ын хаалтын үйл ажиллагааг хийх бөгөөд тус хөтөлбөрийн манлайлагчид маань өөрсдийн төслийг олон нийтэд танилцуулах юм. Манлайллын хөтөлбөрийн оролцогч залуусын маань баг Монголын анхны ЛГБТИ сэтгүүлийг бэлгэн гаргаж байгаа бөгөөд “Тэр Гараг” сэтгүүл нээлтээ хийх юм. Үзэсгэлэнгээс гадна төрөл бүрийн арга хэмжээ болох бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэй. (Дараахь холбоосуудаар орж үйл ажиллагаатай танилцна уу)

“Эрхийн төлөө Урлаг” Үзэсгэлэнгийн нээлт: 2018 оны 5-р сарын 17-ны 16 цагт

IDAHOT Film Night: Pride Монгол хадмал орчуулгатай кино үдэш. 2018 оны 5-р сарын 17-ны 18 цагт

“IDAHOT party: Let’s party!” Үдэшлэг. 2018 оны 5-р сарын 17-ны 20 цагт

“ЛГБТ ба Урлаг” Хэлэлцүүлэг. Урилгаар Шанхай урлагийн сэтгүүлийн нийтлэлч CE art team-ийн #Аrt_curator Дашзоригийн Төмөрсүх ярилцлага хийж, лекц уншина. 2018 оны 5-р сарын 18-ны 16 цагт

“Намайг сонсооч, би ч бас сонсъё?” Үйл ажиллагаа. 2018 оны 5-р сарын 19-ны 12 цагт

“Цүнхээ урлацгаая!” Үйл ажиллагаа. 2018 оны 5-р сарын 20-ны 12 цагт