Өнгөрсөн долоо хоногт Deadpool 2 кино нээлтээ хийж кино театруудын дэлгэцийг эзэллээ. Нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг тэргүүлэн ЛГБТИК олон нийтийн төлөөллийг кино урлагт нэгээр нэмлээ.

Өсвөр насны дүрсгүй мутант Negasonic маань найз охинтой болсноор Marvel-ийн түүхэнд өргөн дэлгэцнээ ЛГБТИК олон нийтийн анхны төлөөллийг бий болголоо. Түүний найз охин нь мөн супер баатруудын нэг бөгөөд Yuko гэх ази супер баатар юм. Deadpool маань ч гэсэн комик зохиол дээрээ нээлттэй күийр дүр боловч кино бүтээгчид түүнийг стрэйт байдлаар дүрсэлсэн хэвээрээ байгаа нь харамсалтай.

Negasonic-ын найз охин Yuko.

GLAAD AWARDS-ын ерөнхийлөгч хэвлэлийн мэдээндээ тус киноны талаар дурьдахдаа: “20-р зуун кино компани болон Marvel студи хамтран дэлхий даяар олон сая кино сонирхогчдын хамгийн удаан хүлээсэн зүйл болох дэлхийг хамгаалагч ЛГБТ супер баатрыг хайр дурлалын харилцаатай нь кино дэлгэцэнд арай гэж амилууллаа. Цаашид ЛГБТ дүрийг огт багтаадаггүй, ялгаварлан гадуурхсан байдлыг дуусгавар болгож бусад кино бүтээгчид ч тэдний эхлүүлсэн замаар яваасай. ”

Киноны нээлтийн үеэр Negasonic-ын дүрд тоглосон жүжигчин Brianna Hildebrand өөрийн бүтээсэн дүрээр маш их бахархаж байгаагаа хэлсэн бөгөөд анхны нээлттэй күийр супер баатрууд дэлгэцнээ амилсанд маш их баяртай байгаа гэдгээ мөн хэлжээ.

“Аав маань миний дүрийн талаарх нийтлэлүүдийг өглөөжингөө над явууллаа. Тэр миний өмнөөс үнэхээр баяртай байгаа. Надад үнэхээр сайхан байна. Би өөрөө ч гэсэн ЛГБТИК олон нийтийн нэг хүний хувьд анхны ЛГБТ супер баатрын дүрийг бүтээсэндээ хязгааргүй баяртай байна.”

Анх тэрбээр дүрийнхээ талаар, хэрхэн дүрслэгдэх талаар сонсоод төдийлөн тоогоогүй ч одоо бол ЛГБТК олон нийтийн хувьд түүний бүтээсэн дүр ямар чухал гэдгийг ойлгож байгаа гэнэ.