Дэлхий даяар PRIDE буюу бахархлын өдрүүдийг харилцан адилгүй өдрүүдэд тэмдэглэн ЛГБТИ эрхийг дэмжин тэмцдэг. Харин АНУ-д бахархлын өдрүүдийг бүтэн сар тэмдэглэдэг бөгөөд 6 сарын 1-ны өдрөөс албан ёсоор ЛГБТИ эрхийн бахарлын сар эхэлж байна. (and you know what that means: RAINBOWS EVERYWHERE!) Монголд ЛГБТИ Бахархлын өдрүүдийг 8 сарын сүүлийн баасан гаригаас 9 сарын эхэн хүртэл 10 хоног тэмдэглэдэг бөгөөд энд дарж Монголын Тэгш эрх, бахархлын өдрүүдийн талаар уншина уу.
Тэгвэл АНУ-ын Бахархлын сар эхэлсэнтэй холбоотой дараах 8 брэнд ЛГБТИ эрхийг дэмжин Бахархлын өдрүүдэд өнгө нэмж байна.
1. H&M: Эрэлттэй загварын брэндүүдийн дундаас хамгийн анх H&M брэнд ЛГБТИ Бахархлын загварын коллекц гаргалаа.
Тус брэнд энэхүү загварын цуглуулгаас олсон нийт ашгийн 10%-ийг НҮБ-ын Free & Equal компанит ажлаар дамжуулан ЛГБТИ хүний эрхийн байгууллагуудад хандивлах юм байна.
2. MADEWELL: Тус брэндээс ЛГБТИ Бахархлын сард зориулсан футболк болон бусад чимэглэлийг худалдаанд гаргаж тус бүтээгдэхүүнээс олсон ашгийн 50%-ыг ЛГБТИК эрхээр ажилладаг АНУ-ын хамгийн том байгууллага болох Human Rights Campaign-д хандивлахаар болсон юм байна.
3. Nike: Хамгийн алдартай спорт хувцасны брэндүүдийн нэг маань “Бахарлын коллекц 2018”-аа BeTrue нэрээр гаргасан байна. Мөн тус коллекцдоо ЛГБТИ эрхийн хамгийн чухал бэлэг тэмдэг болох ягаан гурвалжинг ашиглажээ.
4. ADIDAS: Nike брэнд Бахархлын коллекц гаргасан цор ганц спортын брэнд биш бөгөөд adidas брэнд ч мөн ЛГБТИ Бахархлын өдрүүдэд зориулан 4 төрлийн спорт гутал гаргасан байна.
5. MeUndies: Бахархлын өдрүүдийг тэмдэглэж буй бас нэгэн брэнд бол дотуур хувцасны MeUndies. Бахархлын сард зориулан солонгон цуглуулга гаргасан бөгөөд олсон орлогоо орон гэргүй ЛГБТИ залууст зориулан санд хандивлаж буй юм байна.
6. JCrew: Тус брэндийн хувьд ч мөн адил Бахархлын коллекцоос олсон мөнгөний 50%-ийг ЛГБТИ хүний эрхийн байгууллагад хандивлаж байгаа юм байна.
7. Disney: 6 сарын 30-нд ЛГБТИ Бахархлын өдрүүдэд зориулсан аксессуаруудаа гаргасан байна.
8. Target: Тус брэнд бол АНУ-ын хамгийн том нэрийн дэлгүүрүүдийн нэг бөгөө ЛГБТИ Бахархлын саруудын үеэр нэгдэн ЛГБТИ эрхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд ” Эрч хүчээр дүүрэн ЛГБТК+ олон нийтийн гишүүдтэй цуг Бахархлын сарыг тэмдэглэх болно. Өөрөөрөө бахархалтай амьдардаг хайр татам, гайхалтай олон нийт хүмүүстэй цуг Бахархлын сарыг тэмдэглэх болно.” хэмээн бичжээ.