6 сард дэлхийн олон оронд Pride! буюу Бахархлын өдрүүдийг тэмдэглэдэг билээ. Тус Бахархлын өдрүүдийн хүрээнд Күийр болон ЛГБТИ эрхийг дэмжигч уран бүтээлчид маань уран бүтээлүүдийг гаргасаар байна. Тэгвэл та бүхэнд 2018 оны Бахархлын сарын шилдэг уран бүтээлүүдийн жагсаалтыг хүргэж байна.
1. Troye Sivan – Bloom
Нээлттэй гей дуучны маань шинэ цомгийн 2 дахь сингл. Түүний энэ дуу нь Bottom залуучуудын сүлд дуу гэж нэрлэгдээд байгаа бөгөөд дууных нь үгэнд хамгийн гол учир нь байгаа гэсэн шүү. Тэрбээр 6 сарын 6-нд тус дууныхаа видеог Бахархлын сард зориулсан гаргасан бөгөөд тус жагсаалтад яалт ч үгүй багтах дуу билээ.
2. Hayley Kiyoko + Kehlani – What I need
21-р зууны хамгийн амжилттай яваа залуухан нээлттэй лесбиян уран бүтээлч болох Hayley Kiyoko болон нээлттэй күийр уран бүтээлч Kehlani нарын хамтарсан “What I need” дуу Бахархлын сарын хамгийн чухал уран бүтээлээр нэрлэгдээд байна. Түүний ЛГБТИК олон нийтэд илгээсэн чин сэтгэлийн захидлыг энд дарж уншина уу. #20GayTeen
3. MNEK + Hayley Steinfeld – Colour
Нээлттэй гей дуучин MNEK Бахархлын сарыг тохиолдуулан залуу дуучин Hayley Steinfeld-тэй хамтран энэхүү хөнгөн хэмнэлтэй дууг гаргажээ. Тус дуу нь Бахархлын сард зориулан гарсан бөгөөд дууны видео клип удахгүй олны хүртээл болох юм байна.
4. Janelle Monae – Make me feel
Залуу дуучин маань энэ жил өөрийн бие даасан цомгоо гаргасан төдийгүй өөрийгөө ЛГБТИК олон нийтийн нэг гэдгээ илэрхийлсэн билээ. Мөн тэрбээр ЛГБТИК эрхийн дэмжигч гэдгээрээ ЛГБТИК олон нийтийн хайр хүндлэлийг аль хэдийнэ хүртсэн уран бүтээлч билээ.
5. Rita Ora, Cardi B, Charli XCX, Rebe Rexha – Girls
Тус дуу нь нээлттэй ЛГБТИК уран бүтээлч болох Hayley Kiyoko болон бусад ЛГБТ олон нийтийн гишүүдээс нилээд шүүмжлэл хүртсэн ч алдартай уран бүтээлчдийг нэг дор цуглуулж чадсан уран бүтээл бөгөөд бэлгийн мөн чанар гэдэг илүү уян гэдгийг илэрхийлсэн уран бүтээл бөгөөд тус уран бүтээлийн үеэр дуучин Rita Ora, Cardi B нар бисексуал гэдгээ Twitter хуудсаараа илэрхийлсэн байна.
6. Years & Years – If you’re over me
Нээлттэй гей дуучин маань Англи Улсаас гаралтай ба хөгжмийн бизнест анхнаасаа гей гэдгээ нуулгүй уран бүтээлээ туурвиж эхэлсэн цөөхөн залуусын нэг юм. Тэрээр Бахархлын сарын хөгжмийн жагсаалтад заавал багтаах уран бүтээлчдийн нэгд зүй ёсоор тооцогддог.
7. Ariana Grande – No tears left to cry
Шинэ үеийн Gay Icon гэж нэрлэгдээд буй дуучин Ариана Граандигийн хамгийн сүүлийн уран бүтээл нь энэ зуны хамгийн эрэлттэй Бахархлын дуунуудын нэгд зүй ёсоор тооцогдож байна. Төрсөн ах нь гей гэдгээс гадна ЛГБТИК олон нийтэд хүндэтгэлтэй хандаж, хүний эрхийг дэмждэг зэрэг нь түүнийг Бахархлын сарын хамгийн чухал дуучдын нэг болгож байна. Түүний ЛГБТИК олон нийтэд илгээсэн чин сэтгэлийн захидлыг энд дарж уншина уу.
8. Kim Petras – Heart to break
Германы залуухан дуучин бүсгүй маань энэ жилийн онцлох уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдэж байна. Тэрбээр маш цөөхөн трансжендэр эмэгтэй дуучдын нэг бөгөөд цаашдаа улам их амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.
9. Sia + Diplo + Labrinth – Audio
Бахархлын сарыг, күийр уран бүтээлчдийн жагсаалт Sia-гүйгээр байж болно гэж үү. Нээлттэй күийр бүсгүй маань ЛГБТИК эрхийг дэмжигч Diplo, Labrinth нартай хамтран гаргасан уран бүтээл нь энэ жилийн Бахархлын сарын шилдэг дуунуудын жагсаалтад багтжээ. Дуучин Sia-ын ЛГБТИК олон нийтэд илгээсэн чин сэтгэлийн захидлыг энд дарж уншаарай.
10. Clean Bandit + Demi Lovato – Solo
Хэн Бахархлын сард зориулсан сүлд дуутай билээ? Мэдээж Demi Lovato. ЛГБТИК олон нийтийн хайр хүндэтгэлийг хамгийн их хүлээсэн уран бүтээлчдийн нэг хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрөгддөг нээлттэй күийр бүсгүй маань электропоп од Clean Bandit-тай хамтран уран бүтээл гаргасан нь Бахархлын сард улам өнгө нэмсээр.
11. Betty Who – Taste
Австрали гаралтай авъяаслаг залуу дуучны дараах сингл Бахархлын сарын шилдэг дуугаар нэрлэгдсэн байна. Түүний хувьд ЛГБТИК эрхийг тууштай дэмждэг оддын нэг билээ. Түүний өнгөрсөн жил Бахархлын сараар ЛГБТИК олон нийтэд илгээсэн захидлыг энд дарж уншина уу.
12. Christina Aguilera + Demi Lovato – Fall in line
Хамгийн чадалтай дива нарын нэгд тооцогдох дуучин Christina Aguilera хэсэг хугацаанд завсарласны эцэст хөгжмийн ертөнцөд буцаж ирлээ. Энэ удаад залуу үеийн поп дива Demi Lovato-той хамтран эмэгтэйчүүдийг эрх тэгш гэдгийг тунхаглах дараах уран бүтээлийг олны хүртээл болголоо. Та бүхэн Christina Aguilera-ын ЛГБТИК олон нийтэд илгээсэн чин сэтгэлийн захидлыг энд дарж, харин Demi Lovato-ын захидлыг энд дарж уншина уу.
13. Sakima – Show me
Английн залуухан нээлттэй күийр залуу маань өөрийн уран бүтээлээр Бахархлын сарын хөгжмийн жагсаалтад багтаж чадсан байна.
14. Vincint – Marrow
The Four шоуны финалист тэрбээр уянгалаг хоолой, эелдэг байдлаараа тус шоуны үзэгчдийн хайртай уран бүтээлч болж чадсан билээ. Шоуны дараа өөрийн шинэхэн цомгийг гаргасан бөгөөд нээлттэй гей дуучныг ЛГБТИК олон нийт Бахархлын сарын чухал уран бүтээлчдийн нэгээр нэрлэж байна.
15. Allie X – Focus
16. Big Freeda + Lizzo – Karaoke
Bounce хөгжмийн хаан гэгддэг бөгөөд нээлттэй күийр уран бүтээлч юм. Тэрбээр АНУ-ын күийр соёлд хамгийн томоор нэрлэгддэг хүмүүсийн нэг бөгөөд дуучин Lizzo хамтран энэхүү хэмнэлийг та бүхэнд мэдрүүлж байна.
17. Kacey Musgrave – High Horse
Америкийн country хөгжмийн төлөөлөл болж энэхүү намуухан хоолойтой бүсгүй Бахархлын сарын уран бүтээлчдийн жагсаалтад багтжээ.
18. Jesse Saint John – Fake it
19. Kesha – Hymn
Орчин үеийн поп дуучдаас gay icon хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн бас нэгэн дива бол яалт ч үгүй Kesha. Тэрбээр ЛГБТИК олон нийтэд зориулан бичсэн уран бүтээл нилээдгүй бөгөөд амжилт олсон цагаасаа Бахархлын сарын хамгийн чухал уран бүтээлчээр үргэлж нэрлэгддэг билээ.
20. Tove Lo + Charli XCX + Icona Pop + Elliphant + ALMA – bitches
Күийр уран бүтээлчдийн цугларал гэж хэлж болохоор дараах уран бүтээл энэ зуны Бахархлын сарын бас нэгэн уран бүтээлээр нэрлэгдлээ.
Тус жагсаалт нь АНУ-д яг одоо 6 сарыг тэр чигт нь Бахархлын сар болгон тэмдэглэж байгаатай холбоотой гей медиа болон ЛГБТИК олон нийтийн үүсгэсэн жагсаалт болно. Таны хувьд энэ жилийн Бахархлын хөгжмийн жагсаалтад хэн байх вэ? Коммэнт үлдээгээрэй.