“Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид” хөтөлбөрт оролцогч залуусын санаачлагаар нийт 32 дэмжигч залуучууд ЛГБТИ олон нийтэд хандаж захидал бичжээ. Та бүхэнд эхний 10 захидлыг хүргэж байна.

This slideshow requires JavaScript.

Хүний эрхийн хамгаалагчаас

Энэ захиа очих гайхалтай өдрийн мэндийг хүргэе! Энэ орчлонд хүн болж мэндлээд, өдийг хүртэл амжилт бүтээлээр дүүрэн шатаж, дүрэлзэж амьдарч байгаад нь бахархаж байна,

Амьдралд аливааг сөргөөр харах олон хүн та бүхнийг эсрэг байх, эсэргүүцэгчид олон байх хэдий ч таны төлөө хүний эрхийн хамгаалагч байх хүсэлтэй мянга мянган залуус байгаа шүү!

Амьдралыг туулах зам нь дардан

Хүсэл бүхэн нь биелэж

Аз жаргалаар дүүрэн байх болтугай

Таныг хүдэтгэсэн Хүний эрхийн хамгаалагч

 

Б. Одонбуянаас

Сайн байна уу?

Орчлон ертөнц дээр хүмүүн заяаг олж төрсөн азтай хүнд, хорвоо дээр амьдарч байгаа таны үнэхээр их аз жаргал авчирдаг хүн таньд энэ өдрийн мэд хүргэе. Таны энэ орчлонд амьдрарч буй, бидэнтэй хамт зэрэгцэн амьдарч бусдад мэдрүүлдж байдагт их баярлалаа. Та бол надтай бас бидэнтэй л адил эрхтэй, бусдыг өөрийнхөөрөө хайрлаж, бусдаар хайрлуулах бүрэн эрхтэй, адилхан хүн юм шүү. Ямар ч зүйл болсон сэтгэлээр бүү унаарай. Амьдрал, аз жаргал, хайр бүх зүйлд чинь сайн сайхныг хүсье.

Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн.

 

Сайн байна уу?

Захиа очих өдрийн мэнд хүргэе. Яг энэ өдөр ЛГБТИ хүмүүсийн талаарх эерэг ойлголтыг түгээх сургалтанд суулаа. Үүнийг сонсохоос өмнө би буруу ойлголттой явдаг байжээ. Энүүгээр их олон зүйлийг ойлгож авсан. Тиймээс гадуурхаж байгаа, доромжилж байгаа бүх хүмүүсийг яг надтай адил мэдээлэл ойлголт байхгүй учраас ингэдэг юм байна гэж бодоод өөдрөг байгаарай. Ирж буй ирээдүй бүхэн нь гэрэл гэгээгээр дүүрэн байг. Сэтгэлээр гутрах, шантрах үе олон гарсан ч маргаашийн цаана бэлэг байгаа гэдэгт итгээрэй. Хүчтэй байгаарай

Амжилт хүсье! 2018 оны 5 сарын 24

Хүндэтгэсэн: Т. Хандаймаа

 

Хэн ч хэнийг ч шүүх эрхгүй. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг шиг Монгол улсад удахгүй бүх зүйл тэгш, сайхан болно гэдэгт хамтдаа тэмүүлцгээе! Битгий бууж өгөөрэй. Ард чинь олон олон хүн асаалттай танк шиг байна шүү!

 

Энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе!

Өдөр бүр бэлэг байдаг шиг хүн бүрийн өдөр адилхан бэлэг, өдөр бүр инээмсэглээрэй ^_^

 

Энэ өдрийн мэндийг хүргэе! Бүх хүн инээмсэглэх эрхтэй.

 

Энэхүү захидал очиж байгаа та болон та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Гэхдээ байна ш дээ хүний эрх, та бүхний эрх хамгийн чухал нь гэдгийг бусдад түгээж та бүхний хүсэл, амьдралыг олонд нийтэд түгээх нь миний хувьд хамгийн чухлаар тавигддаг зүйлийн нэг нь шүү. Гэхдээ та бүхний бусдаас онцгойрох зүйл нь гоё ш дээ, юу гээч үнэхээрийн мэдрэмж өндөр, халуухан байдаг шүү. Хүндэлдэг шүү. Хайрладаг шүү!

 

Сайн байна уу?

Энэ өдрийн мэндийг хүргэе! Та бүхэн хэзээ ч битгий гутарч байгаарай!

Үргэлж та нарын дэргэд байх хэн нэгнээс <3

 

Сайн байна уу?

Энэ захидал очих өдрийн мэнд. Миний бие бэлгийн цөөнх хүмүүсийн талаар маш муу зүйл сонсож, харж байсан ч удаатай. Тэгсэн ч би та бүхнийг сөргөөр ойлгож доромжлох явдал гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй. Хүн сонгож төрдөггүй тул харин ч нийгмийн энэ бүх сөрөг бүхнийг даван туулж чадаж буй та бүхнээр бахархаж байна. Хүчтэй байгаарай

Хамгийн ёс суртахуунтай хүн бусдыг хайрладаг гэж би боддог. Иймд хайр бүхнийг түгээж яваарай. (МУИС-ийн нэгэн оюутнаас)

 

Энэхүү захиа очих өдрийн мэндийг хүргэе!

Хүний эрх хүний эрхээр хязгаарлагддаг шиг бүх хүн тэгш эрхтэй. Ямар ч бай бүгд хүн юм шүү. Би бөгөөд миний хамт олон үргэлж та бүгдтэй хамт байх болно. Хэзээд цуг хөл нийлүүлж алхах болно. Хэзээ ч та нар ганцаардахгүй юм шүү. Та бүхий хажууд байх нэгнээс…