Залуу дуучин Halsey өөрийн бэлгийн чиг баримжааг бисексуал хэмээн нээлттэй илэрхийлж ЛГБТИК эрхийн талаар зоригтой дуугардаг уран бүтээлчдийн нэг билээ. Түүний Hopeless Fountain Kingdom цомог өнгөрсөн онд гарсан бөгөөд гарсан даруйдаа Billboard top 200 жагсаалтийг тэргүүлж байсан юм. Тус цомогт орсон бас нэгэн сонирхолтой уран бүтээл нь Strangers нэртэй сингл бөгөөд тус дуугаа Fifth Harmony хамтлагийн дуучин Lauren Jauregui-тэй хамтран дуулсан юм. Lauren-ы хувьд мөн 2017 онд Donald Trump-ын сонгуулийн үеэр өөрийгөө Куба гаралтай бисексуал эмэгтэй гэдгээ зарлаж байсан билээ. Нээлттэй бисексуал эмэгтэйчүүд тус дууг гаргасан даруйд фэнүүд нь тус оны “Бисексуал сүлд дуу” хэмээн тунхаглаж байсан юм.
Тус дууг 2017 оны 6 сард Миамид болсон iHeartRadio зуны шоун дээр олны хүртээл болгож байсан байна.
Halsey-ийн хувьд өөрийн хоёр дахь цомгийн дуунуудын видеонуудыг өөрөө найруулсан бөгөөд “Now or Never,” “Bad at Love,” “Sorry”, “Alone” зэрэг видеонуудынхаа араас энэхүү дууныхаа видеог гаргаж байгаа юм байна. Энэхүү видеоныхаа талаар өөрийн твиттер хуудсаараа зарласан бөгөөд ЛГБТК фэнүүдийнх нь хувьд тус дууны видеог маш удаан хүлээж байсан юм.
See How The Story Began. #StrangersVideo 🦋June 20 2018 pic.twitter.com/wchFh1xBSC
— h (@halsey) June 16, 2018
Тус видеоны хэсэгт Halsey (Luna-н дүрд), Lauren (Rosa-н дүрд) тоглосон бөгөөд 2 бүсгүй боксын рингэнд тулалдаж буй харагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Halsey өөрийн твиттер хуудаснаа “Strangers” дууны клип гарах гэж байгаа талаар сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байна. “Энэ дуу бол хамгийн онцгой нь шүү!!!!! Би бүр хүлээж тэсэхгүй үхэх нь. Хүн бүр энэ дууны видеог маш удаан хүлээсэн шүү дээ.” хэмээжээ.
ЛГБТИК олон нийтэд илгээсэн Lauren-ы чин сэтгэлийн захидлыг энд дарж уншина уу.
Strangers дууны клип маргааш буюу 6 сарын 20нд албан ёсоор цацагдах юм байна.