“Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид” хөтөлбөрт оролцогч залуусын санаачлагаар нийт 32 дэмжигч залуучууд ЛГБТИ олон нийтэд хандаж захидал бичжээ. Та бүхэнд дараагийн 10 захидлыг хүргэж байна.

This slideshow requires JavaScript.

Сайн байна уу? Танд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе!

Би урьд нь ЛГБТИ хүмүүсийг буруугаар ойлгодог байсан, харин одоо бол өөр хүн хэзээ ч би эрэгтэй юм уу, эмэгтэй юм уу эсвэл гей, лесбиян төрнө гэж захиалдаггүй шүү дээ. Тиймээс би эрэгтэй, эмэгтэй, гей ч бай Бурханаас өгсөн бэлэг гэж боддог. Бид хамгийн гол нь хүн болоод л гарчихсан байна шүү дээ. Тиймээс энэ хорвоо дэлхий, ертөнцийн тоос шороог хөдөлгөөд аз жаргалтай, эрч хүчтэй амьдраарай

Эрдмийн Ундраа Цогцолбор сургууль

10 а ангийн сурагч А.Сод-Од

 

Сайн байна уу? Танд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе! Гадаа бороо орсон гээд их бүүдгэр байна. Би жижигхэн кофе шоп-д бичиж сууна. Та захидлыг минь уншмагцаа инээгээсэй гэж хүсч байна.  Инээж байна уу? Үзэсгэлэнтэй харагдаж байна. Хорвоо ертөнц бүхийг учир утгатайгаар бүтээсэн, биднийг ч бас. Хэн нэгэн таныг гомдоовол, та түүнийг уучлаарай. Энэ дэлхий дээр буй хүн бүхэн нэгэн ижил, бид бүгд хорвоод ирж бас нэгэн цагт салан оддог. Хэцүү хүнд байсан үеээ та одоо мартаарай. Таныг гэх тэр хүмүүсийг сонгоорой. Магадгүй буйдан дээрээ ганцаардвал, гуниглавал хэзээд таны төлөө цохилох зүрхтэй энэ бяцхан охиныг санаарай. Би дажгүй хань бас сэтгэл зүйч шүү. Та урам зоригоор дүүрэн урагшлан, алхаж үргэлж инээмсэглээрэй. Хэзээ нэгэн цагт таарвал намайг таниарай!

Пагма-аас 2018 оны 6 сарын 14

 

Сайн байна уу?

Танд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе!

Ийм хүмүүс байдгийг мэр сэр, хааяа сонсож байсан боловж илүү ихийг мэддэг болсондоо баяртай байна. Та бол бэлэг. Ийм онцгой төрсөн танд ямар ч буруу байхгүй ээ гэдгийг хэлэхэд таатай байна. Би танд нэг л юм хэлье. Та бол бэлэг. Зүгээр л өөрийнхөөрөө байгаарай. Би та бүхнийг хүлээн зөвшөөрч байна. Би их өөдрөг хүн л дээ. Та ч бас үргэлж өөдрөг, инээмсэглэж яваарай. Энэ захиа ямар нэртэй, ямар ч хүнд очсон бай танд сайн сайхан, аз жаргал, амар амгаланг хүсье!

 

Сайн байна уу? Танд захидал очих өдрийн мэнд хүргэе! Танихгүй хүндээ захидал бичих ч бас л хэцүү юм гээч. Өнөөдөр би таны үзсэн, туулсан амьдралыг дэнслэхгүй. Надад тийм эрх үгүй, хэнд ч үгүй. Өнгөрсөн бүхэн тань надад огт хамаагүй ч би таныг хүндэтгэн ёсолж байна. Би стрэйт хэдий ч  бүх ЛГБТИ хүмүүсийг хүндэлж байна. Би ер нь дэлхий дээрх сайн муу, хөгшин залуу бүх хүнийг хүндэлж байна. Тэдгээр бүх хүмүүс анх энэ дэлхийд мэндлэхдээ хэчнээн үзэсгэлэнтэй төрсөн билээ дээ. Би ч бас. Та ч бас. Хамгийн эцсийн мөчид бүгд анх төрсөн үе лүүгээ буцдаг гэж би боддог. Гэм нүглээ орхиод. Тиймээс хэн нэгэн таныг гомдоовол түүнийг та бас хүндлээрэй. Тэр энэ ертөнцөөс явахдаа таны хүндэтгэлийг ойлгоно биз. Цор ганц үзэсгэлэнтэй, цор ганц гайхамшиг та

Надтай холбогдохыг хүсвэл би хэзээд бэлэн. Нуруу нуруугаа наагаад юуны ч тухай ярьж чадна би

Пагма-аас 2018 оны 6 сарын 14

 

Амьдрал чамд уйлах зуун шалтаг өгвөл чи амьдралд инээх мянган шалтгаан байгааг харуулаарай.

Чамайг ойлгодог нэгэн заавал хажууд чинь байж л байгаа, тиймээс амьдралд битгий шантраарай.

Амьдрал өөрөө бэлэг шүү.

53-р сургуулийн 12 А анги П. Тогтуун

 

Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе!

Хэдий би таныг танихгүй ч гэсэн таны эрхийг хамгаалж, хүндлэхийн төлөө гэсэн сэтгэлээр танд захиа илгээхээр шийдлээ. Хүн бүр адилхан эрхтэй. Амьдралд олон саад бэрхшээл тулгарч болно. Тэр бүхнийг сэтгэлийн хатаар даван туулаад байгаагаараа аз жаргалтай амьдрахыг танд хүсье!!!

Таныг хүндэтгэсэн Н. Хулан

Амьдралыг үргэлж өөдрөгөөр харж, үргэлж инээмсэглэж яваарай

 

“The beauty of standing up for your right is others see you standing and stand up as well”

Юуны түрүүнд чамаар, таниар, та бүгдээр бахарахаж байгаагаа хэлье. Монгол шиг цаг үеэс багахан хоцорсон, үл ялиг хаагдмал, ЛГБТИК хүлээн авахад хараахан бэлэн биш энэ цаг үед та бүхэн хувь хүний гайхамшигтай онцлогоо хадгалан, өөрсдийн эрх ашгийн төлөө тодоор тэмцэж байгаа нь үнэхээрийн бахдал төрүүлэм!

Энэхүү шударга ёс, ижил тэгш эрх, нийгмийг хүлээн зөвшөөрөх замд маш олон бартаа, маш олон сөрөг хүмүүс сөрөхөөр, саад учруулахаар зогсох хэдий ч тэр хэмжээгээр нь дэмжих, та бүхнийг хүндлэх хүмүүс надаас эхлээд олон байгаа юм шүү! Та бүхэн ганцаараа биш, бид ард чинь зогсож, гарыг чинь атгах болно.

LGBTQ, Pride

 

Энэ захидлыг задлан унших өддрийн мэндийг хүргэе! Миний мэдэхийг ЛГБТК хүмүүс хамгийн хөгжилтэй, тэд хаана байна тэнд үргэлж инээд хөөр, баяр баясгалан бялхаж байдаг. Их ганган хувцасладаг, торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг даа. Хамт байхад хэзээ ч уйдамгүй хүмүүс чинь та нар минь юм шүү дээ 🙂

 

Танд байгаа хором мөч бүхэн хазгаарай. Энэ хором мөчийг өөр хэн нэгний амьдралаар амьдарч дэмий үрэх хэрэггүй. Хамгийн чухал зүйл нь өөрийнхөө сэтгэл зүрх, зөн совинг дагах зоригтой бай. Ингэснээр хүсч байгаагаа таньж мэдэж, чадна шүү. Тиймээс бусад бүх зүйлс бол хоёрдогч хүчин зүйлс

Амьдралд нь томоос том маш их аз жаргал, хайрыг бэлэглэе.

Love is love

МУИС 2-р дамжааны оюутан А.Нямсүрэн 2018 оны 6 сарын 13

 

Танд энэ сайхан нартай өдрийн мэнд хүргэе!

Энэхүү хорвоод төрсөн хүмүүн болгон өөрийнхөөрөө байж, өөрийгөө хайрлаж, бусдыг хайрлаж, бусдад хайрлуулж байх ёстой гэж би боддог. Танд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсч, аз жаргалаар бялхаж явахыг хүсье!!!

2018 оны 6-р сарын 12