ЛГБТ уран бүтээлчдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа АНУ-ын эмэгтэй уран барималч Мэри Эдмония Льюисийн тухай мэдээлэл бэлдлээ.
Африк Америк гаралтай уран барималч Мэри Эдмония Льюис 1845 оны 7-р сарын 4-нд Нью-Йорк мужийн Олбани хотноо төржээ. Эцэг эх нь багад нь мөнх бусыг үзүүлсэн бөгөөд ахтайгаа ээжийнх нь эгч болох Ниагара Фоллсын гэр бүлд өсч торнижээ. Гурван жилийн дараа түүний ах Эдмонияг гэрийн ажлаа орхиж сургуульд явахыг санал болгосноор Эдмония АНУ-ын бүхий л гарал угсааны эмэгтэйчүүдийн анхны сургууль болох Охайо мужийн Оберлин коллежд элсэн орсон байна. Ийнхүү уран барималыг нэн сонирхож 1865 онд гүнзгийрүүлэн суралцахаар Ром улсыг зорьжээ. Түүний баримлууд неоклассицизм урсгалд хамааруулж үздэг ба Америкийн урлагийн түүхэнд “хязгааргүй их эрх чөлөөг тунхагласан” баримлууд гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Ромд амьдралынхаа ихэнхи хугацааг өнгөрүүлэхдээ Америкийн цагаачдын хүрээлэлд мөн лесбиян уран бүтээлчдийн хүрээллийн гишүүн байв.
Эх сурвалж: wikipedia, gay history project