Netflix-ын цуврал болох “Orange is the new black”-т туслах дүр бүтээснээс хойш тэрбээр кино етөнцөд тэр тусмаа action-thrillers төрлийн кинонд өөрийн нэрийг үлдээх болсон билээ. Ашиг орлогоороо тэргүүлсэн XXX: Return of Xander Cage, John Wick: Chapter 2 болон The Meg зэрэг кинонд бүтээсэн дүрүүд нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм.
Жендэркүийр жүжигчний маань дараагийн томоохон дүр нь DC comics-ын ертөнцийн дайчин бүсгүйчүүдийн нэг болох BATWOMAN юм.
Алдарт Batman-ы эмэгтэй хувилбар болох тэрбээр мөн Gotham хотын шударга ёсны төлөө тэмцэгч бөгөөд анх 1956 оны комикт дүр нь орж ирсэн боловч 1964 онд DC comics-ын редактор нь шинээр солигдсоноор Batwoman-ы дүрийг комик цувралаас бүр мөсөн хассан байна.
Олон жил ор сураггүй байсны эцэст 2006 онд түүний дүрийг комик ертөнцөд дахин сэргээсэн байна. Batman-ы жинхэнэ амьдрал дээрх дүр нь Bruce Wayne бол Batwoman-ых Kate Kane бөгөөд тэрбээр еврэй гаралтай лесбиян эмэгтэй юм. Batwoman комик ертөнцийн маш цөөхөн нээлттэй ЛГБТ дүр бөгөөд түүний дүрд ЛГБТИ олон нийтийн төлөөлөл болох Ruby Rose тоглох болсон нь маш зөв шийдвэр гэж дэлхий нийтээрээ баярлан хүлээн авч байна.
Batwoman-ы дүр CW-ын Arrowverse цувралд Ruby Rose-ын тоглосноор багтах бөгөөд түүний зураг авалт нь 2018 оны 8 сард эхэлсэн байна.