ЛГБТ уран бүтээлчдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Францын эмэгтэй уран зураач, барималч, дизайнер Луизе Аббемагийн тухай мэдээлэл бэлтгэлээ.
Тэрээр 1853 онд Парисын чинээлэг айлд төрсөн бөгөөд багаасаа урлагийн боловсрол эзэмшжээ. 1875 онд түүний хайрт бүсгүй болох тухайн үеийн хамгийн алдартай жүжигчин Сара Бернарын хөргийг зурсанаар Луизе нэр алдарт хүрчээ.
Луизе Аббема амьдалдаа олон алдартай хүмүүсийн хөргийг зурсан төдийгүй хэд хэдэн театрын, тухайлбал Парисын Оперын театр, Сара Бернарын нэрэмжит театр, болон Сенегал улсын нийслэл хот Дакарт байрлах засаг даргын ордонгийн загварыг гаргахад ажиллаж байжээ.
Түүний уран бүтээлээс хятад болон японы урлаг, импрессионист урсгал, тэр дундаа зураач Эдуард Манегийн нөлөө бүр ч их ажиглагддаг. Луизе Аббема бол дэлхийн урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн 19, 20-р зууны цөөхөн эмэгтэй уран бүтээлчдийн нэг билээ.
