Хамгийн алдартай 9 гей make-up артистууд (Top 10 beauty gurus)

Нүүр будах нь тийм ч амар ажил биш бөгөөд урлаг болтлоо хөгжсөн төдийгүй хамгийн том бизнесийн зах зээлүүдийн нэг билээ. Нэг хэсэг зөвхөн эмэгтэйчүүдийн сонирхох зүйл мэт ханддаг байсан ч он цагийн эрхээр өөрчлөгдөж эрчүүдийн гоо сайхны зах зээлд эзлэх хувь ч эрчимтэйгээр өссөөр байна. Алдартай гоо сайхны брэндүүд ч нүүр царайгаараа зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүдийг ч мөн сонгох болсон нь энэхүү зах зээл хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулж байгаа бизээ. Тэгвэл энэ удаад гоо сайхны салбар дахь хамгийн алдартай нөлөө бүхий 9 гей болон күийр эрчүүдийг сонирхуулж байна. Тэднийг make-up artist мөн beauty gurus ч гэж нэрлэдэг байна. 

  1. Ivan Lam

Энэхүү жагсаалтад багтсан цөөхөн Ази гаралтай Америк залуугийн нэг бөгөөд 2012 оноос эхлэн Youtube хуудсаар дамжуулан нүүр будалтын бичлэгүүд оруулж эхэлжээ.

Youtube377,130 subscribers

Instagram – 185k followers

Facebook – 12,294 likes

 

  1. Thomas Halbert

2015 оноос youtube хуудсаар дамжуулан бичлэгээ байршуулж эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар хамгийн нөлөө бүхий beauty guru гей эрчүүдийн нэг болсон байна. 3 жилийн дотор түүний нийт бичлэг нь 20 сая давсан хандалт авч чадсан байна. Тэрбээр өөрийн сувгаар 7 хоног бүр 1 видео хийдэг байна.

Youtube438,232 subscribers

Instagram – 385k followers

Twitter – 119k followers

 

  1. Gabriel Zamora

Тэрбээр өөрийнхөө youtube хуудаснаа “Би өөрийгөө make-up артист гэж хэлэхгүй. Би зүгээр make-up хийх дуртай энгийн залуу” гэж тодорхойлжээ. 2014 оноос идэвхитэй make-up tutorial видео хийж буй бөгөөд хамгийн амжилттай гей beauty guru-ын нэгээр нэрлэгдэж байна.

Youtube805,249 subscribers

Instagram – 15.8k followers

Twitter – 356k followers

 

  1. Jake Warden

2013 оноос эхлэн youtuber болсон залуу хүү 2018 оны эхээр 1 сая давсан дагагчдыг өөрийн хуудсаар цуглуулж чаджээ. Түүний нийт бичлэг нь 46 сая удаа үзэгдсэн байна.

Youtube1,101,916 subscribers

Instagram 2.1m followers

Twitter – 16.1k followers

 

  1. Bretman Rock

2012 оноос эхлэн өөрийн хөгжилтэй видеог байршуулж эхэлснээр маш олон дагагчтай болсон гей beauty guru-уудын нэг. Түүний youtube суваг 4 сая давсан дагагчтай бөгөөд 2018 оны хамгийн амжилттай youtuber-үүдийн нэгээр нэрлэгдэж байна. Энэхүү хөгжилтэй ази гей залуугийн make-up tutorial-ууд үнэхээр гайхалтай төдийгүй маш хөжилтэйгээрээ алдартай. Түүний нийт видео нь 167 сая хандалтыг аваад байна.

Youtube4,230,558 subscribers

Instagram – 10.5m followers

Twitter – 2.38m followers

 

  1. Patrick Starrr

2013 оноос өөрийн бичлэгийг байршуулж эхэлснээс хойш маш их амжилт олсон Ази beauty guru юм. Тэрбээр энэ жагсаалтад багтсан Bretman, Manny, Jeffree Star нартай эн зэрэгцэх од бөгөөд өөрийн сувгаар Kim Kardashian, Paris Hilton гэх мэт маш олон оддын нүүр будалтыг хийж байсан байна. Patrick хамгийн сүүлд алдарт MAC брэндтэй хамтран өөрийн нэрээр нэрлэгдсэн коллекцийг худалдаанд гаргаад байгаа юм байна. Түүний нийт хандалт 2018 оны байдлаар 260 саяд хүрсэн байна.

Youtube4,103,771 subscribers

Instagram – 4.5m followers

Twitter – 525k followers

 

  1. James Charles

18хан настай гей хүү аль хэдийнэ өөрийн дагагчид болон амжилтынхаа ачаар хамгийн баян beauty guru-ын нэг болоод байна. 2016 онд Cover Girl брэндийн анхны эрэгтэй нүүр царай болсноор дэлхий даяар алдартай болсон юм. Түүний нүүр будалтын бичлэгүүд дан ганц youtube хуудаснаа нийт 657 сая гаруй хандалтыг авч чадсан байна. Тэрбээр мөн өөрийн брэндийн хувцасны лайныг Sister нэрээр худалдаанд гаргаад амжсан байна.

Youtube –  8,326,769 subscribers

Instagram – 8.1m followers

Twitter – 1.64m followers

 

  1. Manny MUA

Make-up гэдэг зүйлд хүйс гэж байдаггүй гэдэгт итгэдэг тэрбээр энэхүү жагсаалтын 2т багтсан байна. James Charles-тай адил тэрбээр Maybelline брэндийн хамгийн анхны эрэгтэй нүүр царайгаар 2017 онд тодорч дэлхий даяар шуугиулж байлээ. Түүний youtube хуудаснаа байргуулсан нүүр будалтын бичлэг нь хамгийн багадаа 1-2 сая хандалтыг тогтмол авдаг бөгөөд 2014 оноос хойш нийт 400 сая гаруй хандалтыг авсан байна. 2018 онд тэрбээр мөн өөрийн нэрийн брэндийг худалдаанд гаргасан байна.

Youtube4,982,412 subscribers

Instagram – 4.9m followers

Twitter – 1.33m followers

 

  1. Jeffree star

Гоо сайхны зах зээлийн хамгийн чухал хүмүүсийн нэгээр нэрлэгдэж буй хүн бол Jeffree Star. Тэрбээр 2000 оны дундуур MySpace-ын хамгийн их дагагчтай хэрэглэгч гэдгээрээ алдартай ч түүнээс хойш нүүр будалт, гоо сайхны зах зээлд өөрийн байр суурийг тод гэгч нь бий болгосон байна. Jeffree Star хэмээх өөрийн нэрээр нэрлэгдсэн гоо сайхны бүтээгдэхүүний брэндээ худалдаанд гаргаснаар тэрбээр саятан болсон байна. Youtube хуудсаараа гоо сайхны брэндүүдийг хэрэглэж өөрийн сэтгэгдлээ илэрхийлдэг бөгөөд маш шударга гэдгээрээ алдартай. Kylie Jenner болон Kim Kardashian-ын гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг маш муу гэж үнэлснийхээ төлөө нилээд хэл аманд өртөөд байсан ч тэрбээр өөрийн амжилтыг улам бүр баталсаар. Мөн Jeffree маань уран бүтээлч бөгөөд бие даасан цомог болон хэд хэдэн уран бүтээл ч гаргаад амжсан байна.

Youtube10,611,991 subscribers

Instagram – 8.3m followers

Twitter – 2.56m followers

Make-up сонирхдог, дуртай хүн бүхнийг эдгээр артистуудын соошл хуудсууд болон youtube  сувгаар нь зочлоод үзэхийг зөвлөж байна. Энэхүү жагсаалтад зөвхөн күийр эрчүүдийг багтаасан бөгөөд алдартай трансжендэр youtuber-үүд болон артистуудыг багтаагаагүй болно. Jeffree Star-ын хувьд өөрийгөө трансжендэр гэж тодорхойлдоггүй бөгөөд маш олон жил гей гэж илэрхийлдэг байсан ч сүүлийн жилүүдэд ямар нэгэн тодорхойлолтод өөрийгөө багтаахгүй байхаар шийдсэн бөгөөд зүгээр л күийр гэж тодорхойлох болсон байна.