Бидний мэдэх гайхалтай уран бүтээлчид күийр гэдгийг урлагийн түүхэнд тэр бүрчлэн дурдаад байдаггүй билээ. Тиймээс бид ЛГБТИ уран бүтээлчдийн талаар товч мэдээлэл цувралаар хүргэсээр байгаа юм.Энэ удаад бид нээлттэй гей уран бүтээлч Дэвид Хокниг онцолж байна.

Английн уран зураач, зохион бүтээгч,сийлбэрч, тайзны дизайнер бас гэрэл зурагчин Дэвид Хокни 1937 онд төржээ. 1960-аад оны поп-арт хөдөлгөөнд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд 20-р зууны Английн уран бүтээлчдээс хамгийн нөлөө бүхий гэж тодорчээ.

Дэвид Хокни юунд ч баригдалгүйгээр өөрийн бүтээлийг туурвиж чадах сод авьяастан билээ. Тэрээр уран зураг, хар зураг, сийлбэр, зураасан зураг, усан будаг, гэрэл зураг болон факс машин, цаасны үүрмэг болон компьютер, iPad-ны зургийн програм дээр бүтээлээ туурвиж байжээ. Хокни нээлттэй гей уран бүтээлч бөгөөд өөрийн бүтээлдээ бэлгийн чиг баримжаагаа тусгахаас эмээдэггүй, харин ч уран бүтээлчид илүү хүчтэй илэрхийлэх ёстой гэж үздэг байжээ.

Их Британи болон АНУ-д ижил хүйсийн харилцаа нь хууль бус байсан үед гей сэдэвтэй уран бүтээл туурвих нь маш ховор эрсдэлтэй зүйл байжээ.
Дэвид Хокни “Зууралдаж буй 2 хөвгүүд” Самбар, тосон будаг 1961

Энэхүү бүтээлийг Австралийн Үндэсний Галерей 4.6 сая доллараар худалдан авчээ.
Дэвид Хокни “A Bigger Grand Canyon” 1998 он, 60 ш зотон хавтангуудаас бүрджээ

“Гэрийн дүр зураг” 1963 он, зотон тос, 153х153см

“Орой бүр (10 цагт) шүдээ угаах нь” 1962 он, зотон тос, 182.7 × 122см

”Цөхрөнгөө барсан нь” 1966, таталбар зураг