Сайн уу ? бишээ…

Сайн байна уу ? Энэ өдрийн мэнд хүргэе. Магадгүй оройн мэнд.

Өөрийн өчүүхэн бодлоо эмх цэгцтэй бичих гэж их л хичээсэн шүү.

Би үхэх шахсан… Үзэн ядалт дунд Би амиа хорлох дөхсөн… Гансрал дунд Би шаналж гүйцсэн… Сэтгэл доторх агуу том нууцаасаа болоод зарим… Зарим цаг мөч бүхэнд, зарим тэнэглэл бүрт.

Зарим шаналал бүртээ би “хэн нэгэн”-ий хорвоо дээр оршин буй амьдралаас болоод өөрөөрөө тоглож эхэлдэг. Хэзээ, хаана, хэдэн удаа гэдэг үг надад нөлөөлж, би зөвхөн “ТЭР” гэх хүнд өөрийн өчүүхэн агаад өвөрмөц ертөнцөө харуулах гэж л их хичээдэг болж…

16 намар

16 өвөл

16 хавар

16 намар

Навчис унах бүрт, цас хаялах бүрт, цэцэг нахиалах бүрт, бороо дуслах бүрт зүгээр би солонго хүлээдэг болж. Өмнө нь даанч би ийм байгаагүй юмсан… Энэ магад өвчин, магад зүгээр л зовуурь байх гэсэн бодол минь 13 намар, өвөл, хавар, зун сэтгэлд минь буй өчүүхэн агаад өвөрмөц ертөнц дотор минь бодогдсон бодол… 13 жил бага хугацаа лав биш байх /миний хувьд/. Энэ жилүүдэд би зүгээр л өөрийгөө болон өөрийн ертөнцөө гайхан амьдарсандаа эцэст нь харамсах шиг…

Маш олон гансрал дунд орсон бид өдийд л өөрийгөө сэрээж байгаа мэт адаг сүүлд нь өөрийн бүх зүйлээ бусдад мэдрүүлж, ойлгуулах ямар сайхан гээч. Зүрх зориг минь омог бардам болж, хэний ч өмнө би бол “Ижил хүйстэн ” хэмээн хэлж чаддаг болох, орилж дуулмаар, хэн нэгнийг тэврээд үнсмээр энэ бүх мэдрэмж зөвхөн өөрийгөө ойлгож, мэдрэх явдалд оршиж байгааг эцэс сүүлд нь “эээээ хаха ямар тэнэг юм бээ *да” гэж бодоод инээмсэглэх хэдэн арав, хэдэн зуу, хэдэн мянга, магад хэдэн сая хүн байдаг байх . Би зүгээр өөрийнхөөрөө байгаадаа, бусдад өөрийгөө ойлгуулж байгаадаа үргэлж, бүр цаг минут тутамд өөрөөрөө одоо л нэг БАХАРХАЖ байгаадаа бас л харамсаж байна. Гэхдээ би чадсан учраас бага харамсаж байна. Та бүхэн зүгээр л өөрөөрөө бахархаж байвал энэ бол амжилт. Өөрөөрөө байх, бусдад өөрийгөө ойлгуулах ямар сайхан гэдгийг өөрийн дотор буй ертөнцдөө мэдрэх мэдрэмж тань аль болох цаг хугацаа бага зарцуулж мэдрэгдээсэй.

Хүндэтгэн та бүхэнд өөрийн мэдрэмж, бодолоо тоочин бичсэн ******* /