ЛГБТ уран бүтээлчдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа нээлттэй гей дуучин Троё Сиваны талаар ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан мэдээлэл бэлдсэнд талархсанаа илэрхийлье. Та бүхэн хүлээн авч уншина уу.

Тэрээр 21-р зууны ЛГБТИ хүмүүсийн залуу нүүр царай хэмээгддэг Австралийн дуучин, ая зохиогч, жүжигчин, модель, “Youtuber” билээ. “Youtube” дахь хуудсанд нь гэхэд 6 сая гаруй хүн нэгдэж хамгийн их сонссон дуу нь 100 саяас их давсан байдаг.

Бүтэн нэр нь Троё Сиван Меллет. Өдгөө 23 нас хүрж яваа залуухан дуучин тэрээр 1995 оны 6-р сарын 5-нд Өмнөд Африкийн томоохон хотын нэг “Йоханнесбург” хотод мэндэлжээ. Түүнийг 2 настай байхад нь Африкийн гэмт хэрэг эрчимтэй нэмэгдэж байсан учир гэр бүлийн хамт Австрали улс руу шилжин суурьшсан байна. 2006 онд түүний анхны дууны карьер нь “Australian idol” дууны тэмцээнд австриалын дуучин Гай Себастиан/Guy Sebastian-тай хамтдаа дуэт хийн ялалтыг нь аван эхэлж байжээ. 2013 онд Австралийн “emi Australian”  энтертайнменттай гэрээ байгуулснаар түүний дуучны гарааны эхлэл амжилттай тавигдсан юм. 2014 оны 7-р сарын 25-нд “Троё” нэртэй 5 дуунаас бүрдэх бичил цомог гаргасан даруйдаа АНУ-ын “Billboard 200” жагсаалтын 5-рт бичигдэж 7 хоногийн турш Дэлхий нийтийг байлдан дагуулсан байна. 2015 онд түүний “Blue neighbourhood” цомог гарсан ба түүний анхны бие даан найруулсан гей сэдэвтэй трилоги буюу үргэлжилсэн гурвал бүтээл нь цомогтоо гол видео болжээ. Энэхүү трилоги нь “ Wild”, “Fools”, “Talk me down” гэх 3 дуунаас бүрдсэн 2 гей залуугийн нууцхан хайрын тухай өгүүлдэг билээ. Троё энэ үеээс л эд оргил үе нь эхэлж алдаршсан байна.

Та бүхэн “Blue Neighbourhood” “Trilogy’ үзэхийг хүсвэл доорх линкээр орж болно….

“Wild”

“Fools”

”Talk Me Down”

2018 оны 6-р сарын 10-нд 2дахь бие даасан  “Bloom” нэртэй цомгоо гаргасан бөгөөд түүний гол дуу болох “My My My” дууны видео нь өвөрмөц гэрэл зураг болон өөрийн содон хөдөлгөөн агуулсанаараа алдартай.

      

Түүний видеонууд ихэнхдээ ЛГБТИ хүмүүсийн хоорондын харилцаа шинж чанарыг нээлттэй илэрхийлж дуундаа агуулж чаддаг ба “Heavan ft betty who”, “Wild” “Youth” гэх хэд хэдэн дууны видеоноос үзэж болох билээ. Тэрээр өвөрмөц бас нээлттэй байж чаддаг учир  ЛГБТИ болон стрэйт, сизжендэр гээд бүх хүмүүс түүнийг шүтээнээ болгосоор байна.

 

    Тэрээр хэд хэдэн кинонд тоглосон ба дурьдвал 2010-2014 оны “Spud” хэмээх Өмнөд Африкийн 3 цуврал  кинонд гол дүрийг бүтээж байсан бол хамгийн сүүлд тэрээр “Boy Erased” нэртэй гей залуугийн өөрийгөө илэрхийлж буй сэдэвтэй кинонд туслах дүрийг бүтээсэн. Энэхүү кино нь 2018 оны 11 сард нээлтээ хийсэн байна.

Энэхүү линкээр орж “Trailer”ийг нь хүлээн авч үзэх боломжтой   >>>>>>>>>>>>>>>>>>>> https://youtu.be/-B71eyB_Onw

  Түүний хувийн амьдралаас дурьдвал  тэрээр нээлттэй гей залуу гэдгээрээ алдартай. Хамгийн анх тэрээр 2013 онд 18 настайдаа ‘Youtube’ хуудсаараа дамжуулан олон нийтэд өөрийгөө илэрхийлж байсан бөгөөд энэхүү бичлэг нь 8 минут гаран үргэжилдэг ба түүний бичлэгийн эхлэлээс нь дурьдвал “Би амьдралдаа хэзээ ч ингэж сандарч байсангүй” хэмээгээд үргэжлүүлэн “Энэ миний хувьд огт ичээд байх зүйл биш, ер нь хэн ч ЛГБТИ гэдгээсээ ичих ёсгүй. Тиймээс яагаад би энэ талаараа та нартай хуваалцаж болохгүй гэж” хэлдэг.

 Та бүхэн энэхүү линкээр “coming out” хийж буй бүрэн бичлэгийг үзэх боломжтой>>>>>>>>>>>>>>>>>>>>> https://youtu.be/JoL-MnXvK80

Троё америк модель Жакоб Биксенмантай үерхдэг ажээ. Тэрээр одоо Лос Анжелэс хотод амьдран сууж байгаа бөгөөд дандаа Жакобын компанид анхаарлаа хандуулдаг гэнэ. Тэд нээлттэй хэдий ч бусад залуу хүмүүсийн эрхэмлэдэг шиг нууцхан романтик харилцаатай байдаг байна.