ЛГБТ Төв болон сайн дурын ажилтанууд ЛГБТИ уран бүтээлчдийн талаар мэдээлэл цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад хүн бүхний мэдэх алдарт Сэм Смитын талаар мэдээлэл та бүхэндээ хүргэж байна.
Түүний жинхэнэ нэрийг Samuel Frederick Smith гэдэг ба 1992 оны 5-р сарын 19-нд Англи улсын Лондон хотод төржээ. Сэм Смит нь Английн Бишопын Стритфорд дахь “Гэгээн Мариа Католик Сургууль”-д суралцсан ба жазз төгөлдөр хуурч Joanna Eden-аар дуу дуулах, дуу зохиохыг заалгажээ. Мөн тэрээр “Их Британийн залуучуудын хөгжмийн театр” /Youth Music Theatre UK/ -т суралцсан.
Түүний менежерээр Purple студийн Caroline Cabral ажиллаж байсан ба (анх гарч ирэхэд нь), үүний дараа Umusic-ын Juliana Plotkin ажиллах болсон. Тэрээр Pop, Soul, R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг.
Түүний анхны уран бүтээл нь 2012 оны 10-р сард Disclosure-тай хамтарсан “Latch” сингл байсан ба үүний дараа 2013 оны 5-р сард Naughty Boy-той хамтран ажилласан “La La La” бүтээл нь түүнийг улам дэлхий нийтэд таниулж өгчээ. Тэрээр 2014 онд өөрийн анхны дэбют цомгоо Capitol Records-той хамтран “Lonely Hour” нэртэйгээр гаргаж энэхүү цомог нь 22хон настай түүнд толгой эргэм амжилтыг авчирсан ба дуу хөгжмийн дээд шагнал бол Грэмми наадмаас 4 шагналыг авчирсан ба Гиннессийн 2 амжилтыг эвдэж чаджээ. Энэ цомгийн хамгийн алдартай дуу болох “Stay With Me”,“Lay Me Down”, “Money on My Mind”, “Like I Can”, “Im Not The Only One” дуунууд нь АНУ, Их Британийн чартуудыг тэргүүлж байлаа. Энэ зөвхөн түүний анхны цомог, энэ бол түүний зүгээр эхлэл. Сүүлд 2017 онд “The Thrill of It All” нэртэй 2дахь цомгоо гаргасан. 2015 онд гаргасан “Spectre” киноны “Writing In The Wall” дуугаараа “Алтан Бөмбөрцөг” болон “Oscar”-ын наадмын “Шилдэг киноны дуу” шагналыг хүртсэн.
Түүний авсан бүх шагналыг дурьдвал таныг гайхшруулахаас илүү залхааж орхино. Яагаад гэвэл энэ жагсаалт дэндүү урт үргэлжлэнэ. Тиймээс дараагийн зүйлдээ оръё.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ: ТЭР НЭЭЛТТЭЙ ГЕЙ УРАН БҮТЭЭЛЧ
Түүнийг анх харсан үе бол цэнхэр нүдэн, өвөрмөц үсний засалттай бондгор цагаан залуу. Хоолой гэж ванлий. Сэтгэлээсээ гарсасан үг бүр нь бусдын хайрыг татсан. Дэлхий дахиныг уйлуулж чадсан, уярааж чадсан.
2014 онд түүнийг загвар өмсөгч Daisy Lowe-той үерхдэг гэж цуурч байсан ч 2014 оныхоо Грэмми наадмын үеэр өөрийгөө ГЕЙ гэдгээ болон жүжигчин/загвар өмсөгч Jonathan Zeizel-тэй хайр сэтгэлийн холбоотойгоо давхар зарласан. Гэвч тэд удалгүй салсан.
Одоогоор түүний хайр сэтгэлийн хамгийн том дуулиан.
2017 оны 9-р сард жүжигчин Brandon Flynn-тэй болзож эхлэсэн. Брэндон бол “13 Reasons Why” цувралын од залуу. Тэдний үерхэл олон сая охид залуусын анхаарлын төвд орсон. Үнэндээ бол Брэндон мянган мянган охидын краш (crush) байсан. Тэдний харилцаа олныг гайхруулж сайн, муу хэл амны бай болсны эцэст 2018 оны 6-р сард бас л салсан юм. Уг нь үхэн үхтэлээ хамт байгаасай гэж хүсэж байсан юмсан. Одоо тэрээр ганц биеэрээ байгаа.
2017 оны 10-р сард Сэм “Би эрэгтэй хүн шиг харагдаг ч эмэгтэй хүн, тэгж ч мэдэрдэг”, “Сургуульд байхдаа ч эмэгтэй хүн шиг хувцаслаж, будалт хийж явдаг байсан”, “Би бол феминист хүн” гэж ярилцлага өгч байсан.
Тэрээр өөрийн уран бүтээлд хамгийн их нөлөөлдөг хүмүүсээр Adele, Amy Winehouse-ыг нэрлэдэг.
Дээр хэлсэнчлэн тэр анх гарч ирэхдээ бонгор цагаан залуу байжээ. 2015 онд тэрээр оддын хоол тэжээлийн эмч Amelia Freer-ын тусламжтайгаар эрүүлээр жингээ хасаж эхлэсэн бөгөөд ойролцоогоор 2 долоо хоногт 14 фунт хассан. Өдөрт дор хаяж нэг цагийг дасгал сургуулилтанд зарцуулах болсоноор одоо бол тэр 188см өндөр 92кг жинтэй. Тэгээд өндөр өсгийт өмсөхөөрөө…заза тэр ч яахав.
Нэмээд хэдэн фактууд хэлэхэд: Тэр Францын улаан вино, бяслагтай сэндвич, Pistachio зайрмаганд дуртай. Гэвч пиццанд ясны дургүй гэдэг ч очих хамгийн дуртай газар нь Итали улс. “Орчин үеийн гэр бүл” цувралын улаан фэээн. /Гей хосд нь болдог байхаа хэхэ/. Тэнгисийн хөх өнгөнд дуртай. Хэрэв тэр дуучин болоогүй бол цэцэгчин болох байсан гэдэг. Дуучин болохоосоо өмнө амьжиргаагаа залгуулахын тулд барны ариуг цэврийн өрөөг цэвэрлэдэг байжээ. Өөрийнхөө “Nirvana” дуундаа хамгийн дуртай. Харин бүх цаг үеийн хамгийн дуртай дуу нь Жони Митчеллийн “A Case of You”. Түүний муу зуршил нь хумсаа хэмлэх, заримдаа тамхи татдаг. Тэрээр алдартай жазз дуучин болохын төлөө хичээж байгаа. Тэрбээр өөрийн нийгмийн сүлжээн дээрх профайлуудын комментуудыг уншдаг шүү.
Мэдээлэл бэлдсэн: Bilguun Batchuluun
Тиймээс та бүхэн түүний Sam Smith-ын Facebook, Twitter, Instagram, Google+, YouTube хаяганд нэгдээрэй. Мөн samsmithworld.com.–д байнга зочилж байгаарай.