ЛГБТ Төв болон сайн дурын ажилтнууд ЛГБТИ уран бүтээлчдийн талаар мэдээлэл цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад хүн бүхний мэдэх алдарт Сиа-гийн талаар мэдээлэл та бүхэндээ хүргэж байна.
ЛГБТИ олон нийтийн дийлэнх хувийг бисексуал хүмүүс эзэлдэг. Би энэ хүмүүсийг үнэхээр азтай хүмүүс гэж боддог.
Харин энэ удаа онцолж байгаа хүн бол бидний мэдэх Sia….. Түүний дууг сонсоогүй хүн цөөхөн. Царайг нь л мэдэхгүй хүмүүс олон байх. Гэвч энэ бол уран бүтээлчийн бусдаас ялгарах онцлог билээ.
Тэгэхээр түүний жинхэнэ нэрийг Sia Kate Isobelle Furler гэх бөгөөд Австрали улсын Аделаид хотод 1975 оны 12-р сарын 18-нд төржээ. Эцэг эх хоёр нь хоёулаа хөгжмийн хүмүүс байсан бөгөөд тэрээр 1990-ээд оны дундуур төрөлх хотынхоо “Crisp” гэх жазз хамтлагт дуулдаг байжээ. 1997 онд хамтлагаасаа гарч өөрийн OnlySee нэртэй дебют цомгыг гаргасан ч сайн зарагдаагүй юм. Дараа нь тэр Английн Лондон хот руу очиж 2000 онд “Healing Is Difficult”, 2004 онд “Color the Small One” нэртэй цомгуудаа гаргасан ч мөн л амжилттай болоогүй. 2005 онд АНУ –ын Нью-Йорк хот руу нүүсэн нь түүний амжилтын эх болсон юм. Мэдээж бүх зүйл нь амар хялбар байгаагүй.
Тэрээр 2008, 2010 онд David Guetta-гын “Titanium”, Rihanna-гын “Daimonds”, Flo Rida-гын “Wild Ones” дуунууд дээр хамтран ажилласнаар Дэлхий нийтэд танил болж эхлэсэн.
2014 онд Sia “1000 Forms of Fear” нэртэй цомог гаргасан нь АНУ-ын шилдэг 10 цомгийн нэгт багтаж, бүжигчин Maddie Ziegler-тэй хамтарсан “Чандерлер” дуу нь Billboard шилдэг 200-н дууны 1-рт жагсаж байсан юм.
2016 онд тэрээр “This Is Acting” нэртэй 7дахь цомгоо гаргасан. “Cheap Thrills” дуу нь хавь ойрын чаартуудыг тэргүүлж түүнийг мэдэхгүй хүн дэлхий дээр үлдээгүй гэхэд болно. Тэр одоо бүгдийн танил. Түүний хоолой, дуулах хэв маяг нь өвөрмөц <3
Сүүлд 2017 оны 11-р сарын 17-нд “Everyday Is Christmas” нэртэй дан ганц Зул сарын баярын дуугаар дагнасан цомгоо гаргасан. Мэдээж мөнхийн хамтрагч бүжигчин Maddie Ziegler-тэй хамтарсан. Өөрийн нэг ч клипэнд гарч байгаагүй түүнийг Maddie л нөхдөг. Та нар угаасаа мэдэж байгаа байх .
Бас 2018 онд DJ Diplo, Дуучин Labrith- тэй хамтран “LSD” нэртэй хамтрал маягийн юм байгуулаад 4 дуу гаргасан байгаа.
Сиа “The Eagle Huntress” гэх баримтат киноны зохиол бичиж, киноныхоо “Angel By the Wings” дууг дуулсан. Уг баримтат кино 2016 онд “Sundance Film Festival”-д нээлтээ хийсэн. 2018 оны 8-р сард Sia нь Natalie Portman-тэй хамтарч “Vox Lux” киног бүтээсэн. Удахгүй дэлгэцэнд гарах байх..
Одоо уран бүтээлийг түр орхиод хувийн амьдралд нь орцгооё
Дээр хэлсэн 1997 онд Австрали улсаасаа гарч Лондон явсан гэж . Тэр үедээ ганцаараа гараагүй найз залуу Dan Pontifex-тэйгээ хамт гарсан байдаг юм. Хэдэн долоо хоногийн дараа тэрээр Тайланд улсад байхдаа найз залуугаа Лондонд автомашины осолд орсныг сонссон. Энэ тухайгаа тэр 2007 онд “Sunday Times” сонинд ярихдаа “Дан нас барсны дараа би маш их цочирдсон, би юу ч, бүр юу ч мэдрэхээ больж, ямар ч зорилгогүй болсон. Би маш их эмгэнэж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан” гэдгээ ч хэлжээ. 2001 онд гаргасан “Healing Is Difficult lyophally” эмхэтгэл нь Dan Pontifex-ын үхэлтэй холбоотой сэдэвтэй байсан юм.
Бэлгийн чиг баримжааны хувьд тэрээр 2008 онд нэгэн ярилцлагынхаа үеэр бисекссуал гэдгээ олон нийтэд хэлсэн.
Сиа сэтгэл гутралд өртөж, архинд донтох өвчнөөр өвдөж, амиа хорлох оролдлого хийж, амиа хорлох тухай дуунууд ч зохиож байв. 2010 онд Грэйвсийн өвчин (бамбай булчирхайн даавар хэт ихсэх)-өөр өвдөж бүх тоглолтуудаа цуцлаж байсан юм. Мэдээж эрүүл мэнд сайжирч, бамбайн дааврын орлуулах эмчилгээг хийлгэсэн.
2008-2011 оны хооронд тэрээр Америкийн хөгжимчин Jocelyn Rachel “JD” Самсон-той романтик холбоотой байжээ.
Үүний дараа Sia нь 2014 оны 8-р сард Калифорни мужид баримтат кино бүтээгч “Erik Anders Lang”-тай гэрлэсэн ч 2016 оны 12-р сард салж байгаагаа мэдэгдсэн билээ.
Сиа цагаан хоолтон. Мөн тэрээр өөрийн Пантера нохойтойгоо хамт амьтдын эрх, эрүүл мэндийн төлөөх олон үйл ажиллагаанд үргэлж оролцож, зохион байгуулахад хувь нэмрээ оруулдаг. 2016 онд Сиа “Libby Award”-аас “Амьтдад зориулсан шилдэг дуу хоолой” шагналыг хүртсэн.
2017 онд гарсан “Greatest” дууны клипээ АНУ дахь Орланда мужийн халдлагын үеэр амиа алдсан 49 ЛГБТИ хүмүүсийн дурсгалд зориулжээ.
Тэрээр төрөлхийн шаргал үстэй, саарал нүдтэй. Дэлхий нийт түүний дээд шүдийг үнэхээр өхөөрдөм гэж ярьдаг. Биеийн харьцаа нь 89:71:89cm, Даашинзны хэмжээ 10 (US)/40 (EU), Гутлын размер: 39, Хөхөвчны хэмжээ 34A (хэрэггүй мэдээлэл оруулсан бол уучлаарай ххэ)
2005 онд анх “Piccadilly Jim” гэх кинонд барны дуучны дүрийг бүтээсэн. 2011 онд АНУ-ын “The Voice” шоунд зочин зөвлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр Christina Aguilera, Elisha Cuthbert, Gwen Stefani, Katy Perry, Beyonce нартай сайн найзууд.
Мөн тэрээр өөрийнх хайртай хувцас хими цэвэрлэгээнээс алдагдсаны дараа их л бухимдаж яаж өшөөгөө авах тухай Твиттер дагагчдаасаа асууж байсан. Хариултууд нь их сонирхолтой.
За сүүлд хэлэхэд та бүхэн түүний MySpace, YouTube, Facebook, Twitter, SoundCloud, болон iTunes хаягт нэгдэж, албан ёсны веб сайтаар нь үргэлж зочилж байгаарай.
Мөн Сиагийн ЛГБТИК олон нийтэд илгээх чин сэтгэлийн захидлыг уншаарай.
Мэдээлэл бэлдсэн: Bilguun Batchuluun
Bobi
Би ресторанд ажиллаж байлаа тооцоо хийж буй өндөр хүүхэн яг Sia. Нүд салгаж чадахгүй хоолой дээр хуурай амьсгал тээглээд. Асуусөөн хажуудах зөөгчөөсөө тэгсэн бишээ биш байнаа гэхэд уйлмаар болдым бн лээ 😌