ЛГБТ Төв болон сайн дурын ажилтанууд ЛГБТИ уран бүтээлчдийн талаар мэдээлэл цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад жүжигчин Лук Эвансийн талаар мэдээлэл та бүхэндээ хүргэж байна.
Энэ хүний тухай бичихийг нэлээд эртнээс хүсэж байлаа. Яагаад гэвэл олон нийтийн дунд ГЕЙ залуус бол эмэгтэйлэг, уян налархай, туранхай нөхдүүд байдаг гэдэг хэвшмэл ойлголт байдаг. Энэ ойлголтыг цөм цохимоор байна. Уучлаарай, гэхдээ та хүнийг гаднаас нь хараад дүгнэхээ түр азнаарай. Эмэгтэйлэг эр бүр ГЕЙ биш, эрэгтэйлэг эр болгон СТРЭЙТ биш.
нийтлэл бэлтгэсэн: Bilguun Batchuluun
Өнөөдрийн танилцуулах хүн бол жүжигчин Лук Эванс: Тэрээр одоогоор нэг их нэрд гарч мандаагүй. Гэвч таныг нэг удаа ч болов түүнийг харсан гэдэгт итгэлтэй байна. Та нарын хамгийн сайн мэдэж болох кинонууд гэвэл “Dracula:Untold”, “Fast & Furious 6”, “The Hobbit: The Battle of the Five Armies” “Beauty and the Beast” байж болох юм.
Түүний жинхэнэ нэрийг Лук Жеорж Эванс гэдэг ба 1979 оны 4-р сарын 15ны өдөр (Улаан өндөгний баярын Ням гараг байсан гэдээг ххэ) Уэльсийн Понтипүүлд төрсөн байна. Тэрээр Ивонн, Дэвид Эванс нарын цорын ганц хүү нь юм. Лук 16 насандаа сургуулиа орхин, 1996 онд 17 насандаа Уэльсийн Кардифф хот руу шилжин очиж Луиз Рьяны удирдлаган дор дуулах урлагт суралцаж эхлэжээ. 1997 оноос “The London Studio Centre in Kings Cross”-д тэтгэлгээр суралцаж 2000 онд төгссөн юм.
Тэрээр нэгэн ярилцлагандаа “Сургуулиа орхисныхоо дараа би гутлын дэлгүүрт ажилд орсон. Долоо хоногт 15 доллар хэмнэж байж, дуулах хичээлийнхээ төлбөрийг төлдөг байсан” гэжээ.
Кино урлагт хөл тавихаасаа өмнө тэрээр театрын тайзнаа дуулж, жүжиглэдэг байсан. Яг 30 насандаа л анхны кино жүжигчний сонгон шалгаруулалтанд орж байсан.
2003 онд Лук “Taboo” гэх хөгжимт кинонд ба түүний дараа 2009 онд “Don’t Press Benjamin’s Buttons” нэртэй богино хэмжээний кинонд тус тус тоглосон.
Түүний анхны дэлгэцийн бүтээл болбол 2010 онд гарсан “Sex & Drugs & Rock & Roll” кино байдаг. Үүнээс хойш нийт 30 гаран кинонд гол болон туслах дүр бүтээсэн /одоогоор хийгдэж байгаа кинонуудтайгаа нийлээд/ ба тэр болгоныг энд дурдах нь илүүц биз. Тэрээр театр болон дэлгэцийн бүтээлд аль алинд нь тоглодог авьяаслаг нэгэн билээ.
Тэрээр 2002 онд Paris Barclay-ын эрхлэн гаргадаг “The Advocate” гей сэтгүүлд ярилцлага өгсөн ба энэ үеээрээ өөрийгөө гей гэдгээ хэлсэн байдаг.
Гэсэн хэдий ч яг 2010 он гэхэд тэр Холливуудад танигдаж эхлэхэд түүний бэлгийн чиг баримжааны тухай асуудал сөхөгдөн гарч ирж ихээхэн шуугиан тарьсан. Учир юу вэ гэвэл 2010 нь тэр Holly Goodchild гэх PR-ын мэргэжилтэн бүсгүйтэй болздог гэсэн яриа гараад байсан юм. Гурван ч газраас түүнд ярилцлага авах хүсэлт хүргүүлсэн ч тэр татгалзсан хариу өгч байлаа. Гэвч эцэст нь тэр “Cosmopolitan” сэтгүүлд ярилцлага өгсөн.
“Хүн болгон намайг гей хүн гэж мэддэг байсан бөгөөд Лондонд амьдарч байсан болохоор би үүнийг нуухыг оролддоггүй” гэж хэлсэн. Эванс бэлгийн чиг баримжаагаа нуухгүй байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухайгаа ярих дуртай биш байдаг.
Одоогоор тэр 183 см өндөр, 79 кг жинтэй. Өндөр өөрчлөгдөхгүй ч жин бол жүжигчний шаардлагаар нэмэгдэх хасагдах үе гарах байх.
Хайр дурлалын хувьд:
2014 оноос Испани улсын модель Jon Kortajarena-той романтик харилцаатай байсан боловч 2016 онд 2 жил болоод салсан ч хосууд 2017 оны 4 сард эргэн нийлж, жилийн дараа л гэхэд дахин зам замаа хөөх болжээ.
Тэд 6 насны зөрүүтэй байсан. Гэхдээ үнэхээр олны харцыг булаасан сайхан хосууд байсан шүү. Харин одоо 2018 оны 5 сараас тэрээр жүжигчин Victor Turpin-тэй болзож байгаа. Гэвч фэнүүд нь олон нийтэд харагдахаасаа өмнө хэдэн сарын өмнөөс болзож эхэлсэн гэж таамаглаж байгаа. Тэд хамтдаа 2018 оны 10-р сард “Их Британийн GQ-ийн 30 жилийн ой”-д оролцож байсан.
Нэмэлтээр хэдэн зүйл хэлэхэд ….
- Тэрээр Христийн шашинтай. Сүмд явдаг.
- 2012 онд Италид өөрийн “POLICE“ нэртэй хувцас загварын бренд гаргасан.
- Тэр 2 ч удаа Грек бурханы дүрдд тоглож байсан. 2010 онд “Clash of the Titans” кинонд Apollo-гын дүр, 2011 онд “Immortals” кинонд Зевсын дүрийг бүтээсэн.
- Тэрээр The Great Gatsby киноны Tom Buchanan-ны дүрд тоглох байсан боловч сүүлд тэр дүрийг Joel Edgerton -д өгсөн байдаг.
- “Би шаахай буюу сандааланд дургүй. Тэднийг үзэн ядаж байна” гэж хэлсэн байдаг.
- Тэр бугуйн цагийг үргэлж баруун гартаа зүүдэг.
- “Би хүүхэд байхаасаа л дуулахыг хүсдэг байсан. Үг харж дуулангаа жүжиглэх нь миний мөрөөдөл байлаа” гэж ярьдаг
- Тэрээр Armani, Louis Vuitton болон Burberry брендийн хувцсанд дуртай.
- “Би хоол хийх дуртай! Би хоол хийхдээ зуу зуун эмэгтэйчүүдийг гайхшруулсан. Тэд үргэлж үргэлж эргэж ирдэг шүү” гэж хошигнож байсан.
Бас түүний албан ёсны Twitter болон Facebook хаягаар зочилж түүнтэй үргэлж хамт байгаарай.