Сайн уу ?
Би ЛГБТ хүмүүсийг мэдрэмжтэй ухаалаг хүмүүс гэж боддог. Гэхдээ би мэдрэмжгүй бас ухаалаг бус нь байх. Би эмэгтэй. 20 ч хүрээгүй. Өмнө нь надад эрэгтэй хүнтэй үерхсэн 3-н ч тохиол бий. Гэхдээ хамгийн тэнэг нь би тэдэнд огт хайртай болоогүй юм. Гараас хөтлөөд явах бол зүгээр харин үнэсэж бас тэврэх гэж оролдонгуут л надад хачин муухай мэдрэмж төрөөд салахын түүс болно. Найз охидуудтай юм ярихаар бас мэдрэгдэнэ. Тэдний царайлаг хөөрхөн гэсэн хөвгүүд нь надад зүгээр л нэг энгийн хөвгүүн шиг санагдана. Тухайн үед би өөрийгөө мэдрэмжгүй охин л гэж боддог байв. Заа, гэтэл нэгэн өдөр facebook дээр миний хамгийн дуртай хамтлаг болох Tame impala гийн зургийг profile дээрээ тавьсан нэг хүний хаяг шууд л гараад ирэв. Би ч сонирхол нэгтэй юм байна гээд л хүсэлт явууллаа, тэр ч хурдан авлаа. Эмэгтэй гэдгий нь мэдлээ, гэхдээ өөрийнх нь зураг байсангүй. Ертөнц нь маш сонирхолтой гэдэг нь илт харагдаж байсан. Уйтгартай хэрнээ гүн утгатай хар зургууд. Их ЭМО бололтой . SAD гэсэн тэмдэглэгээтэй бичвэрүүд их олонг олж харав. Би ч тухайн үед хуудсандаа бараг өөрийнхөө зургаа оруулдаггүй байв. Хааяа нэг дуртай дуугаа хуудсандаа хуваалцана. Тэгээд хамгийн мэдрэл нь юу байсан гээч? Аймар царайлаг дажгүй банди зүрх дарахаас илүү тэр охиныг миний хуваалцсан дуунууд дээр зүрх дарахад би бараг өрөөгөө тойроод гүйдэг байсан гээд л бод. Яагаад уулзаж ч үзээгүй хэн гэдгий нь ч мэдэхгүй, хааяа нэг  харилцдаг тэр охинд тэгтлээ татагдсанаа би мэдэхгүй. Огт мэдэхгүй. Нэг өдөр тэр зургаа оруулсан, би анх удаагаа тэр охины царайг харж билээ. Хөөрхөн . Дулаахан нүдтэй. Тайрмал үстэй. Тэр эмо охинд дахиад л би дурласан. Гэхдээ харамсалтай нь тэр ЛГБТ биш. Энэ үнэхээр аймар. Маш муухай. Ийм дурлал ёстой хогийн. Нэгэнт тийм биш хойно би зүгээр л орхино шүү дээ. Гэхдээ тэр охины ачаар би өрөөгөө аз жаргалтай гэгч нь тойрч гүйдэг байсан. Тэр охины ачаар би өөрийгөө хөөрхөн зүрхтэйг ойлгосон. Тэр охины ачаар л би ЛГБТИ хүн гэдэгээ мэдсэн. Хөөе, муу мэдрэмжтэй юм шиг мэдрэмжгүй охин минь чи миний анхны хайр, энэ үнэхээр баттай. Бүтэхгүй дурлал гэдэг нь л харамсалтай юм. Урлаг судлаач охин минь, юу ч болсон зүрх сэтгэлээ дагаарай.
И.Э д
2019.01.05