ЛГБТ Төв болон сайн дурын ажилтанууд ЛГБТИ уран бүтээлчдийн талаар мэдээлэл цувралаар хүргэдэг билээ. Энэ удаад та бүхэндээ дуучин Дэми Ловатогийн талаар мэдээлэл бэлдлээ. Та бүхэн хүлээн авч уншна уу.

Жүжигчин Бисексуал бүсгүй

Үзэсгэлэнт Дэми Ловато

Түүний жинхэнэ нэрийг Demetria Devonne Lovato гэдэг. /Demi, Mc D Love, DDLovato, Demi Rock гэх мэтээр хочлон дууддаг/. Тэрээр 1992 оны 8-р сарын 20 ны өдөр АНУ Нью-Мексикийн Алавкуйк хотод мэндэлсэн. Эцэг эх нь хоёулаа хөгжмийн талын хүмүүс байсан ч түүний 2 насны төрсөн өдрийн дараахан салсан байдаг.

Аав Patrick Martin Lovato нь 2013 оны 6-р сарын 22-ны өдөр өөд болсон.

Дэми 2009 оны 4 сард ахлах сургуулийн боловсролоо гэрийн сургуулиар эзэмшиж дипломоо авсан юм.

Дэми олон жилийн турш Холливудын хамгийн нээлттэй, үнэнч шударга одуудын нэг байсан. Гэсэн хэдий ч өөрийн бэлгийн чиг баримжааны талаарх асуултуудад аль болох хариулт өгөлгүй бөөрөнхийлж хариулсаар ирсэн билээ. 2015 онд гаргасан “Cool for Summer” дуун дээрээ Деми эмэгтэйчүүдтэй болзоход нээлттэй гэдгээ илэрхийлсэн байгаа.”Миний бүх дуунууд хувийн туршлагаас тулгуурладаг” гэж тэр хэлж байсан. “Cool for Summer” дуу лесбиян байдлын тухай дурьддаг. 2017 оны 10 сарын 12нд Youtube-д тавигдсан “Demi Lovato: Just Complicated” хэмээх баримтат киноос түүний тухай илүү их мэдээллийг болон бэлгийн чиг баримжаатай нь холбоотой бүх л зүйлсийг олж үзэх боломжтой юм

Тэрээр зөвхөн дуулахаас гадна гитар, төгөлдөр хуур тоглодог. Hollywood, Island, Safehouse, Republic Records-д харьяалагддаг.

Дэми одоогийн байдлаар “Don’t Forget (2008)”, “Here We Go Again(2009)”, “Unbroken (2011)”, “Demi (2013)”, “Confident (2015)”, “Tell Me You Love Me (2017)” нэртэй 6 студийн цомгийг гаргаад байна.

Хэд хэдэн дуу нь Billboard Hot 100 чаартын тэргүүн байруудад орж байсан юм. Мөн тэрээр 2012-2013 онуудад Амеркийн “The X Factor “ шоунд зөвлөх шүүгчээр ажилласан байдаг юм.

Гэхдээ түүний алдрын гараа дуулалтаар эхлээгүй ээ. Тэрээр анх 2002-2004 “Barney & Friends” нэртэй хүүхдийн цувралд тоглож байсан. Түүний дараагаар “Disney Channel“ -ын  “Camp Rock”,  “Camp Rock 2: The Final Jam” кинонуудад тоглосноор олны танил болж ирсэн. Үүнээс гадна тэрээр Диснейн хэд хэдэн кинонд Selena Gomez, Jonas Brothers, Miley Cyrus нартай тоглосон байдаг. Одоо ч тэд сайн найзууд.

Албан ёсны нэг сайтаас авсан мэдээгээр бол тэр 161 см өндөр, 58 кг жинтэй. Биеийн харьцаа 86-68.5-91.5 см. Даашинзны хэмжээ 8 (US) болон 40 (EU). Гутлын хэмжээ 7 (US) болон 37.5 (EU).  /Гэхдээ жин бол нэлээн хэлбэлздэг нөхөр шүү ххэ/ Түүний хувийн дасгалжуулагчыг Joey Rubino гэдэг.

Тэрээр Итали, Ирланд, Испани, Уугуул Америк, Португал болон Еврей цустай. Үсээ олон удаа будуулдаг ч төрөлхийн гүн бор үстэй юм.

2012 онд өөрийн нэрийн “Secret Deodorant’s Mean Stinks” брендийг гаргасан.

Түүний бусдаас онцгой зүйлс нь гэвэл: Том ангайсан инээмсэглэл, эрүүний завсар, маш дээшээ өссөн дуу хоолой, болон зүүн бугуйн дээрх, баруун хавирга дээрх шивээс байдаг юм.

 

Түүний дуртай зүйлс гэвэл:

Дуртай хүнс Шоколадтай жигнэмэг

Дуртай ТВ хөтөлбөр “48 hours”

Дуртай хамтлаг, уран бүтээлч Paramore, The Beatles, Kelly Clarkson, Nicki Minaj, Lady Gaga

Дуртай кино Donnie Darko (2001), Step Brothers (2008),

Favorite Son Born For This (Paramore), Hollywood (The Jonas Brothers), What Мakes You Beautiful (One Direction),

Дуртай ном Host (by Stephenie Meyer 2008), Twilight Saga (by Stephenie Meyer 2005, 2006, 2007, 2008), A Piece Of Cake (Cupcake Brown)

Очих дуртай газар  – Кени улс

Дуртай өнгө Хар болон Улаан

Дуртай брэнд Aldo (гутал), Forever 21 (хувцас)

Одоо түүний үерхлийн түүхүүдтэй танилцах уу?

 

  1. Анх тэрээр 2009 онд найз Miley Cyrus-ын ах хөгжимчин Trace Cyrus-тай 1 сарын хугацаанд болзсон. 4 насны зөрүү, шахуу ажлын хуваариуд нь  тэднийг салахад хүргэсэн гэж үздэг
  1.   Түүний дараагаар тэрээр 2010 онд Disney Channel-ын  “Camp Rock” кинонд хамтран тоглосон Joe Jonas-тай болзох болсон. Дэми төд удалгүй салсан гэдгээ Твиттер хуудсаараа зарласан ч тэд одоо ч найзууд хэвээрээ байгаа.
  1.   2010 онд реалати шоуны од Кардашианы гэр бүлийн ганц эр хүн болох Rob Kardashian-той болзож байгаа гэсэн цуу тарж байсан. Цуу яриа гэдэг цуу яриа л байдаг хойно яриа нээх удаагүй.
  1.   Бас 2010 оны 5-р сараас тэрээр Испани-Америк жүжигчин, ТВ хөтлөгч Wilmer Valderrama-тай болзож эхлэсэн: Хосууд  анх 2010 Оны 1-р сард “Voto Latino Presents: Be Counted Census”-ын үеэр танилцаж, аз жаргалтай 6 жилийг өнгөрүүлсэний эцэст 2016 оны 6-р сарын 3-ны өдөр салж байгаагаа нийгмийн сүлжээгээр зарласан.

  1.  Харин 2013 онд Австралийн модель, DJ Ruby Rose-той болзож байсан гэсэн цуу яриа байдаг.

 

  1.  Түүнийг 2016 оны зун болон 2017 оны 1-р сард ММА тулаанч/жүжигчин “Bomba” хочит Guilherme Vasconcelos-той болздог гэсэн яриа гарч байсан. Үнэхээр болздог байсан ч харилцаа нь нээх удаагүй.
  2. 2016 оны 8 сараас Холимог тулаанч, модель Luke Rockhold-той болзож байгаагаа Instagram хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан. Хосууд 2017 оны 1-р сад салсан байдаг.
  3.  2017 оны 9 сард тэрээр Лос-Анжелесийн DJ Lauren Abedini-тай болзож байгаа гэсэн яриа гарсан байдаг.
  4. 2017 оны 11 сард Бразилын хөл бөмбөгчин Neymar Jr-той болзож байсан. Neymar, Demi болон ТВ хөтлөгч Layla Anna-Lee нар хамт оройн хоол идсэн нь энэ ярианы эхлэл болсоон
  5. 2018 онд түүний “Tell Me You Love Me” АНУ-дахь аялан тоглолтын хугацаанд New Jersey дэхь тоглолтын үеэр дуучин Kehlani-тай үнсэлцсэн нь тэднийг үерхдэг гэсэн яриаг дэгдээсэн 2 бүсгүй маань 2-лаа бисексуал.
  6.  2018 оны 11-р сараас тэрээр хувцас дизайнер Henry Levy-тэй одоо хүртэл болзож байгаа. California дахь “Nobu Restaurant”-д хамт хооллож үнсэлцэж байгаа зураг цацагдсанаас хойш тэднийг болзож байгаа ярьж гарч эхлэсэн.

 

Нэмээд хэдэн факт хүргэе

  1. Тэрээр Bella, Oliver, болон Batman нэртэй 3 нохойтой.
  2. Тэрээр 2012 онд “People’s Choice Award”-ын шилдэг поп уран бүтээлч шагналыг хүртсэн.
  3. Түүний жинхэнэ нэр нь Demetria Devonne Lovato. Деметри гэдэг нь “Төрөлтийн бурхан” гэсэн Грек үгнээс  гаралтай. Харин Devonne нь “Тэнгэрлэг” гэсэн Англи үгнээс гаралтай.
  4. Тэр компьютер дээр телевизор үзэх дуртай.
  5. Тэр унаган Испани, Итали хэлтэй.
  6. Тэрээр 2001-2002 оны Техасын “Бяцхан Мисс”-ын шагналтан юм.
  7. Муур болон нарс модны харшилтай
  8. Түүний хамгийн анхны олны танил краш нь Leonardo DiCaprio.
  9. Тэрээр 10 нас хүртлээ барби хүүхэлдэйгээр тоглодог байсан.

Түүний албан ёсны вэбсайт: demilovato.com.

Бүгдээрээ Twitter, Facebook, Instagram, Google+, YouTube, iTunes, болон Tumblr хаягуудаар байнга зочилж байгаарай.

Мэдээлэл бэлтгэсэн: Bilguun Batchuluun