“Mongolian queer podcast” одоогоор нийт 11 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ. Бид сонсох хувилбараас гадна унших хэлбэрээр нийтэлж байхаар боллоо. 8дахь дугаар болох “Та түгээмэл асуултуудад хариулахад бэлэн үү?” подкастыг та бүхэндээ хүргэж байна. Тус дугаарт стрэйт, сизжендэр хүмүүс оролцсоноороо онцлог юм. Хүлээн авч уншина уу.
Сайн байцгаана уу ?
Би хөтлөгч Аагий байна.
Би Кенна байна.
Аагий: Бид энэ удаагийн дугаараар маш сонирхолтой зочид урьсан байгаа. За хоёр зочин маань өөрсдийгөө танилцуулбал:
– Намайг Зүчи гэдэг. МУИС-ын сэтгэл судлалын 3-р түвшинд суралцдаг.
– За намайг Батчимэг гэдэг. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагат ажилладаг.
Стрэйт , сизжендэр хүмүүс байгаа.
Хөтлөгч Аагий : Энэ удаагийн дугаараар ЛГБТ хүмүүсээс асуудаг асуултуудыг стрэйт хүмүүсээс асуухаар бэлтгэж байгаа. Сонин сонин асуулт авахад бэлэн үү ?
– Зочид : Бэлэн.
Кенна : Энэ ерөнхийдөө бол хөгжилтэй байдлаар хийж байгаа гэдгийг хүмүүст хэлэхэд зүгээр байх. Аль нэг хүмүүсийг доош нь хийх гэж байгаа зорилготой биш.
Аагий: ЛГБТИ хүмүүсийн талаар хэр мэдээлэлтэй вэ ? Энэ талаар сонсож байсан уу?
– Зүчи : Сонсож байсаан. Ялангуяа сэтгэл судлалын анги болохоор бүх төрлийн хүмүүсийг нэг түвшинд судалж үздэг болохоор онолын талаар мэдлэгтэй.
– Батчимэг : Миний хувьд би зургаан жилийн өмнө бэлгийн цөөнх найзтайгаа танилцаж байсан. Тэрнээс эхлээд ерөнхийдөө мэддэг болсон. Одоо бас ажиллаж байгаа салбарын онцлогоороо нэлээн мэддэг гэж өөрийгөө ойлгодог.
Хөтлөгч Аагий : Ер нь хэр их ЛГБТИ найзтай вэ?
– Зүчи : Гей найзууд бол байхгүй. Лесбиян найзууд байгаа.
– Батчимэг : Миний хувьд стрэйт найзууд нэлээн цөөн ш д.
Аагий : ЛГБТ найзуудтайгаа харьцаж байхад стрэйт найзуудаас нэг өөр ч юм уу , ” Бусдаас өөр юм байна даа ” гэсэн мэдрэмж төрж байсан уу ?
– Зүчи : Хамт байхад ялгаатай мэдрэмж төрдөггүй. Нэг л ялгаа байдаг нь манай найз охин гэж ярьдаг бол бусад эмэгтэй найзууд манай найз залуу гэж ярьдаг. Тэрнээс өөр ялгаатай зан ааш , сонирхол, өөр хүн юм байна даа гэж үзэхээр юм надад лав ажиглагддаггүй.
– Батчимэг : Мэдэхгүй өөр санагддаггүй байхаа. Тийм болоод миний хүрээлэлд илүү ЛГБТИ найзууд байдаг. Миний эргэн тойронд байгаа хүмүүс бэлгийн цөөнх гэхээс илүү хүмүүсийнх нь онцлог байж магадгүй их мэдрэмжтэй санагддаг. Стрэйт хүмүүс жоохон мэдрэмжгүй.
Аагий : За хамгийн эхний асуултыг Кеннагаас эхлүүлье. Ер нь чамд хамгийн их ямар асуулт ирж байна?
Кенна : Өөрийгөө яаж мэдсэн бэ ? Хэнд уруу татагдсан бэ ?
– Зүчи : Яаая , нээрээ л эвгүй юм байна тэ. Би өөрийнхөө зүгээс хариулчих уу ? Анхны шөнөөрөө л мэдсэн дээ.
– Батчимэг : Би нилээн сүүлд эрэгтэй хүүхэдтэй үерхэх нөхөрлөхийг мэддэг болсон. Тэрнээс өмнө нэг охинтой болзож үзсэн , тэгээд л өөрийгөө стрэйт хүн юм байналээ гэж бодсон.
Кенна : Багадаа ижил хүйсийн хүнд татагдаж байгаад гэнэт больчихсон юм уу тээ ? Оюутан болоод…
– Батчимэг : Мэдэхгүй.
Аагий : Ер нь ийм асуулт ирэх ямар байна?
– Зүчи : Харин аймар эвгүй юм байна. Тийм гэх нь ч хаашаа юм , үгүй гэх нь ч хаашаа юм. Миний хувьд бага ангид ч юм уу эсвэл дунд ангидаа эмэгтэй хүнтэй ойрхон байхаар зүрх хурдан цохилоод гар хөлрөөд стресстдэг байсан. Дунд анги нилээн дээшлээд ирэхэд өсвөр насны үедээ өөртөө илүү төвлөрч хайр дурлал, бэлгийн амьдралын талаар бодож байгаагүй. Тэгээд л гэв гэнэт тэр шөнө ирж мэдсэн. Тэрнээс биш их сургуульд ороод тэгсэн гэсэн юм байхгүй ээ.
Кенна : Ингээд ярихаар “Чи нөгөө хүйсний хүнтэй унтаж үзээгүй байж яаж гоё гэдгийг мэдээд байгаа юм?” гээд тэгдэг.
Аагий : Чи өөр залуутай унтаж үзээгүй байж яаж өөрийгөө стрэйт гэдгийг мэдээд байгаан ? ЛГБТИ хүмүүсийнхээс эсрэг асуултыг л асуугаад байгаа шүү уншигчидаа.
– Зүчи : Энэ дээр бол миний хувьд хайр гэж хэлэх мэдрэмжийг эмэгтэй хүнээс мэдэрсэн. Яагаад өөртөө ийм итгэлтэй байгаа вэ гэхээр тэр үедээ энэ хүнийг алдаж болохгүй юм байна , энэ хүнийг л хамгаалъя гэсэн мэдрэмжийг мэдэрч байсан. Тийм болохоор яг тэр мэдрэмжээр л өөрийгөө ялгаж байгаа.
– Батчимэг : Яг тэгж мэдэрсэн тохиолдол надад байхгүй. Угаасаа амьдралын явцад мэддэг болчихсон.
Аагий : Хамгийн их асуудаг асуулт. Таньдаг ч бай танихгүй бай та хоёр тэгээд орон дотроо яаж хийдэг юм ? Яаж сексддэг юм ?
– Батчимэг : Байрлал юм уу? /инээв/
Хөтлөгч Аагий : Мэдэхгүй, ингэж л асуудаг.
Кенна : Ер нь бол хүний хувийн юм руу хэт халдаж байгаа санагдаж байна уу ?
– Зүчи : Аанхан. Энэ бол хэтэрхий гүнзгий ороод байна.
– Батчимэг : Гэхдээ хамгийн энгийнээр хариулах юм бол бол “Ирээд лаа бариад өгч болно шүү” гэж хэлж болох юм байна шд. Тиймэрхүү юмнуудыг тайлбарлахаар хэцүү, надад ч тухгүй.
Аагий : Чи тэгээд харуулах юм уу ?
– Батчимэг : Үнэхээр тэр хүнд сонирхолтой , амьдралд нь аймар хэрэгтэй байгаа юм бол бараг ирээд харж болно шд. ( Инээв )
Аагий : Ер нь өмнө нь та хоёрт ийм асуулт ирж байсан уу ?
– Зүчи : Яаж хийдэг үү гэхээс илүү ямар байрлалд дуртай вэ? гэсэн асуулт ирж байсан болохоос ийм асуулт ирж байгаагүй шд. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй сонин асуулт байнаа.
– Батчимэг : Яг дотны хүмүүстэйгээ юм уу , илүү өөрийнхөө хувийн орон зайгаа хуваалцах боломжтой хүмүүстэйгээ мэдээж ярьдаг. Гэхдээ би тэгсэн чинь тэгсэн энэ тэр гэж ярьдаггүй. Мэдэхгүй , бүх л хүмүүс яаж хийдгийг мэддэг гэж боддогшд.
Кенна : Бас нэг иймэрхүү комментууд ирдэг, асуулт маягийн гэх юм уу , ” Одоо тэгээд та хоёр үерхлээ гээд улс орноо бодохгүй байна уу ?” “Улс орон чинь сүйрлээ шд” гээд ирдэг.
– Зүчи : Яг сүйрэх гээд байгаа учир шалтгааныг гаргаж ирж тэгж хэлэх хэрэгтэй байх л даа. Тэрнээс биш өөрийн өнцгөөс харж хэлж байвал би өөрөө баримт нотолгоо шаардах гээд байдаг зан төлөвтэй. Тийм болохоор би ЛГБТИ хүн байгаад өөдөөс тийм юм ярьж байвал би хувьдаа энэ ямар домбороотой нөхөр вэ л гэж бодохоор байна.
– Батчимэг : Миний ажил хөдөлмөртэй бусад юмтай минь холбоотой болохоос хайр дурлалтай минь холбоотой гэж бодохгүй байна. Жишээлбэл эмэгтэй хүмүүс дээр их гардаг шдээ. “Эмэгтэй хүний сав ариун байвал төр ариун байна” гэх мэт. Надтай надгүй төр угаасаа тийм байгаа болохоор зүгээр байгаа миний биетэй холбоотой гэж боддоггүйшд.
– Зүчи : Энэ асуултыг тавиад байгаа хүмүүсийн зүгээс харахад тэр хүмүүст санаа зовдог юм юу байгаа вэ гэхээр өсч хүмүүжүүлж байгаа хүүхдүүдэд нь их буруу үлгэр дууриалал болно гэдэг хандлагаас айдаг. Миний ажигласнаар бол эрэгтэй хүмүүс ЛГБТИ хүмүүсийг ялангуяа гей хүмүүсийг шүүмжилсэн эсэргүүцсэн харагддаг. Монголчууд эрэгтэй хүүхдийг багаас нь хатуу чанга байх ёстой гээд янз бүрийн юман дээр уйлаад байвал эрэгтэй юм байж яагаад ингээд байгаа юм гэх маягаар хүмүүжүүлдэг. Энэ нь хүүхдийг эрэгтэй хүн хатуу чанга байх ёстой гэсэн сэтгэхүйтэй болгодог. Тэгээд тийм биш хүмүүсийг харахаар энэ ямар шалчиганасан , эр эм нь мэдэгдэхгүй гэсэн байдлаар ад үзэх гээд байдаг.
Кенна : Стрэйт , сизжендэр байх ямар вэ? Ямар мэдрэмж төрдөг вэ ?
– Батчимэг : Хүний мэдэрдэг бүх л мэдрэмж төрдөг. Тэрнээс онцгой стрэйт байгаад би эмордоггүй эсвэл стрэйтээсээ болоод эмордог гэдэг ч юм уу , тийм юм бол ерөөсөө байдаггүй.
– Зүчи : Яг ямар мэдрэмж төрдөг вэ гэвэл яг л бусад хүмүүсийнхтэй адилхан мэдрэмж. Миний бодлоор хайр гэдэг зүйл л аймар чухал. Хэзээ ч өмнө нь бодож байгаагүй , хийж чадахгүй байх гэж бодсон бүх юмнуудыг хийж чадах сэтгэлийн хүч өгдөгийг бол мэдэрсэн. Ирээдүйд энэнээс илүүг мэдрэх эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ яг тийм мэдрэмжийг мэдэрч болдог юм байна. Энэ мэдрэмжийг мэдрээд байгаа хүмүүсийг яаж хорьж чадах юм. Хэчнээн хорьлоо гэсэн ч тэр хоригийг нэгнийхээ төлөө давж гархаар тийм мэдрэмж байгаа байхгүй юу
Аагий : Та хоёр энгийн хүмүүсийг юу гэж бодож байна ?
– Батчимэг : Энгийн гэж юу вэ ? (Инээх)
Кенна : Харин ингээд ийм л асуулт ирдэг юм.
Аагий : ЛГБТИ гэхээр нөгөө нэг жирийн биш хүмүүс гээд яриад байдаг юм. Та нар ер нь энгийн хүмүүсийг юу гэж бодож байна ?
– Батчимэг : Миний бодлоор зөв ч бай буруу ч нийгэмд олонхи нь зөв гэж бодсон таалагдсан зүйл нь энгийн жирийн болдог болохоор тэрнээсээ болдог юм болов уу гэж боддог. Хэрвэө нийгэм ЛГБТИ байхыг энгийн зүйл гэдэг байсан бол бид нар буцаад өөр тэ. Сайн хэлж мэдэхгүй юм аа.
– Зүчи : Ерөнхийдөө нийт 10 хувь нь ЛГБТИ байдаг гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Өөр аягүй олон бусдаасаа ялгаатай хүмүүс байгаашдээ. 100 мянга тутмын 10 хувь нь цагаан хоолтон хүмүүс байлаа гэж бодоход тэднийг гаж эсвэл энгийн бус гэдэггүй мөртлөө зөвхөн ЛГБТИ хүмүүсийг тэгж нэрлээд байгаа нь яг энэ хүмүүс рүү хандсан өөрийн хандлага яваад байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор хамгийн эхлээд тэр нэршлийн хувьд надад таалагдадгүй.
Аагий : За дараагийн асуулт. Та хоёр хэдэн хүнтэй унтсан бэ ?
– Батчимэг : Тоолж байгаагүйшд.
Аагий : Гэхдээ хариулахгүй байж болно оо.
Кенна : Зүгээр ийм асуулт ирвэл ямар реакц өгөх байсан бэ ?
– Батчимэг : Тухайн үед күүлээ барих байсан бол “Аан мэдэхгүй ээ, тоолоогүй юм байна” ч юм уу , тухтай байгаа нөхцөлд бол үнэнээ хэлээд л тэ. Ер нь тэрэнд ямар ч хамаатай юм. Унтлаа гээд би хүндлэгдэж лидер нь болох юм уу мэдэхгүй. Шагнал магнал өгнө гэвэл бол үнэнээ хэлнэ. ( Инээх )
– Зүчи : Хүний хувийн юм руу арай л хэтэрхий орж байна. Би бол хариулахгүй байсан. Ер нь хэн байсан бай ёстой хар багаасаа хамт өссөн найз маань л биш бол бүдүүлэг юм бэ л гэж бодно.
Аагий : Ер нь асуултууд аймар байна аа. Нөгөө хүнээ огт бодолцож үздэггүй юм шиг байна тэ. Ингэж асууж байгаа хүний сэтгэл зүйгээр бодоход тэ? За Кеннад өөр ямар асуулт байна.
Кенна : Аан тийн. Ийм асуулт ирдэг. Батчимэгээс асууя л даа. Чамайг ингээд эмэгтэй хүмүүс тоохгүй болохоор чи эрэгтэй хүмүүст татагдаад байдаг юм уу ? Цаана чинь аймар олон хөөрхөн охидууд байгаашд.
– Батчимэг : Үгүй ээ тэгээд л надад хүн таалагдахгүй бол ганцаараа л явж байдагшд ч гэх шиг. Ямар хэцүү асуулт вэ ( инээх )
– Зүчи : Энэ дээр болохоор шууд хүнээ аймар доромжилж байгаа маягийн асуулт байна л даа, тэ?
– Батчимэг : Эрэгтэйчүүдийн таалагдах хэлбэр нь дуусчихаар эмэгтэй хүнд дурладаг , эмэгтэйчүүдийн таалагдах хэлбэр дуусчихаар эрэгтэй хүнд дурладаг ч гэдэг юм шиг л
– Зүчи : Яг энэ асуултуудыг асууж байгаа хүмүүсийн хувьд ихэнхи нь “Энэ чинь зүгээр сонирхолтой байгаа болохоор” эсвэл “Би угаасаа ийм нээлттэй хүн юмаа” ч юм уу иймэрхүү байдлаар хаалт хийгээд хүмүүсээс доромж маягийн зүйлүүд асууж хэлээд байдаг. Гэхдээ энэ нийгмийн амьдралд оролцож байгаа хүмүүсийн хувьд нийгмийн харилцааны баримтлах зарчмууд гэдэг зүйлүүдийг уншиж судлах ёстой юм шиг санагддаг.
– Батчимэг : Судлагдахуун гэхээр хүмүүс холоос бодож магадгүй. Энэ чинь зүгээр л хүний мэдрэмжийн асуудал. Мэдрэмжтэй байх гэдгийг л мэддэг байхад болно. Тэрийг мэдхийн тулд өөрөөсөө асуугаад тэгээд тухгүй байвал зүгээр чимээгүй байсан нь дээр.
Аагий : Зөвлөмжийн дараа ийм асуулт асууж байгаад уучлаарай. Хамгийн сүүлийн сонирхолтой асуулт. Сонирхолтой ч гэж, ЛГБТ хүмүүст тулгамддаг асуулт. Кеннагаас нэг сэтгүүлч ингэж асууж байсан. Залуугаасаа асууя. Чамайг эрэгтэй хүн оролдсон ч гэсэн чи татагдахгүй юу ?
– Зүчи : Би бол энэ дээр татагдахгүй гэж хэлнэ. Яагаад гэхээр бусад хүмүүсийн эрх ашигийг хүндэлж ойлгож байгаа учраас ЛГБТИ хүмүүсийг өөр талаас хардаггүй. Би тэр хүмүүсийн эрх ашгийг хүндлээд амьдралд нь саад учруулахгүй байхад эсрэгээрээ тэр хүмүүс миний амьдралыг ойлгохгүй над руу дайрдаг ч юм, миний хүсэхгүй байгаа зүйлийг хийхийг хүсэх юм бол тэрийг өөрийнхөө эрхийн үүднээс эсэргүүцнэ.
Аагий : Батчимэгийн хувьд
– Батчимэг : Би үнэхээр хайрлаж байвал бусад зүйл нээх аймар онцын хамааралтай биш гэж боддог.
Кенна : За подкастанд ирсэнд баярлалаа. Миний ойлгож байгаагаар стрэйт хүмүүсээс эргээд асуусан ч гэсэн бидэнтэй адилхан хайр л ярьдаг юм байна. Бид хайр дурлал гээд ярьхаар зарим хүмүүс “Яасан их хайр ярьдаг юм” гээд байдаг. Хайр гэдэг аймар чухал аймар том орон зай юм байна. Та хоёр бас хүмүүст уриалах ч юм уу , хэлэх юм байвал хэлээч
– Зүчи : Хүн болгоны онцлог хүн болгон өөр гэдэг зөвхөн бэлгийн чиг баримжаа ч биш зан ааш , сонирхол бүх юмны хувьд хүн болгон нэгнээсээ өөр гэдгийг ойлгох юм бол нийгмийн амьдралд асуудал бага гарах юм шиг надад санагддаг. Харин би ийм юм хэлээд байхад энэ хүн яагаад намайг ойлгохгүй байна гэж дайрах юм бол асуудал үүснэ. Хүн болгон өөр гэдгийг л байнга бодож явбал болох байх даа.
– Батчимэг : Миний хувьд бас адилхан. Хүмүүс яагаад нийгэмд ялгаатай байгаа хүмүүсийг үзэн ядаад ч юм уу эсвэл өөрсдөөс нь гаж буруу гэж бодоод байна гэхээр тэр талын мэдлэг байхгүй. Магадгүй тэрийг сургах боломжтой газар нь хэлж өгөөгүйгээс болоод өөрийн мэдэлгүй буруу гэж боддог байж магадгүй.
Аагий : За маш их баярлалаа. Кенна бид хоёрын маш хүнд хүнд асуултуудад хариулсанд маш их баярлалаа. Ийм асуултанд ЛГБТИ хүмүүс өдөр тутмын амьдралдаа маш олноор тулгардаг. Та хоёрт маш эвгүй санагдсан байх. Ер нь хүмүүсээс ингэж асуух чинь бүдүүлэг юм байна шүү гэсэн мессежүүд хүмүүст түгээсэн байх. Яриа болгон нь маш гоё агуулгатай ухаалаг мессежүүдийг хүмүүст түгээсэн болов уу гэж бодож байна. Баярлалаа.
Нийтлэл бэлтгэсэн: Динза