Mongolian Queer podcast-ын 2дахь дугаарыг та бүхэн уншна уу.

Сонсох бол эндээс хүлээн авна уу.

Сайн байцгаана уу? ЛГБТ Төвийн сайн дурын залуусаас хэрэгжүүлж байгаа монголиан күийр подкастын маань 2 дахь дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо.

Аагий: Энэ удаагийн подкастын дугаараар маань та бүхэнд сонирхолтой болзоо болон хайрын түүхийн сэдвээр ярихаар нэгэн зочин маань ирсэн байгаа 8-р сарын 29-ны өдөр Монголд анх удаа күийр жүжиг тавигдсан байгаа, энэ жүжгийнхаа талаар ярихгүй юу?

  • Заа юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Жүжгийн хувьд Монголд анх удаа тавигдсан дээрээс нь би бас амьдралдаа анх удаагаа жүжгэнд тоглож үзсэн. Хоёр гей залуугийн талаар гардаг, би Дамиан гэдэг залуугийн дүрд тоглосон. Өмнө ямар ч жүжгэнд тоглож үзэж байгаагүй, яахав тайзан дээр бол зөндөө гарж байсан. Гэхдээ яг ингээд амаараа тэгээд бас үйл хөдлөлөөрөө үзэгчдэд ямар нэгэн зүйлийг мэдрүүлнэ гэдэг бол бас амаргүй  ажил байдаг юм байна лээ….Ямартай ч даваад гарсан. Тэгээд жүжгийн хувьд бол яахав үзэгчид, нөгөө хүрэх хүмүүс нь арай цөөхөн болов ч аг жүжгээр ялангуяа бүүр одоо нөгөө сонгодог урлагаар гэх юм уу…. дамжуулж хүмүүст мэдээллийг өгөх дээрээс нь одоо урлагаар дамжуулж 3 сээвээр хүргэсэн. Гей 2 залуугийн тухай, лесбиян охидын тухай нөгөөх нь монологи тавигдсан: энэ 3-ыг ингээд ямартай ч урлагаар ялангуяа жүжгээр дамжуулж хүмүүст хүргэж багаа нь аягүй их таалагдсан. Түүний нэг хэсэг нь болсондоо аягүй их баяртай байгаа.

Аагий: Би бас баяртай байгаа. Жүжгийнхээ зохиолын талаар ярьвал жүжгийн зохиолыг бол Монгол охин бичсэн байдаг Дөлгөөнөө гээд

  • Заа жүжиг дахиж тоглогдох үгүйг мэдэхгүй учраас хэлмээргүй байна аа. Гэхдээ яахав зах зухаас нь хэлэхэд миний тоглосон жүжиг бол 17-р зууны үеийн Амис хотод болж байгаа үйл явдал гардаг. Миний дүр Дамиан Урлагийн гэр бүлээс гаралтай театрын удирдаач залуугын тухай, нөгөө дүр нь болохоор Жэймс гээд хотын даргын хүү энэ 2-ын хайр дурлалын талаар өгүүлдэг.

Аагий: Тэр хоёр уулзаад нийлэхийн тулд гэр бүлтэйгээ нэлээд их асуудал болдог ш дээ. Үнэхээр амьдралд тийм их асуудал болдог юм уу? Аль эсвэл эцэг эх нь маш хурдан хүлээн зөвшөөрчихдөг юм уу?

  • Би сайн мэдэхгүй, яагаад гэвэл би гэр бүлдээ өөрийгөө илэрхийлээгүй байгаа. Хүмүүсийг харж байхад янз бүр, угаасаа хүмүүс өөрсдөө янз бүр шдээ. Нэлээд нээлттэй гэр бүл хүүхдүүдээ заавал зодож занчихгүйгээр “Өө миний хүү тийм байсан юм уу”,  “Би эсхүл чамайг гадарлаж байсан юм аа, ямартай ч ээждээ хэлсэнд баярлалаа, чамайг ээж нь хэн байгаагаас чинь үл шалтгаалан одоог хүртэл хайрласаар ирсэн, хайрласаар байх болно” гэдэг ч гэр бүл байдаг юм байна лээ. Түүнээс өөр гэр бүлүүд ч бас байдаг ч тэр хүмүүсийг мэдэхгүй байх нь бас тэдний буруу биш ш дээ. Өөр гэр бүлүүд нь болохоор гэрээсээ хөөгддөг ч юм уу? Гей, лесбиян, бисексуал өөр юу байдын, байснаасаа болоод гэр бүлийхэндээ адлагддаг, бүүр тэгээд гэрээсээ хөөгдөөд ганцаараа амьдардаг одоог хүртэл тэгж явж байгаа хүүхдүүдийг би зөндөө мэднэ.

Аагий: Ммхаан заа заа муухай зүйлийн талаар яриад яаах вэ. Гэхдээ энэ бол амьдралд байдаг л зүйл. Бидний өнөөдөр ярих сэдэв бол энэ жүжигтэйгээ маш их холбоотой, ер нь эрэгтэй хүмүүс бие биедээ яааж дурладаг юм? Ялангуяа гей залуусын хайр дурлал бусад стрэйт хосуудынхаас бусад лесбиян охидуудынхаас хэрхэн ямар өөр байдаг юм? Тэд нар болзоогоороо юу хийдэг юм ч гэдэг юм уу энэ талаараа ярилцах болно. Ер нь гей залуучуудын хайр дурлал стрэйт хүмүүсийн хайр дурлалаас ялгаатай гэж бодож байна уу?

  • Ялгаагүй би харин ялгаагүй гэдэгтэй 100% санал нийлдэг. Хүмүүс харин яагаад ялгаатай гэж бодоод байдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо яаж харилцдаг, хайрлаж эхлээд бие биетэйгээ уулзаад болздог , шохоорхдог дараа нь дурладаг үерхдэг, найзалдаг, муудалцдаг, салдаг яг л ийм адилхан шдээ. Миний хувьд бол ерөөсөө ялгарах юм байхгүй, яахав зүгээр л байгалийн хүйс нь өөр, хоёр эрэгтэй хоёр эмэгтэй тэрнээс бол тэр хайранд чинь ерөөсөө “хоёр эрэгтэй байна уу” “хоёр эмэгтэй байна уу” “эр эм байна уу”, “хөгшин залуу байна уу” “өндөр нам” юу шалтгаалах тэр хоёр зөвхөн бие биеэ хайрлаж байвал тэр хэнд ч хамаагүй, тэгэхээр би бол ямар ч ялгаа байхгүй, хүмүүсийг ч бас ялгаатай гэж битгий хараасай гэж хүсч байна. Ингээд фэйсбүүк дээр байгаа ч юм уу энд тэндэхийн хүмүүсийн комментүүд уншна, хүмүүсээс надаас асуудаг асуулт нь ч “ерөөсөө яааж та нар секс хийдэг вэ?”, “Тэгэхээр чинь юу гэсэн үг юм?” Ямар хамаа байна аа, жишээ нь одоо уншиж байгаа хүмүүс та өөрөөсөө бодоод үзээрэй. Та нэг хүнтэй үерхдэг байлаа гэхэд таны сексийн амьдрал руу өөр нэг хүн хошуу дүрвэл та хэлэх үү!!! Бид хоёр тэгж секс хийдэг гээд хэлэх үү? Яахав хэлэх нэг нь байх ч гэсэн хэлэхгүй л болов уу. Сексийн амьдралаа нээх ил гаргаад байх шаардлагагүй гэж би хувьдаа боддог, энэ миний л бодол шүү. Тэр бол үнэхээр утгагүй асуудал. Тэгвэл үнэхээр л мэдмээр байгаа юм бол порно үзчихгүй юу.

Аагий: Амьдралдаа маш олон л удаа болзож байсан байлгүй, болзооноосоо хамгийн гоё дурсамжтай болзоог хүргэвэл

  • Мммн олон болзож байсан байлгүй биш ээ. Яахав болзож байсан лдаа гэхдээ тийм олон биш. Цөөхөн болзоон дунд маань нандин хоер гурван болзоо байгаа хамгийн гоё нь гэх юм бол онгоцны буудал дээр болзож байсан. 2 талаас уулзаад: би Монголоос очоод нөгөө хүн маань гадаадад байдаг. Тэгээд тэр хүн маань тэндээ амьдардаг би Монголоос очоод бид 2 бие биеэ танихгүй

Аагий. Сохор болзоо?

  • Сохор болзоо бараг гэхгүй. Өмнө зургийг нь харалцсан ч гэсэн ерөөсөө амьдаараа уулзаад ярилцаж үзээгүй, шууд аймар зоригтойгоор, зоригтойгоор барах уу бүүр хил даваад очоод уулзчихсан. Тэр аймар сонирхолтой байсан.

Аагий. Ямар агуу хайр вэ?

  • Тийн, гэхдээ тэр яг хайртай ч болж амжаагүй төгссөн. Гэхдээ зүгээр сонирхолтой болзоо бас дээрээс нь дээвэр дээр болзож байсан болзоо аймар сонирхолтой байсан. Би өндрөөс жоохон айдаг, тэгэнгүүтээ тэр айдсаа даваад миний болзох гэж байсан хүн маань өндөр дээр хоёулаа байшингийн дээвэр дээр болзъё гэхэд тэр айдсаа хүртэл даваад байшингийн дээвэр дээр болзож байсан. Тэр нөгөө хамаг айдсаа даваад болзож байгаа болохоор тэр ямар их тийм зориг гаргаж эрсдэл хийж байгаа болзоо вэ гэдгийг бодохоор тэр бол хамгийн сонирхолтой болзоо.

Аагий. Ёстой агуу хайрыг давж туулахын тулд аймар лаг болзоо хийх ёстой гэдгийг….

  • Хайранд угаасаа золиос хэрэгтэй. Гэхдээ өндөр дээр гарж байгаа нь тийм ч аймар золиос биш ч гэсэн миний хувьд… 

Аагий. Гей залуусын хувьд олон нийтийн газар болзох тийм боломж байдаг уу?

  • Байдаг. Угаасаа л тэгж л болздог. Зарим өөрсдийгөө илэрхийлчихсэн хүмүүсийн хувьд бол олон нийтийн газар болзоод хөтлөлцөөд явсан ч болно ш дээ. Би гэхдээ Монголын нийгмийг тийм аймар харанхуй бүдүүлэг гэж хардаггүй. Одоо нэг үеэ бодох юм бол хамаагүй дээр болчихсон байгаа ш дээ. Ялангуяа шинэ залуу үеийхэн бол бүгдээрээ… санагддаг миний хувьд бол шдээ. Яахав одоо нөгөө 35 дээш насны хүмүүс гадуурхаж байгаа юм биш, угаасаа өссөн орчин нь ийм өөр бид нар ч гэсэн өөр. Өдий том болсон одоо бидний үеийн доод талын залуучууд бүүр илүү нээлттэй нийгэмд өсөж том болж байгаа. Тэгэхээр олон нийтийн газар болзох нь нээх асуудал биш. Яахав учир зүггүй хөтлөлцөөд үнэсэлцээд яваад байх юм бол харна шдээ. Тийм ч таатай болчоогүй, гэхдээ өөрсдөд нь зүгээр гэж байвал тэгж болзож болно. Би ч гэсэн зөндөө болзож байсан гэхдээ нөгөө арай өөрийгөө илэрхийлж амжаагүй болохоор заавал гар хөлөөсөө барилцаад…….

Аагий. Хамгийн гоё болзох газрыг санал болговол?

  • Улаанбаатарт уу?

Аагий: Тийм Улаанбаатарт.

  • Ммн.  Би гэртээ бозох дуртай шд. Гэртээ орчин бүрдүүлж байгаад болзоонд урих дуртай. Гадуур гэх юм бол байшингийн дээвэр дээр. Байшингийн дээвэр дээр нээрэнгээсээ аймар гоё юм байна лээ. Ингээд гадаа шдээ тэр чинь тэгсэн мөртлөө хэн ч харахгүй.. Тэгээд яаг өөрсдийнхөөрөө байж болно. Хамгийн таатай газар. Гэхдээ мэдээж эрсдэлийг нь бодоод тэ? Тэгээд хэзээ ч гадаа гудамжинд ингээд өөрсдийнхөөрөө тэврэлдээд, үнсэлцээд, үнсэлцэх нь ч бас хаашаа юм үнсээд, гарын бариад…

Аагий: Болзож байгаад уначих вий дээ тэ. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр хамт болзоод тэ гэдэг шиг. Миний хувьд нөгөө нэг ЛГБТ Төвөөс “Тэр гараг” гээд сэтгүүл гардаг.  “Тэр гараг” сэтгүүл дээр болзооны маш сайхан санаанууд байна лээ. Сануудаас нь дурьдах юм бол сансрын түннель бол магадгүй тэр ногоон өнгөн дунд маш гоёор алхах боломжтой гэдэг нэг санаа. 2т гэх юм бол цусаа бэлэглээд тэр хоорондоо маш сайхан дурсамжийг бүтээгээд дурсах боломжтой шүү.

  • Өө нээрээ сайн дурын ажил хийнгээ болзвол бас сонирхолтой. Би бас энд тэнд сайн дурын ажил хийх дуртай.

Аагий: Би бас сайн дурын ажил хийж байгаад болзож байсан. Аягүй их хичээсэн.

  • Тийм түүхүүд ч байгаа шд сайн дурын ажил хийж байгаад тэрийгээ болзоо болгоод бас давхар ашиглаад тийм байвал гоё.

Аагий: Зарим сайн дурын ажил чинь цалинтай цалингүй. Тэгээд хоёулаа гоё мөнгөтэй, тэгээд дараа нь хоёулаа гоё, магадгүй юм хийсэн ч болох юм байна тэ? Заа болзооны талаар ийм байдаг юм байж. Чиний болзоо болохоор маш өртөггүй л ер нь бол үнэгүй болзоонууд гэж хэлж болно шд тэ?. Хосууд чинь болзоно гэхээр л аймар их мөнгө үрээд байдаг ш д

  • Янз бүр дандаа гадуур алхаад л, дандаа гадуур ингээд юу ч хийхгүй болзох чинь бас утгагүй ш д. Хааяа гоё оройн хоолонд орно. Нөгөө л нэг байдаг кино үздэг болзоонуудыг ч бас хийнэ. Өөр дээрээс нь хамт спортоор хичээллэдэг ч юм уу. Тэгээд мэдэхгүй ээ зөндөө олон сонирхолтой болзооны сэдвүүд надад лав байна. Туршиж үзэх гэж байгаа болзоонууд бас байгаа. Дурдах юм бол би усанд сэлж чаддаггүй учраас хамт усанд сэлээд бассейнд болзож үзэх гэж байгаа. Дээрээс нь жим хийдэг хүн байх юм бол би өөрөө жимд явж эхэлж байгаа, одоогоор тийм сайн хийж чаддаггүй учраас аягүй мундаг хүн байдаг шдээ тийм хүнтэй хийж үзнэ гэж бодож үзэж байгаа. Зөндөө л юм байгаа

Аагий: Чиний хувьд өөрийгөө илэрхийлээгүй ирээдүйд маш сайн, бас гоё найз залуутай болох байх. Ирээдүйн найз залуугаа ямар байгаасай гэж төсөөөлж байна? Энэ зүгээр миний зүгээс асууж буй сонирхолтой асуулт.

  • Ммн бодож үзсэн л дээ. Гэхдээ тэр нь аягүй хөнгөхөн бодол байсан. Ямартай ч өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүнтэй удаан байж чадахгүй байх. Хамт бие биеээ хайрлалцмаар байдаг гэтэл нэг гей ч юм ууу бисексуал ч юм ууу, эсвэл стрэйт юм уу, нэг тийм болчихдог нэг тийм шалиг хүмүүс байдаг ш дээ. Өөр өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй мөртлөө дахиад намайг хайрлана. Тэр хүн чинь өөрийгөө хайрлаагүй байхгүй юу. Би бол ингэж бодож байна. Өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй учраас тэгээд дээрээс нь дахиад тэрнийхээ дээр тийм аймар эргэлзээтэй байж нэмж нэг хүн хайрлаад явах хүн хэрэггүй байх. Ямартай ч өөрөө өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрчихсөн хэн нэгнээс нуугдаж,  хааж ичихгүйгээр хайраа илчилдэг тийм л хүн байгаасай гэж бодож байна. Өөр тэгээд өндөр лаг царайлаг тэд нар бол хөнгөхөн л дөө, хүн болгон угаасаа тиймээрхүү л юм хүсдэг байх.

Аагий: Тэр бол сэтгэлийн л асуудал байх, тиймээ. Заа энэ дугаараар маш сонирхолтой хайр дурлал мөн 17-р зууны хайр дурлалын талаар өгүүлэх “Үүрийн цолмон, үдшийн гялаан” жүжгийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн чамд маш их баярлалаа. Хэрвээ нөгөө ярина гэж бодоогүй ч юм уу миний асуугаагүй асуулт байвал хариулахаар тийм асуулт байгаа юу?

  • Байхгүй. Нөгөө эцсийн үгээ хэлэх үү. Ямартай ч өөрөөрөө дандаа бахархаж амьдраарай гэж хэлмээр байна. Яагаад вэ гэхээр гей болж төрснөөрөө, трансжендер, бисексуал өөр юу байдаг юм хүмүүсээс ялгаатай болж төрснөөрөө өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй, бахархахгүй байна гэдэг чинь  өөрөө аягүй утгагүй асуудал шүү. Ямартай ч тэгж хэлмээр байна. Хүмүүсээс ялгаатай байлаа гээд, чи өөр байлаа гээд хүмүүст гадуурхагдах шалтгаан, хүмүүсээс өөрийгөө нуудаг шалтгаан өөр байгаа чинь бол болохгүй шүү. Өөр байсан ч гэсэн чи ганцхан түүгээрээ бахархаж яваарай. Би лав дандаа бахархаж явдаг. Яагаад гэвэл би зүгээр стрэйт хүмүүсийг нөгөө муулж байгаа юм биш гэхдээ хэрэв стрэйт болж төрсөн бол миний амьдралаас нэг ачаа ингээд авагдчихаж байгаа байхгүй юу, тэгэнгүүт би гей болж төрснөөрөө надад ахиад нэг сорилт ирж байгаа. Би тэр сорилтыг ч бас давах хүчтэй байж байгаа байхгүй юу. Ямартай ч хэзээд хаана ч юу ч болж байсан өөрөөрөө бахархаж амьдраарай

Аагий: Заа маш их баярлалаа энэ удаагийн дугаарт оролцсонд.

Мэдээлэл бэлтгэсэн: Chimmy Zya