Аагий: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо. ЛГБТ Төвийн Mongolian Queer подкастын маань 4 дэх дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Аагий байна.
Кенна: Сайн уу? Кенна байна.
Аагий: Энэ удаагийн дугаараар бид бүхэн трансжендэр байдлын талаар ярилцах болно. Өмнө ЛГБТИ хүмүүсийн хайр дурлал, хэрхэн coming out хийсэн тухай ярилцаж байсан бол өнөөдөр трансжендэр байдлын тухай арай өөр сэдвээр ярилцах болно.
Аагий: Трансжендэр гэдгийг ЛГБТ Төвөөс хэрхэн тодорхойлсон байдаг вэ? Олон улс юу гэж тодорхойлсон байдаг вэ?
Кенна: ЛГБТ Төвөөс ч гэж ер нь бол хүйсийн баримжаа гэдэг нь охин эсвэл хүү, эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгээ мэдрэх хүний дотоод мэдрэхүй байгаа. Трансжендер хүмүүсийн өөрийгөө мэдрэх, тодорхойлох хүйс нь тэдний төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэггүй. Тэгэхээр төрөхөд тэмдэглэгдсэн хүйсэндээ нийцэх юм бол сизжендер гэж хэлдэг. Тийм болохоор нийгмийн олонхи нь сизжендер юм. Хүйсийн баримжаа гэдэг нь хүн болгонд байгаа.
Аагий: Хүйсийн баримжааны талаар ярьлаа. Энэ нь бэлгийн чиг баримжаанаас өөр зүйл үү? Лесбиан, гей, бисексуал, трансжендэр гээд хамтад нь яриад байдаг бэлгийн чиг баримжаатай, ерөнхийдөө нэг ойлголт уу? Эсвэл өөр асуудал уу?
Кенна: Гоё асуулт байна. Ер нь ЛГБТИ олон нийт гэхээр трансжендэр нь хүйсийн баримжаагаар цөөнх болсон хүмүүсийг хэлж байгаа. Энэ хоёр нь өөр асуудал юм. Бэлгийн чиг баримжаа гэдэг нь чи ямар хүйсийн хүнд татагдаад байна гэ гэсэн асуудлаар яригдана. Өөрөөсөө өөр хүйсний хүнд татагдаж байвал стрэйт гэж нэрлээд байгаа. Ижил хүйстэй хүнд татагдаад байвал лесбиян эсвэл гей гэж байгаа бөгөөд хоёуланд нь татагдаж байвал бисексуал юмаа. Трансжендэр нь өөрийгөө ямар хүйстэйгээр мэдэрч байна, тэс өөр асуудал юм. Тэгээд трансжендэр эрэгтэй хүн гей, бисексуал, стрейт ч байж болно. Энийг хүмүүс нэг зүйл гэж ойлгодог ч дотроо олон задарч өөр өөр юмс байдаг шүү гэдгийг ойлгоосой.
Аагий: Бид бүхэн ярилцлага эхлэхийн өмнө та бүхэнд тодорхой нэршлүүдийн тайлбарыг хүргэхийг хичээлээ. Ингэвэл ярилцлага маань амар болох юм болов уу гэж бодлоо. Энэ удаагийн ярилцлагын маань зочин маань өөрийгөө танилцуулбал. Хүлээлгэчихлээ.
- Билгүүн: Сайн байцгаана уу? Намайг Билгүүн гэдэг. Би бол трансжендэр эрэгтэй бас стрэйт хүн байгаа. Трансжендэр эрэгтэй хүн бисексуал байж болно гей бас болно. Харин би бол стрэйт.
Аагий: Хэдийгээр өөрийгөө дотоод сэтгэлдээ эрэгтэйгээр мэдэрсэн бэ? Энэ талаараа бусдадтай хуваалцвал.
- Билгүүн: Бүгдий нь эхнээс нь ярья. Цэцэрлэгт орлоо, мэдээж эцэг эхчүүд хүүхдүүддээ даашинз өмсгөх тиймэрхүү юм байдаг. Цэцрлэгтээ гэхээр 4, 5 настайдаа нэг охиныг үнэсэж байснаа санадаг. Би хонхон дээр суудаг байсан. Тэр охин морь байсан байхаа, сандал хураасны хойно үнэсэж байснаа санадаг. Ингэж явсаар байгаад 10 жилийн сурагч болно. Бүх хүүхэд адилхан форм өмсөх ёстой, тийм үү. Бусдын адил тэрийгээ өмсдөг, тэр сонин юбка ч юм шиг платье ч юм шиг тийм байсан. Тэгээд анх мэдэрсэн гэвэл гээд бодоод байхаар нэлээн эрт өөрийгөө мэдэрцэн байсан. 10 настайдаа ч юм уу. “Би чинь юу билээ, яах ёстой юм бэ хүүхдүүд яагаад ийм хувцас өмсөөд би яагаад болохгүй байгаа юм” гэх мэтээр өөртөө ханддаг байсан. Тэгээд надад ямар ч мэдээлэл байхгүй ЛГБТ хүмүүсийн талаар ойлголт байхгүй. Арай том болоод 12,13 настайгаас би мэдээлэл хайж эхэлсэн. Тэр хүртэл би өөрийгөө трансжендэр эрэгтэй хүн гэдэгтээ хүлээн зөвшөөрдөггүй байсан. Анх 14 настайдаа ЛГБТ Төвийг мэдэж авсан. Тэр үед Анараа ах маань ч захирал байсан. Төвтэй холбогдоод өөрийнхөө тухай ярилцаад “Аан, би чинь трансжендэр эрэгтэй хүн юм байна” гэдгээ мэдээд өөрийгөө илүү ихээр ойлгож мэдэрсэн. За тэгээд coming out хийсэн талаар гэх юм бол 15 настайдаа ээждээ хэлэх гэж үзсэн ямар нэгэн байдлаар.
Кенна: За.
Аагий: Одоо чи чинь хэдэн настай билээ.
- Билгүүн: 20 настай, 5 жилийн өмнө юм уу даа. Тэгээд ямар ч хэрүүл болсонг мэдэхгүй ээж над руу “Чи яагаад бусадтай адилхан байж болдоггүй юм?” гээд. Олон жил хадгалсан хүн тэсвэр алдагдаад бачуураад шууд хэлчихмээр болоод “Би эмэгтэй хүн сонирхдог, чи өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрдэггүй, ээж” гэсэн чинь тэр үедээ шоконд орж байсан. Би 10 жилд байсныг хэлэх үү, хэцүү. Анх нэг охинтой үерхэж үзсэн. Тэрний маань аав ээж намайг мэдсэн. Мэдээж намайг трансжендэр эрэгтэй хүн гэдгээр мэдэхгүй, “Аа нөгөө лесбиян, өөр юу ч байдаг юм гомо ч юм уу” өөрсдөө хүмүүс мэдлэггүй байж хүссэнээрээ хүнийг доромжилдог. Тэр үе надад маш их дарамт, өсвөр үеийн жаахан хүүхэд байсан, эцэг эх мэдчихлээ одоо яах уу сонин байдалд орно. Бас сургуулийнхан мэдчихлээ багш, сурагчид мэдчихсэн. Надтай ямархуу харьцаатай байх нь мэдээж ойлгомжтой.
Кенна: Тийн, гэхдээ ойлгомжтой гэж зарим сонсогчид мэдэхгүй байгаа учир дэлгэрэнгүй ярьвал, хүсэхгүй байгаа бол зүгээр л дээ.
- Билгүүн: Зүгээр ээ. За ингээд багш нарын хандлагаас гэхэд “Аа энэ нөгөө” бас л трансжендэр эрэгтэйг мэдэхгүй “лесбиян охин” эдр ч юм уу, тиймэрхүү байдлаас хандаж байсан. Хүүхдүүд бол шууд би чамд дургүй гэж илэрхийлэхгүй хэрнээ үйлдэл, харцаараа сонин байдлаар илэрхийлдэг байсан. Ээж тэр үед шоконд орсон байсан ч ямар нэгэн байдлаар намайг эсэргүүцээгүй. Манай үерхдэг охины аав ээж нь мэдээд ээж рүү ярьж уурласан “Наад хүүхдээ манай хүүхдээс холдуул, үгүй бол… эдр” гэсэн сүрдүүлэх аязтай байсаар байсан. Надад ч хэцүү байх үе байсан, юу хийхээ мэдэхгүй сүүлдээ аргаа бараад АНУ руу явсан 1 жилийн хугацаатайгаар, сурагч солилцоо. Тэгээд хүн өөр улсад ганцаараа байхаар бие даадаг.
Аагий: Ганцаараа байсан юм уу?
- Билгүүн: Ммхн тэгэхээр хүнтэй илүү ойлгомжтой харьцдаг болдог юм байна лээ. Буцаж ирээд дахиад Төвийнхөнтэйгээ холбогдсон. Coming out хийснээрээ хүнийг шууд хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт биш. Хүлээн зөвшөөрнө гэдэг нь цаг хугацааны хэмжүүртэй байдаг. Тэрхэн үед их юм болсон, манай аав мэддэг байсан, ээж маань мэддэг хэрнээ нээх хүлээн зөвшөөрч байдаггүй. Нэг өдөр ээж аавтай ярилцаад удаачгүй түр тар хийгээд тэгсэн аав “Чи нөгөө балиар тийм юм уу эдр” гээд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үе байдаг юм. Гэрээсээ хөөгдөөд хэсэг хугацаанд ганцаараа амьдарсан үе бий. Хэдэн сарын дараа ээж эргээд надтай холбоо бариад “Гэртээ хүрээд ир ээ, бүгдээрээ ярилцъя” гээд тэрнээс хойш намайг хүлээн зөвшөөрөөгүй гэдэг утгаасаа биш ядаж ойлголцоод амьдаръя гээд холбоотой амьдарч байгаа.
Аагий: Coming out хийхдээ трансжендэр гэж хэлсэн үү? Эсвэл эмэгтэй хүн сонирхдог гэж хэлсэн үү? Бид нар ярихаараа транс гэхээрээ эрэгтэй хүн эмэгтэй хүн болох, олон нийтэд гараад байгаа хүмүүс чинь Солонго, Ганбууш гэх мэт эдгээр хүмүүсээр төсөөлж байгаа. Транс эмэгтэй гэж байдаг, эрэгтэй байж гэж байдаг юм уу гэдэг дээр танай аав ээж 2 мэдлэггүй байсан байх. Энэ тал дээр яаж хандаж байсан бэ?
- Билгүүн: Тйин, тэр тал дээр манай хүмүүс мэдлэггүй байсан л даа. Би өөрийгөө шууд трансжендэр гээд аавд ч юм уу илэрхийлэхэд хэцүү байсан. Эмэгтэй хүнд татагддаг гэдэг утгаар нь илэрхийлж байсан. Тэгээд ирснээсээ хойш хэсэг хугацааны дараа өөрийгөө трансжендэр эрэгтэй хүн гээд шууд илэрхийлсэн. Одоо ч хүртэл сайн ярилцаад ойлгуулахад хэцүү л байгаа. Гэхдээ бага багаар ойлгох байхаа гэдэгт найдаж л байна.
Аагий: Сая хувцасны талаар ярьсан. Хэдэн нас хүртлээ ягаан хувцас өмсөж, хэд хүртлээ охин шиг хувцасладаг байв.
- Билгүүн: Тэрний тухай бол би цэцэрлэгтээ бамбарууштай цүнх үүрч явдаг байсан. Ээж надад платье өмсгөөд үс нээх сонин том ороогоод боочдог, би тэрэнд дургүй. Заримдаа нууцаар шорт, футболк хийгээд аваад явдаг байсан. Очоод мэдээж ээж хувцас солино, явахаар 00доо ороод сольчихдог байсан.
Аагий: Цэцэрлэгтээ юу?
- Билгүүн: Орой нь авах гээд ирэхээр ээж “Чи яагаад ийм юм өмссөн байгаа юм” гээд бие тамир ороод худлаа хэлээд жаахан хүүхэд байсан л даа. Ахлах ангидаа ороод форм албан шахалтаар өмсдөг байсан. Гэхдээ бусад эрэгтэй хүүхэдтэй адилхан формны өмдөө өмсөөд явдаг байсан.
Аагий: Хүмүүсээс “Чи эмэгтэй хүнд татагддаг юм бол лесбиян юм биш шүү? Зүгээр лесбиянаар байж болоогүй юм уу” гэх мэт асуултууд ирдэг байсан уу?
- Билгүүн: Ирдэг байсан. Энэ нь 2 өөр ойлголт гэдгийг би хэлдэг байсан. 1т би өөрийгөө эмэгтэй хүнээр мэдэрдэггүй транс эрэгтэй хүн. Гэхдээ трансжендэр гэж дуудуулах тийм ч дуртай биш, зүгээр л эрэгтэй хүн гэдэг утгаар ойлгуулахыг хүсдэг. Нөгөө утгаар би та нартай адилхан стрэйт, адилхан эмэгтэй хүн сонирхдог гэж тайлбарлаж эхэлдэг.
Аагий: Одоо гэр бүл, сургуулийнхан нь яаж байна?
- Билгүүн: Одоо бол би чинь come out хийчихсэн нээлттэй хүн шүү дээ. Гэртээ тийм сүрхий биш ч сургууль олон нийтэд яг л эрэгтэй хүний амьдралаар амьдардаг. Гэхдээ шилжилтэндээ хараахан ороогүй байгаа ч гэсэн удахгүй орох болно.
Аагий: Шилжилт гэж ярьлаа. Ер нь дааврын эмчилгээнд орсон транс хүмүүс хэр олон байдаг вэ?
- Билгүүн: Манай Анараа ах байна. Жишээлбэл Билэгээ ах маань ч байгаа. Өөр транс эрэгтэй хүмүүсийг сайн мэдэхгүй, байдаг л байх нууцлагдмал амьдралтай хүмүүс.Ойрын гурван жилдээ дааврынхаа эмчилгээнд орно гэж бодож байна.
Аагий: Дааврын эмчилгээ дууссаны дараа цэрэгт явах уу?
- Билгүүн: Би одоо ч цэрэгт явмаар байдаг.
Аагий: Тийм үү, сая цэрэг татлага болоод байсан.
- Билгүүн: Даанч.. Саяхан сургалтын албанаас дуудаад очсон чинь, би бодохдоо хичээлийн журмаар гэж бодсон чинь нэг хүн нь “Чамд цэргийн зарлан ирсэн үү” гэж асуугаад, би чинь бодоод “Үгүй байхаа угаасаа ирэхгүй байх” гээд хаха
Кенна: Гэхдээ тэгж асуудаг нь хөөрхөн юм аа.
- Билгүүн: Хэрвээ ирдэг байсан бол би шууд явна аа. Даанч тэгээд ээжид “Би цэрэгт явмаар л байна” гэсэн чинь ээж “1т Чи намхан. Өндрөөрөө чи хэзээ ч цэрэгт тэнцэхгүй, тэгээд жин чинь бага болохоор тэнцүүлэхгүй” гэж байгаа юм даа. Тэрнээс биш бол би явмаар л байна.
Аагий: Цэрэг ч яахав. Би сая цэргээр орлоо. Тэнд маш олон залуучууд нэг бол хэтэрхий туранхуй эсвэл хэт их таргалалттай ч юм уу тиймэрхүү зүйл анхаарагдаж байсан. Энэ жил олон хүн цэргээс чөлөөлөгдөөд ихэнх эрүүл мэндийн байдлаас болж байсан. Шинэ мэдээ голоор нь хэлбэл гэхдээ энийг хувцаслалт ч юм уу, эрэгтэй хүний хэрэглэдэг зүйлээр нь хүмүүс яриад байсан. Үнэндээ бол идэж ууж байгаа болон байгалийн агаарын бохирдол гэж хэн ч ярихгүй байгаа хэрнээ эрэгтэй хүний нарийн өмд, piercing гэх мэтээс болсон гэж яриад байсан. За энэ ч яахав хамаагүй юм.
Аагий: Сая ярианаас нь сонслоо. Ялгаварлалт гээд л одоо транс хүүхдүүд байгаа юу.
- Билгүүн: Байгаа.
Аагий: Олон нийтэд байгаа ялгаварлан гадуурхалтанд өртвөл хэнд ханддаг юм бол.
- Билгүүн: За, бусад хүүхдүүд мэдэхгүй ч миний хувьд би шууд Төвтэй харьцдаг тэр нь надад илүү амар байдаг. Бусад нуугдмал тийм хүүхдүүд хэнд яаж ханддагийг нь мэдэхгүй, мэдээж дотроо хадгалаад явдаг байх. Магадгүй ЛГБТ Төв гэж мэддэггүй хүүхдүүд ч байгаа. Хотод бол арай дээр, хүмүүс мэдэж байгаа байх. Хөдөө орон нутгаар хүүхдүүд бас байгаа, тэд нарыг яах вэ?
Аагий: Ялгаварлан гадуурхалтанд өртвөл Монголд хууль тогтоомж юу байдаг юм, хэрхэн хамгаалдаг юм. ЛГБТ Төвөөс яаж хамгаалдаг юм? Кенна
Кенна: Аан за, 2017оны 7-р сараас эхлээд ялгаварлан гадуурхалт эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Ямар нэгэн ялгаварлан гадуурхалт явагдаад хохирол амсуулсан бол шууд эрүүгийн гэмт хэрэг болно гээд заачихсан байгаа. Энэ хуулиар ЛГБТИ олон нийт маань гоё хамгаалагдсан гэсэн үг. Транс олон нийтдээ бид хэд мэдээж зөвлөгөө өгнө, дааврын эмчилгээ гэж ярьсан тэрний ерөнхий мэдээлэл өгнө. Бас энэ нь маш нарийн транс эрүүл мэндийн асуудал, манай эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Доржжанцан гээд, хүмүүс Jack гэж мэднэ. Jack илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Манайх тусламжийн утастай 95159270 гээд анхан шатны сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Манай Билгүүний хэлсэн шиг өөрийгөө сайн ойлгож чадахгүй байгаа бол ярилцаад тэгээд холбогдоорой.
Аагий: Энэ утас маань хэдийгээр яаж ажилдаг юм бол.
Кенна: Энэ нь 24/7 цагаар ажилдаг байгаа. Яаралтай үедээ эсвэл хэзээ ч залгаж болно. Зориулалт нь бол 24/7 95159270
Аагий: Магадгүй цагдаад итгэдэггүй ч юм уу, хэлэхээс айдаг тийм тохиолдолд энэ дугаар луу залгаж болно.
- Билгүүн: Биеэрээ ирээд уулзаж чадахгүй юмаа гэхэд утсыг нь мэдээд Төвийн хүмүүстэй холбоо барих нь дээр юм уу даа.
Аагий: Трансуудын маань гадуур биеэ авч явах тал дээр нилээн шуугиан тарьдаг. ЛГБ хүмүүсээс илүү шуугиан дагуулдаг. Хэвлэл мэдээллийнхний нүдэнд байж байдаг юм шиг. Чамд хэвлэл мэдээллийнхэн хэр их өртөж байна эсвэл хүмүүс хэр хардаг вэ?
- Билгүүн: Намайг хүмүүс мэдээд байддаггүй. Хүүхэд шиг оворгүй юм болохоор 14тэй жаахан банди явж байна гэж харагддаг. Учиргүй чи эрэгтэй хүн байна гээд чичлээд байхгүй. Солонго, Амина, Ган-Од гэхээр л транс хүмүүс ийм л байхдаа гэж боддог байх, яг үнэндээ тийм биш. Хүн юм чинь мэдээж өөр өөр байгаа. Миний хувьд чи трансжендэр юм байна гээд байдаггүй. Жаахан хүүхэд явж байна гэж хардаг болохоор мэдээд байддаггүй.
Аагий: Транс олон нийт маань нийтэд олон гараад байдаггүй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох, магадгүй сонгууль өгөх гээд очихдоо ичдэг ч юм уу, олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо ичих ч юм уу. Ийм зүйлсээс транс олон нийт маань хэрхэн гарах ёстой юм, яаж нийгмийн амьдралдаа дасан зохицох ёстой юм бол?
- Билгүүн: Яая, нуль амьдралын туршлага болох байх даа. Зоригтой хүмүүс л чадна даа. Би бол сонгуульдаа зүгээр очоод оролцчихдог. Бөглөх хуудас дээр хүйсийн тэмдэглэгээ гэж байдаг тэрийгээ эмэгтэй гэх ёстой болохоор бөглөөд л оролцдог. Олон нийтийн үйл ажиллагаанд аль болохоор өөрийгөө бариад байхгүйгээр чөлөөтэй байх гэж үздэг.
Аагий: Олон улсын байгууллагууд дээр male female and others гэсэн байдаг энэ Монголд хэр хэрэгждэг юм бол.
- Билгүүн: Одоогоор Монголл тийм тэмдэглэгээтэй юм хараагүй.
Кенна: Ер нь бол жендэрийн мэдрэмжтэй байгууллагууд оруулсан байдаг. Гэхдээ транс олон нийтийн хувьд бол трансжендэр л гэж хэлээд байгаа болохоос сиз эрэгтэй эмэгтэй хүмүүстэй адилхан сая Билгүүн ч гэсэн хэлсэн “би транс гэж дуудуудах дургүй, би эрэгтэй хүн” гээд тийм болохоор тэр хүмүүс ч бас “бусад” гэдэг тэмдэглэгээг хүсэхгүй байх.
Аагий: Ганцхан эрэгтэй, эмэгтэйгээрээ явах нь зүгээр юм байна.
- Билгүүн: Тэгээд угаасаа транс хүүхдүүдийн хувьд алхам тутамд л асуудал гарч байгаа, стрэйт сиз хүмүүсээс илүү. Жишээлбэл, бие засах гээд 00 орох гэтэл аль руу нь орохоо мэдэхгүй. Трансжендэр эрэгтэй хүн байхад эмэгтэй рүү орвол эвгүй, эрэгтэй рүү орвол бас эвгүй. Эрэгтэй эмэгтэй нийтийн 00д бол ороод бие засчихна. Би бол эрэгтэй 00 руу орчихдог юм өө, яадаг юм.
Аагий: Угаасаа эрэгтэй юм чинь эрэгтэй 00 руугаа л орно ш дээ.
- Билгүүн: Тйин, би бассейнд явдаг тэр их асуудалтай, мэдээж орохоосоо өмнө усанд орох хэрэгтэй, гэхдээ эмэгтэй хүмүүстэй орох эвгүй, сүүлдээ бодсон: хүний төлөө биш өөрийнхөө төлөө юм чинь гээд тоохоо больсон.
Аагий: Ямар ямар спортоор хичээллэж байна.
- Билгүүн: Сагсыг насаараа тоголж байна. Насаараа ч гэж 20 хүртлээ, 12 настайгаасаа ч юм уу даа. 10 жилийнхээ шигшээ багт байсан, Америкт ч гэсэн шигшээ багийн нэг байсан. Одоо их сургуульд ороод олон хүүхдүүдтэй болохоор тухгүй байдаг юм. Мэдээж эмэгтэй багт ороод тоглоно гэхээр хэцүү л санагддаг.
Кенна: Тийн, ялангуяа Билгүүн шиг өөрийгөө нээгээд нээлттэй амьдарч байгаа хүний хувьд. Ер нь транс олон нийтэд өөрөөрөө амьдарч, залуугаасаа амьдарч эхэлсэн цөөхөн хүмүүсийн төлөөлөл Билгүүн. Энэ өндөрлөгөөс гэх юм уу даа харахад ямар санагддаг вэ, өөрийнхөөрөө байгаа нь.
- Билгүүн: Амар ш дээ. Хүн чинь өөрийнхөөрөө байна гэдэг. Хэн ч гэсэн хавчигдмал байдалтай яахаа мэдэхгүй өөрийгөө нууж амьдрана гэдэг үнэхээр гутралт орно дипресстэнэ. Тэгэхгүйн тулд “Би яагаад заавал өөрийгөө нууж явах ёстой юм” гэдэг бодлоос би шууд эхэлсэн. Би яагаад бусадтай адилхан өөрийгөө илэрхийлээд амьдарч болохгүй гэж нэг өдөр шийдээд илүү нээлттэй болгож эхэлсэн. Би заавал гэртээ өөрийгөө нуугаад суух албагүй юм байна гэдгийг ойлгосон.
Аагий: Нуухаас илүү давуу тал маш олон гарч байгаа байх тийм үү?
- Билгүүн: Тийн. 1т би хүн, 2т өөрийн үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүн. Тийм болохоор надад нуугдмал амьдралд нуугдаад байх шаардлага байхгүй.
Аагий: За өнөөдөр маш сонирхолтой ярилцдага өрнүүлсэнд баярлалаа. Манай подкаст маань нэлээн амжилттай явагдаж байгаа. Стрэйт хүмүүс мөн бидний чиглэж байгаа олон нийт маань маш их сонсож байгаа. Тэгэхээр транс олон нийтийн талаар Кенна, Билгүүнтэйгээ 3уулаа багахан ч гэсэн ойлгох боломжийг олгосон болов уу гэж бодож байна. Ингээд манай сонсогчдод уриалга ч юм уу, магадгүй ялгаварлан гадуурхалтын талаар хүргэх мессеж юу байна?
- Билгүүн: Битгий нуугдаад бай хүмүүсээ. Та нар чинь өөр өөрийн үзэл бодол, мөрөөдөлтэй хүмүүс. Хэнээс айна гэж амьдрах вэ дээ. Угаасаа л ийм болоод төрчихсөн юм чинь ингэж төрсөн азгүй гэж бодох шаардлага байхгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөр, ийм л байна. Зоригтой бай. Юм үргэлж нэг хэвээрээ байна гэж байхгүй, юм болгон өөрчлөгдөнө тэгэхээр зоригтой байх хэрэгтэй.
Аагий: За өнөөдрийн ярилцдаганд бидний урилгыг хүлээж аваад ирсэнд маш их баярлалаа.
Аагий: Ингээд подкаст болгоныхоо төгсгөлд бид та бүхэндээ “Амьдрал Эрх чөлөө Хайрын магтуу” Дэлхийн яруу найргийн антологиос хүргэж байгаа. Энэ номыг хаанаас авах вэ гээд хүмүүс маш их асууж байсан.
Кенна: Аан за. Интерном, Мир номд бас Азхурд зарж байгаа. Манай ЛГБТ Төв дээр ирээд хамт олонтой танилцаад хүсвэл сайн дурын ажил хийж болно. Оффисоос ирж авах боломжтой.
Аагий: За бид та бүхэн энэ удаагийн подкастаар Ли Мокубей-н “Трансжендэр байх нь” хэмээх шүлгийг танилцуулъя.
Ли Мокубей нь Өмнөд Африкийн Капитуан хотод төрж өссөн транс эрэгтэй байгаа…
Аагий: За ингээд та бүхэндээ сонирхолтой подкастыг хүргэхийг хичээлээ. Дараагийн Баасан гаргаар уулзалтлаа түр баяртай. Баярлалаа.
Нийтлэл бэлдсэн: DawQ
Tungalag
Подкаст хэлбэрээр нь хаанаас үзэх вэ? яг энийг
admin
https://soundcloud.com/mqp-mongolia эндээс сонсож болно шүү. Мөн YouTube дээр Mongolian Queer Podcast гээд хайж болно шүү