ЛГБТИ хүмүүсийн захидлыг та бүхэндээ хүргэдэг билээ. Та бүхэн өөрсдийн түүхээ хуваалцахыг хүсвэл info@lgbtcentre.mn хаягаар ирүүлэх боломжтой.
Сайн байцгаана уу?
Намайг О гэдэг. Би одоо 21тэй, ЛГБТИ гэдгээ 15 настайдаа мэдэрч эхэлсэн юм. Бараг 3 жил би өөртэйгөө ярьж, өөрөөсөө асууж хааяа өөрийгөө үзэн ядаж, гадуур явах үед хүн бүхэн намайг мэдээд байгаа юм шиг, намайг хараад байгаа мэт өөрөөсөө ичиж айж байсан. Хэнд, Яаж,Хэрхэн хандхаа мэдэхгүй өөрийгөө хайрцганд оруулж би л ганцаараа ийм хүн юм шиг ганцаардаж, гэр бүлийнхэн маань яах бол гэж өглөө босохдоо “Тийм гэж үү”, “Үгүй биздээ” гэсэн бодолтой. Орой унтахдаа “Яагаад, яагаад би гэж?” гээд л сүүлдээ бүр кинонд тоглоод байгаа мэт… Орчлонгоос тасарч дүүлэн нисэхийг хүсэж…
Өөрийгөө үнсэнд хутгаж хүн байх ёсгүй ичгүүртэй нэгэн гэж үзэн ядсан
Харин одоо би хэн бэ гэвэл үү?
Би одоо бусадтай адил “хүн” өөрийн гэсэн овог нэртэй бас ЛГБТИ-ийн нэг
Би их азтай, хэдий ээж минь намайг ойлгоогүй ч би тэр хүнийг буруутгахгүй. Тэдний үед мэдээлэл, технологи,цахим орчин хөгжөөгүй байсан болхоор буруутгах арга байхгүй. Come out хийсний дараа би гэрээсээ явж найз охитойгоо хамт амьдарч эхэлсэн, гэрийхэнтэйгээ 2 сар гаруй холбоо бариагүй. Харин одоо бол хааяа л ээжтэйгээ ярьдаг. Яагаад азтай вэ гэвэл:
Надаас илүү хүнд зүйлийг туулж гэр бүлийхэнтэйгэ холбоо тасарч цор ганцаар үлдсэн, харгислал, бэлгийн дарамт г.м олон зүйлтэй тулгарсан хүмүүсийг бодвол хамаагүй азтай хүн юм. Сэтгэл зүйн хүнд нөхцөлд үхэхийг хүсч өөрийгөө хумхын тоосноос дор мэдэрч байх үед миний хажууд хайртай эмэгтэй минь гарыг минь атгаад бүгдийг чадна гэж зоригжуулж байсан би азтай хүн. Бас өөрийгөө хуурч явахгүй өөрийнхөөрөө энэ нийгэмд алхаж байгаа нь. Энэ бол боломж, би өөрөөрөө бахархдаг. Ижил хүйстнээ хайрлана гэдэг эр эм 2 бие биенээ хайралдаг шиг магадгүй илүү хүчтэй мэдрэмж… Эмэгтэй хүн эрхлэж туниж, нөмөр нөөлөг хүсч, гэнэтийн бэлэгт дуртай байдаг шиг 2 эмэгтэй хүн эдгээр маш олон зүйлээр бие биенээ дутаахгүй явна гэдэг гайхалтай биш гэж үү? Бусдын адилаар биш өөрөөр, илүү мэдрэмжин дээр тулгуурласан энэ мэдрэмжийг мэдэрч чадаж байгаадаа би үнэхээр азтай…
Магадгүй өөрсдтэйгөө тэмцэж яваа бол эсвэл ичиж айж байгаа бол өөрийгөө сориод үз… Яаж гэж үү? Бүх мэдрэмжүүдээ нэгтэг. Чи найз залуу, нөхөр, хүүхэд, эхнэртэй байсан ч хамаагүй одоо өөрт мэдрэгдэж байгаа зүйлээ харьцуул: аль нь илүү байна сэтгэл чинь алинд нь илүү хүчтэй байна. Ийм болж төрсөндөө харамсаж байгаа бол өөртөө ганц цаг гаргаад давуу талыг нь олж хар, үнэхээр гайхалтай шүү… юм бүхэнд давуу тал байдагтай адил бидэнд ч бас байгаа… ЛГБТИ хүмүүсийн талаар мэдээлэл хай, ямар хүмүүс өнөөдөр өөрсдийгөө тунхагласан байна, тэдгээр хүмүүсээс урам ав… Чи бол гайхалтай нэгэн… Одоо өчүүхэн өөрийнхөө хүслийг хэлэхэд би индэр дээр гарч ЛГБТИ-ийн дуу хоолой болмоор байна…
Баярлалаа…
Solongo
LGBT humuus niigmiin gajuudal bish shude zgr l engiin hun. Bi LGBT humuusiig demjdeg ucir ni jiriin humuusees iluu ih acaa setgeliin hattai humuus bdg.LGBT❤❤❤