“Mongolian queer podcast” одоогоор нийт 11 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ. Бид сонсох хувилбараас гадна унших хэлбэрээр нийтэлж байхаар боллоо. Та бүхэндээ 9дэхь дугаар болох “Хайрын түүхээ өгүүлье” подкастыг хүргэж байна. Подкастанд орсон хосдоо аз жаргал хүсье!
Сонсох бол: castbox
ЛГБТ Төв
MQP #9 Хайрын түүхээ өгүүлье
ЛГБТ төв хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр.
Аагий. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо монголиан күийр подкастын маань ээлжит дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Аагий байна.
Кенна.Сайн байцгаана уу Кенна байна.
Аагий. Бид энэхүү дугаараараа ЛГБТ хүмүүсийн төлөөлөл болсон лесбиян хосуудыг подкастандаа урьсан байгаа.
Кенна. Ирсэн зочид маань өөрсдийгөө танилцуулаарай
- Сайн байцгаана уу? Нийт сонсож байгаа сонсогчиддоо энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Заяа гэдэг. Найз охинтойгоо бид 2 нилээн удаан үерхэж байгаа энэ удаагийн дугаараараа оролцсондоо их баяртай байна.
- Сайн байцгаана уу намайг Юүйцү гэдэг.
Аагий. Өмнө манай подкастыг сонсож байсан уу?
- Заяа. Ер нь бол сонсож байсан 2, 3 дугаарыг сонсож байсан.
Аагий. Хэр санагдсан бэ?
- Заяа. Ер нь нилээн нээлттэй байсан. Олон подкастыг олон сэдэв хөндөж хийвэл зүгээр санагдсан. Энэ удаагийн сэдвээр ингэж орж байгаадаа баяртай байна. Бага зэргийн сандралтай байна.
Аагий. Бид энэхүү дугаараараа лесбиян хосуудын хайр дурлал, ер нь хэрхэн яаж болздог юм? Бид нар өмнө гей залуу подкастанд маант ороод гей залуусын хайр дурлалын талаар ярьсан. Энэ удаад бүүр илүү, хос оролцож байгаа болохоор онцлогтой болж байна гэж бодож байна. Анх яаж танилцсанаасаа эхэлье.
- Заяа. Анх танилцсан түүх маань жоохон тийм итгэмээргүй ч юм шиг санагддаг. Би өмнө машин барьдаг байсан одоо барихаа больчихоод байгаа юм. Ажилруугаа явж байсан аягүй яаруу, нэг талдаа чихэвчтэй, нэг талдаа утсаа барьчихсан, тэгээд явж байгаад ер нь бол би найз охиноо дайрч танилцсан.
Кенна. Нээрээ юм уу
- Заяа. Яг дайраагүй л дээ гэхдээ ер нь бол бараг дайрчихсан
- Ю. Гэхдээ нөгөө хүн аймар хурдтай явж байгаа машин харахаараа аймар цочиод уначихдаг шдээ. Тэгээд яалтчгүй нөгөө чихэвч зүүгээд явж байсан чинь гэнэт машин харахаараа уначихгүй юу
Кенна. Кино юм биш үү?
- Заяа. Тэр байсан газар маань гэрлэн дохио ч байгаагүй гарц ч байгаагүй. Тэгээд яахав дээ аймар хурдтай бол биш, хурдаа хассан, гэхдээ хүн чинь паникдана, би бас паникдана, аймар мөргөөгүй ч гэсэн бага зэрэг мөргөөд унагаачихсан. Өглөө эрт байсан, тэгээд л гарч ирээд жан жан жан
Аагий. Заяаны хань зам дээр
- Заяа. Ер нь бол яг тэр болсон. Тэгээд тэндээсээ би аймар ажилтай явж байсан. Мэдээж хүн дайраад унагаачихсан хүн чинь чиний буруу, чи гарцгүй замаар явж байгаад гээд хэлж чадахгүй шдээ. Тэгээд охин хүүхэд байж байдаг. Тэгээд дугаараа солилцоод эмнэлэг орох уу гэсэн чинь би өөрөө амжихгүй. Манай хүн ч бас сургалттай явж байсан. Тэгээд ямар нэг юм болбол яриарай гээд л тэгээд түүнээс хойш наана цаана гээд л
- Ю. Тэгээд яахав дээ. Би ч бас яаж зүгээр байхав дээ. Машинаас буугаад ирсэн чинь нээх хөөрхөн жижигхэн эгч (инээв) тэгээд аймар хөөрхөн санагдаад л. Тэгээд “аанхан аанхан” гээд дугаарыг нь аваад нээх удаагүй байж байгаад, толгой ч өвдөөд байгаа юм шиг энэ тэрүүгээр өвдөөд тэгээд бас нөгөөх чинь ганц удаа уулзчих ч юм шиг бас нэг горьдлогын юугаар тэгээд залгаад ингээд байх шиг байна тэгээд байх шиг байна гээд. Тэр үед ажил нь ч бас дажгүй байж таараад хүрж ирж эм өгөөд эмнэлэг явах уу гээд л
- Заяа. Ер нь бол эм тан аваачиж өгөх наана цаана гэж аягүй их эргэж тойрсон.
- Ю. Хүн чинь дасчихдаг юм байна лээ.
Аагий. Үнэхээр жинхнээсээ баашилсан уу худлаа баашилсан уу?
- Ю. Эхлээд тэгээд л жинхнээсээ баашлаагүй ч гэхдээ яахав, эхэндээ бол угаасаа өвдөөд байгаа ч юм шиг. Хүн чинь бас өөрийнхөө эрүүл мэндийг бодоод тэгээд сүүлрүүгээ ч дахин дахин уулзмаар санагдаад тэгж байсан шд.
Аагий. Өвөл танилцсан гэсэн үг шд тэ. Одоо машин барихгүй байгаа шалтгаан нь хүн дайрснаас болсон уу үгүй юу?
- Заяа. Үгүй л дээ бас яг тийм биш
- Ю. Бас юуны магад дахиад өөр хүн дайрчихвал яаахын.
Аагий. Дахиад жан жан болчих
- Заяа. Харин тийн. Ямар нэгэн хүн амьтан зам дээр дайрмааргүй санагдсан. Ер нь машин бариагүй аймар удаж байна.
Кенна. Ямар сонирхолтой юм тэ?
Аагий. Одоо үерхээд хэдэн сар болж байна гэсэн үг үү?
- Заяа. 1 сараас хойш гэхээр одоо бараг 10 сар гаран болж байгаа юм уу
Аагий. Энэ сарын хугацаанд амьдралд нь бүүр ингээд аймар тэсрэлттэй өөрчлөлт хийсэн зүйл байна уу?
- Заяа. Мэдээж байлгүй яахав өмнө нь би чинь өөрийгөө мэдээд 5, 6 жил болж байгаа. Тэр үедээ гэрийхэндээ өөрийгөө илэрхийлж чадахгүй шдээ. Тэгээд энэ жил бол, хүн үнэхээр зориглодог юм байна лээ. Үнэхээр ингээд хайртай хүнийхээ төлөө аймар зориглодог юм байна лээ. Тэгээд яг гэрийхэндээ бол өөрийгөө илэрхийлсэн.
Кенна. Өөрийгөө илэрхийлсэн түүхээ дэлгэрэнгүй ярьж өгж болох уу?
- Ю. Угаасаа хүн бол хүлээж авахгүй шдээ нэлээд юм болж байсан. Чамайг ёстой уруу татсан гээд би бол өөрөө тийм бодолтой биш тэгээд гэртээ ээжтэйгээ нэлээд муур хулгана болж тоглосон. Тэгж байгаад дараа нь ах эгч маань мэдсэн. Залуу хүмүүс арай өөрөөр боддог юм байна лээ. Өөрөөр хардаг, “ямар ч байсан чи ийм байж болно. Чиний сонголтыг үгүйсгэхгүй гэхдээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг бол биш шүү” гэж хэлж байсан. Саяхан хамаатныхаа эгчид өөрийгөө илэрхийлсэн найз охинтойгоо хамт очсон шд. Мэдээж “үгүй” гэж хэлээгүй, зөвшөөрдөггүй гэж хэлээгүй ямар ч байсан “сонголт чинь зөв, өөрийгөө үнэхээр мэдэрсэн бол тэгээд сайхан амьдрах хэрэгтэй” гэж хэлсэн.
Кенна. Тэгээд айлд бэр орох ямар байна?
- Заяа. Ер нь би хадам ээжтэйгээ (инээв) хадам ээж болох хүнтэйгээ, манай хүн мэдэхгүй л явж байгаа л даа би бол мэдээд л байгаа, болно гэдгээ. Өөрийгөө илэрхийлэхээсээ өмнө ч гэх юм уу цагаан сараар очиж танилцаж байсан. Тэр үед бол зүгээр найз нь, зүгээр танилцаж байгаа юм. Яагаад гэвэл манай хүний амьдралын найзууд нь яг тогтсон тоо хэмнэлтэй, хийдэг зүйлүүд нь тоо хэмнэлтэй. Ээж аав нь байнга мэдэж байдаг. Заа тэгээд сургалтандаа яваад, хэдэн цагаас гэртээ ирээд, тэрэнтэй уулзлаа гэхэд гэнэт би гэдэг шинэ хүн ороод ирэхэд амьдралынх хэмнэл өөрчлөгдөөд эхэлсэн. Тэгээд хэнтэй уулзаад байгаа нь мэдэгдэхгүй, хаашаа яваад байгаа нь мэдэгдэхгүй, тийм болохоор би гэдэг хүн амьдралд нь байгаа шүү гэдгийг эхлээд мэдрүүлэхийн тулд найзын хувиар орсон. Шинийн 3нд очиж танилцаж байсан. Тэр үед мэдээгүй лдээ зүгээр л найз нь байна аа гээд л. Дотроо бол шаал өөр юм бодож байгаа шд тэ хэхэ та тэ? Намайг тэ? Гээд л тухайн үедээ бол золгоод танилцаад л өнгөрч байсан. Дараа нь бол өөрийгөө илэрхийлээд хэцүү үеүдэд аягүй хэцүү байсан. Аан тэгээд анх эгчийнх нь мэддэг үед бол тэр үнэхээр миний хувьд үнэхээр аймар байсан. Тэгээд ах эгчдээ өөрийгөө илэрхийлээд энэ 3 нэг газар суугаад ярьж байгаа байхгүй юу. Би тэр үед бас ажилтай байсан юм. Тэгээд миний санаа зовоод болдоггүй уулзмаар байна гэсэн чинь ах эгч 2 нь “шууд наад охиноо дууд” гээд би дуудагдаад очиж байсан. Та 2 ын хараад сууж байгаа шиг ингээд суучихсан дундаа кофе, цай ууцгаачихсан. Тэр яриа л анх удаа чиний асууж байгаа шиг айлд бэр орж байгаа шиг тийм мэдрэмж байсан. Яагаад вэ гэхээр цаашдаа одоо охин дүүтэй нь хамт амьдрах гэж байгаа, амьдрал цаашаа явах гэж байгаа гэдэг хүний нүдээр хараад, асууж байгаа асуултууд нь яг байцаалтанд орж байгаа юм шиг байсан. Бодоогүй аягүй бэлэн бус их олон зүйл асууж байсан. Тэгээд нөгөө залуу хүмүүс болохоороо мэддэг, гэхдээ өөрсдийнх нь хүлээж авдаггүй хүмүүжил ч юм уу ухаанд нь байдаггүй, гэхдээ ер нь иймэрхүү хүмүүс байдаг гэж мэддэг. Тэгээд биднийг мэдчихээд цаашдаа яах юм, яая гэж бодож байгаа юм, манай дүү бол ийм тийм чи тэгээд амьдралыг яаж төсөөлж байгаа юм, хүүхэд яах юм гээд л аймар аймар, бүүр аягүй ноцтой юм асуугаад байсан. “Тэгээд чи амьдралыг эрэгтэй эмэгтэй хүмүүс зохицож арга билэг болж амьдралыг авч явдаг. Та 2 2 эмэгтэй хүн байхаар яадаг юм. Би одоо жишээ нь эмэгтэй хүн. Гэрт нэг крант бөглөрлөө ч юм уу, ламп хагарлаа гэхэд нөхрийгөө дуудаад янзлуулдаг тар хоёрын хэн нь янзлах юм” гэх мэтийн зүйл асууж байсан.
Кенна. Тэр чинь тэгээд өөрсдөө янзалчихаж болдог биздээ?
- Заяа. Би бас тэгж бодож байгаа юм чинь. “Бид 2 өөрөө янзалчиж болдоггүй юм уу” гээд. Тэгээд би тухайн үед хэлж байсан “яахав дээ хэн ч гэсэн, нэг бол өөрсдөө зохицоод амьдарч болно эсхүл би чаддаг хүн авчираад янзлуулчихаж болдоггүй юм уу? Энэ тийм аймар асуудалтай хэрэг үү? Крант бөглөрлөө би селлесар дуудаж болохгүй юу?” гэж хэлж байсан.
Кенна. Тийн ш дээ ямар хөөрхөн хариулдаг юм
- Заяа. Гэх мэтийн, тэгээд одоо жишээ нь ихэнх бид нарын мэддэг стрэйт хосуудын амьдрал чинь эрэгтэй нь буулт хийгээд ч юм уу, аягүй алсын хараатай байгаад л мөнгө төгрөг олоод л эхнэрийгээ тэжээгээд ч юм уу тийм хэмнэл дунд байдаг шдээ. “Ямар нэг юм болбол эхнэр нь орилоод л, нөхөр нь буулт хийгээд л чимээгүй өнгөрдөг ч юм уу нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үндсэн характер гэж байна ш дээ. Тийм зүйл чинь хоёр эмэгтэй хүний амьдралд байхгүй ээ. Ямар нэгэн асуудал болно, түүнийгээ яаж шийдэх вэ?” Гээд одоогоор ах эгчтэй нь уулзаж байхад тийм байсан. Тэгээд сүүлд хамаатных нь эгчтэй уулзахад бас яг тийм “тиймэрхүү асуудал гарч ирвэл юу болох юм? нийгэм та нарыг ойлгодоггүй, ойлгохгүй хүмүүс зөндөө байгаа, дэмжихээсээ илүү буруу шаах нь илүү, тэгээд найз нөхөд, ар гэрийхэн гээд л яаж шийдэх юм? Яаж зохицуулах юм жирийн одоо нэг” гээд бид нар жирийн биш юм шиг байгаан “тэр стрэйт хүмүүсийн амьдралд аягүй олон асуудал тохиолддог тэр бүрийг нь давахад хэцүү байхад дээрээс нь та нар стрэйт биш, ингээд нийгмийн цөөнх хэсэг болчихно, тэгээд ийм дарамтан дунд яаж амьдрах юм яах юм” гээд тиймэрхүү юм аймар их асуусан
Кенна. Тэгээд юу гэж хариулах уу? Юу гэж хариулсан нь их сонирхолтой байна
- Заяа. Яах уу миний ганц барьж хариулж байгаа юм ерөөсөө л анги хос байх, хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй хүнээ хайрлах, анги хос байх стрэйт хос байхаас ялгаатай биш. Хамгийн түрүүнд ойлгох ёстой юм бол хүн хүнээ хайрлаж байгаа л гэсэн үг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээ яаж хайрладаг, урд ингээд хос хоёр яалтчгүй суугаад байгаа болохоор тэгээд та хоёр бие биеэ яаж хайрладаг юм. Амьдрал эхлэхдээ яаж бодож байсан юм, одоо та хоёрын амьдралд асуудал гарч ирэх үед энийг амьдрал эхэлж байх үедээ та харж байсан уу? Мэдээж хэн ч хараагүй, гэхдээ л та нар 2 биеэ гэсэн хайраараа, 2 биенээ гэсэн сэтгэлээрээ давна гэж бодож байсан биздээ? Юу ч хэлсэн чаднаа л гэж боддог биз дээ? Бид 2 яг л адилхан чаднаа л гэж боддог, давнаа л гэж боддог. Хоёр биенийгээ сонсоод ийм тийм байгаа гэж боддог. Түүнээс биш ингээд, ямар ч хүн амьдралын ямар ч сорилтонд бэлэн байдаггүй, би нар ч бэлэн биш. Гэхдээ ямар ч юмыг хийж чаднаа гэсэн итгэл дүүрэн хайраараа явдаг. Хүний амьдрал яг л ийм байдаг. Бид нарынх бас адилхан, 2 эмэгтэй хүн хоёр биеэ хайрлана гэдэг чинь өөр гаригийн өөр юм биш. Энэ чинь өөр функциэр явдаг, өөр журмааар хайрладаг, өөр харцаар хардаг, өөр амьдардаг юм биш, тэгэхээр ингээд болноо л гэдэг. Иймэрхүү өнцөгрүү нь оруулах гэж их хичээдэг.
Аагий. Би одоо нөгөө нэг хадам ах, эгчийнх нь асуусан асуултыг жоохон өөрчлөөд асууя. Одоо та хоёрыг хамт амьдарч байгаа гэж сонссон. Үнэхээр эрэгтэй хүн шаардлагатай асуудлууд гарахад яаж даван туулж байна. Ах эгчдээ хариулсан шигээ өөрсдөө болгож байна уу?
- Заяа. Одоо өөрсдөө болгоно доо. Чадахаасаа чадахгүй хүртлээ
- Ю. Гэхдээ хамт амьдраад тодорхой хэмжээний цаг хугацааг өнгөрүүлсэн. Тэр цаг хугацаанд нээх аймар эрэгтэй хүний шаардлагатай зүйл гарч ирээгүй шд. Бид өөрсдөө зохицуулах юм аа зохицуулдаг.
- Заяа. Юу гэх юм бэ дээ, одоо нөгөө хийж болохоор л юмнууд жишээ нь нүүж суугаад юм өргөлөө гэхэд бид 2 өөрсдөө өргөөд оруулдаг. Заа саяхан бид хоёрт гарсан, мах эвдлээ ч юм уу бид 2 өөрсдөө чадчихна. Яг ингээд эрэгтэй хүний ийм юм хэрэгтэй гэдэг юм магадгүй одоо болтол гарч ирээгүй, эсвэл магадгүй бид хоёр гарж ирсэн ч нээх тийм асуудал болгоогүй л явсан байх.
Аагий. Орчин үед эрэгтэй эмэгтэй нээх асуудал байхгүй. Гэрт хоолоо хийдэг эрэгтэй эмэгтэй хоёулаа хийдэг. Одоо нөгөө бүүр байранд амьдардаг бол мод хагална гэсэн асуудал байхгүй болчихсон.
- Заяа. Харьцангуй бас тийм. Тэгэхээрээ бид хоёрт тийм аймар асуудал гарч ирэхгүй байх.
Аагий. Тэгэхээр та 2 хоёулаа ажил хийдэг. Ер нь болзох зав гарж байна уу? Гадуур дотуур хэр их явж байна.
- Заяа. Ажлын хэмнэлээсээ болоод бид хоёрын ажлын цаг жоохон зөрүүтэй тэгээд манай хүн жоохон орой болтол ажилладаг, би болохоор ээлжээр ажилладаг. Гэхдээ яахав хосууд л юм чинь цаг зав гаргана. Сүүлийн үеийн ихэнх болзоо оройхон болоод байгаа. 12оос хойш явдаг. Шөнийн болзоо ихтэй байгаа.
Аагий. Анх яаж болзож байв. Анхны болзооноосоо бүүр бие биеэ панаалдана гэж байдаг шдээ яахав би баашлаад панаалдаж болно л доо. Гэхдээ бүүр нээх аймар анхны болзоонд урьсан ч юм уу тийм түүх байвал.
- Ю. Би анх найз охиноо болзоонд урьж байсан. Тэгээд уул нь аймар төлөвлөчихсөн байгаа байхгүй юу. Заа одоо ямар ч байсан гэрээс нь очоод авчихвал аймар сүртэй шдээ. Гэрээс нь очиж авангуутаа кино үзэх газраа авч ирээд л, киногоо хүлээж байхдаа аймар гоё амттан ч юм уу идээд л гээд аймар гоё төлөвлөж байгаа байхгүй юу. Тэгээд яг цагаа тулахаар чинь өөр байдаг юм байна лээ. Бүүр аймар сандраад, очиж авах гэсэн чинь манай монголын түгжрээ ямар аймар билээ. Нөгөө кино нь гарах гээд байдаг. “Заза уучлаарай чи өөрөө хүрээд ир” гэсэн. Тэгээд хамт юм идэх гэж байхдаа аймар сандарч байсан. Уул нь аймар гоё супермен шиг байх гэж хичээж байгаа юм л даа өөрийнхөө хувьд. Тэгээд яахав анхны юм миний хувьд бол анхных шдээ. Тэгээд эмэгтэй хүнийг анх удаа амьдралдаа болзоонд урьж үзэж байгаа юм чинь аймар сонирхолтой байсан
Аагий. Аймар жентлэвүмэн болох гээд
- Ю. Тэгээд байх гэж хичээсэн чинь яалт ч үгүй яг бодсоноор болоогүй гэхдээ сүүлрүүгээ жоохон туршлагатай болсон.
Аагий. Асуудал миний гарт гээл тэ?
- Заяа. Миний хувьд ч гэсэн анх удаа эмэгтэй хүнээс болзооны санал авч байсан. Болзооны саналаа аймар хөөрхөн тавьж байсан. Яахав болзъё, болзоонд урьж байна гэж хэлж байсан. Гэхдээ нөгөө нэг өөрөө дуудахаар болсон гэж байгаа биздээ, тэрэн дээр яг мессеж бичиж байсан. Хаана: тэнд, хэзээ: тэдэн цагт гээд биччихсэн. “Уул нь ирэх цагаасаа 10мин өмнө ирүүл зүгээр тэ?” гээд биччихсэн байсан. Яалт ч үгүй ингээд явахаараа цаг нь амжихаа болиод эхэлчихсэн. Түүнийгээ аягүй хөөрхөн илэрхийлж байсан. Би тэр үед завтай ажлаасаа гарчихсан байсан. Ер нь бидний эхний цаг үеүдэд би аймар завгүй байсан ажилтай байж байгаал би ажлаасаа гарчихсан. Тэр үед нэлээд завтай, нэлээд их болзож байсан. Тэгээд кино үзээд, яг юм идэх болсон. Суугаад юм идэнгээ бэлэг аваад, сүүлд нь бодсон чинь аймар сандарсан юм байна лээ. Тэрэндээ болоод юм идэж чадаагүй.Сандрахаараа аймар улайдгийг хэлэх үү аймар улайхгүй юу анх найз охиндоо бас аягүй гоё харагдмаар байгаа шдээ тэгсэн улайчихаар чинь эвгүй шдээ. Тэгээд аль болох сандрахгүй улайхгүй байхыг хичээгээд, болж өгвөл сэрүүн газар байх гээд байдаг байсан.
- Заяа. Тэгээд юм ярьж сууж байгаад киноны цаг хоцорчихсон. 5 минут хоцорчихсон билүү гэнэт санаад би попкорн ундаагүй кино үздэггүй. Тэгээд киноны цаг болчихсоноо санаад надад билет өгөөд “чи түрүүлж ороод сууж бай” гээд “би үүнийг чинь авчихаад оръё” гээд тэгээд орсон чинь кино эхлэчихсэн би гялс “кино эхлэчихсэн байна чи наадахаа больчих оо киноноосоо хоцорчихлоо” гэсэн чинь 5 минут байдаггүй ээ. Тэгээд сандраад “яана одоо” гээд тэгсэн чинь гартаа миний авна гэсэн бүх зүйлүүдийг аваад аймар гоё орж ирж байгаа юм чинь. Тэр надад аймар гоё санагдсан. Яг чиний ярьдгаар жентлэвүмэн гэдэг шиг воооаав гээл. Тэр аягүй гоё байсан. Тэгээд тэрийг дуусгачихаад автомат тоглоом дээр тоглоно гээд. Энийг ярихаар ичээд байдаг юм аа. Байтай буу байдаг шдээ тэрийг би уул нь өмнө нь ярихдаа чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч юм уу тоглож байсан гэж хэлж байсан. Аягүй лаг бууддаг гээд би аягүй дажгүй оночихдог гээд аймар ярьж байсан. Тэгээд тэнгисийн доошоо автомат дээр тоглож тоглож байгаад сүүлд нь нөгөө буугаа хайгаад тэгээд тэнд буу байна гээд бичүүлчихсэн байсан. Тэгээд тэр үед би яаснаа мэдэхгүй байна. Би үнэхээр сандарчихсан байсан уу эсвэл тэр бууны онио болохгүй байсан уу? Би бүүр нэгийг ч оноогүй шд бүүр нэгийг ч оноогүй
Аагий. Өөрийгөө муу гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй тэ?
- Заяа. Гэхдээ би дараа нь буудаж үзүүлээд засчихсан. Дараа нь өргөө дээр очиж буудаж үзүүлж байгаа байхгүй юу. Гэхдээ яг тэр өдрийн тэр онио аягүй буруу байсан байх тэй? Зүгээр тийн гэж хэлж чадахгүй. Нэг бол аймар сандарчихсан байсан байх.
Аагий. Тэнгис кино театр бодолцоорой
- Заяа. Тэрийгээ жоохон засмаар. Эхний болзоон дээр хүнийг жоохон эвгүй байдалд оруулаад тэ? Аймар томроод л бараг өөрийгөө снайпер гээл орсон чинь
- Ю. Манай хүн чинь бүүр аймар онодог. Чи бараг алийг нь авах юм гээд, би тэгээд л хажууд нь аймар биширчихсэн байгаа юм чинь эхний сум алдангуут нь “аанхан одоо эхлэнэ биздээ тэ?” гээд хүлээж байсан чинь сум нь дуусчихсан
Аагий. Би бас тэрийг аймар онодог шд сүүлрүүгээ онохоо больчихсон. Яасан юм байгаан мэдэхгүй
- Заяа. Тэр бол онионы буруу. Бид нарын ч буруу биш. Тэгээд нөгөө чаддаг гэсэн юм аа чадахгүй хүн чинь аймар байдалд ороод, намайг тайвшруулах гээд “Гүэ яахав дээ” тухайн үед тийм онио байна гэж бодогдохгүй шдээ. Тэгээд аймар яагаад л “яана аа ёстой уучлаарай, аймар тэнэг юм боллоо” гээд аймар ичээд л “үгүй зүгээр ээ харин ч аягүй ойрхон ойрхон зөрөөд аягүй сайн байлаа шдээ” гээд намайг бүүр аймар өргөөд, мангар өөдрөг. Би бүүр тэнд шалдаа уначихсан сэтгэл санаа ёоо …. гээд л. Тэр чинь өвөл байсан. 1 сарын дундуур л байх, тэгээд байж байгаад тэндээсээ гараад Скай-ийн тэнд коток байдаг шдээ. Тэгээд нэг чадна гэсэн юм аа чадахгүй болохоор дахиад чаддаг юмруугаа явж байгаа байхгүй юу. Угаасаа бид 2 котокдоё гээд ярьж байсан. Тэгээд баясаад л хоёулаа тийшээ явж котокдох уу гээд асуусан чинь “одоо юу аймар хүйтэн байна шдээ” гэхээр одоо гээд бараг чичирсээр байгаад аваад явсан. Тэгээд котокдоод, ингэж гулгадаг гээд онгироод, үзүүлж санаа амарч байсан. Бүүр аймар бантаж байсан байхгүй юу. Тэгээд канки аймар холгож байсан, аймар даарч байсан
- Ю. Надад 2 хоногийн дараа хэлж байсан.
- Заяа. Тэгээд гүрийгээд л байсан миний чих хөлдчихсөн, даарснаасаа болоод. Тэрийгээ хэлж чадахгүй. Цаг хугацааг гоё өнгөрөөж байгаа хүмүүс шдээ. Хөтлөлцчихсөн аймар явж байснаа “яана аа миний чих даараад байна аа хоёулаа явъя” гэлтэй нь биш чадахгүй. Тэгээд чих хөлдчихсөн 2 3 хоног чих аймар өвдөөд
Аагий. Би ч та хоёрыг бодвол аймар бааштай юм байна аа. Яг нөгөө Скай-ын коток дээр чинь гулгаж байгаад гараа цохиод аймар хавдчихгүй юу. Тэгээл шууд аймар баашлана шд “ёоо өвдөөд байна яаах уу? Ёооё” гээл байнгын баашлаастай. Би аймар бааштай хүн юм аа 2 хоног тэвчих ёстой байж
- Заяа. Анхны болзоо нэг тиймэрхүү хөгтэй ч юм шиг хөгжилтэй ч юм шиг
Аагий. Одоо бүүр хамгийн галзуу нь энэ хоёрын ер нь бүх болзоо нь галзуу. Одоо бүүр аймар галзуу болзоо байгаа юу? Одоо ч даруухан болсон уу?
- Заяа. Одоо ч даруухан болсон дөө
Аагий. Одоо ерөөсөө орой л болзож байгаа юу
- Заяа. Тийн сүүлийн үед шөнийн болзоо ихтэй байгаа.
Аагий. Шөнө хаагуур болзож байна?
- Заяа. Манайхан ч тэгээд шөнө ажилладаг газар олон юм. Тэгээд хоол унд идэхэд ч асуудалгүй юм. Тэгээд сүүлийн дулаахан өдрүүд өнгөрчихлөө. Шөнийн Улаанбаатараар зугаалаад эсхүл долоо хоногийн нэг өдөр амралтаа тааруулаад гадуур гардаг ч юм уу
Аагий. Та 2 гоё хамтдаа хийдэг бусдаас онцлогтой ч юм уу тийм зүйл байгаа юу? Жишээлбэл зарим хосууд ууланд гардаг ч юм уу, эсхүл бүүр өөр?
Кенна. Влог хийдэг ч юм уу хосууд байдаг шд.
Аагий. Яг ингээд хамтдаа аймар сонирхолтой хийдэг юм байна уу?
- Заяа. Одоо яг хосуудын хийдэг юм гэвэл гэхдээ яг хамтдаа гэхээр яг хамтдаа биш ч юм шиг хамтдаа гэж бодогддог зүйл нь бид 2 хоёулаа бичдэг. Бичих сонирхолтой, гэхдээ аймар гэсэн үг биш шүү. Хувь хувьдаа юм бичих сонирхолтой. Дуу сонсоод бичдэг ч юм уу. Би ихэвчлэн юм сонсож байгаад жоохон өгүүллэг ч юм уу шүлэг талруугаа бичдэг. Манай найз охин болохоор жоохон раямлаж (rhyme) бичдэг. Дуу бит (beat)-н дээр гээд л. Тийм болохоор гэртээ амарч байхдаа ч юм уу бичдэг. Яахав хүмүүс харахаар яг нэг нэг газраа суугаад юм хийж байгаа боловч бид хоёрын хамтдаа хийж, дараа нь түүн дээрээ ярилцаж байдаг зүйл юм уу даа
Аагий. Ямар гоё юм тэ?
Кенна. Тийн, аймар урлаглаг байна шд
Аагий. Тийм хос бараг байхгүй байх аа
- Заяа. Тэгээд яг бичдэг хэлбэрүүд нь өөр болохоор бид хоёрт аягүй шинэлэг байдаг. Миний бичдэг юм манай найз охины бичдэг юм шал өөр стиллээр, шал өөр арга барилаар бичдэг. Нэг удаа нэг орой сууж байгаад, яг нэг сэдэв бариад бичиж үзэж байсан. Аягүй өөр сонин юм байна лээ
Аагий. Бичсэн зүйлээ нийтэд уншуулж байсан уу?
- Заяа. Ммн яг уншуулж байсан гэхэд, яахав зүгээр фэйсбүүкт постлож байсан
Кенна. Тийн би аягүй их харж байсан. Энэ 2 чинь бие биенээ таглаал шүлэг бичдэг шдээ аягүй романтик.
Аагий. Тэр бичсэн зүйлийг нь уншхаар бол фэйсбүүкээр фоллов хийгээд ч юм уу уншиж болохоор уу?
- Заяа. Ихэвчлэн нөгөө найзууддаа л харагддаг. Ил бол байдаггүй. Гэхдээ яахав яг анги фэйсбүүк гэж ярих юм уу. Надад 2 фэйсбүүк байдаг анги фэйсбүүктээ бол зүгээр аягүй багахаан хэсгийг хийдэг
Аагий. Та хоёрт ч бас 2 байхад заримд нь бүүр 3 4 байгаад байх шиг байсан шд
Кенна. Бид хэд ЛГБТ яруу найргийг подкастын дараа уншдаг. Өнөөдөр та хоёрынхоос уншиж болох уу?
- Заяа. Мнн тэгээч ямар гоё юм.
Аагий. Одоо ингээд хамт амьдарч байна. Цаашдын ирээдүйгээ аймар гоё төлөлөвлөж байгаа байх. Ер нь юу гэж төлөвлөж байна нууц биш бол хуваалцаач
- Заяа. Төлөвлөгөө гэхээр яахав мэдээж төлөвлөсөн, хийсэн, хийнэ гэж бодсон зорилтууд байгаа. Гэхдээ бас ний нуугүй яг одоо ийм гээд ярьчихаар бас тийм юм. Яагаад гэвэл өөрсдөдөө гоё зүйлийг байлгамаар байгааа болохоор. Гэхдээ яахав ерөнхийдөө хамт амьдарна. Нууц биш нь гэвэл одоо тэр л байна даа
Кенна. Одоо яг хамт амьдраад байж байхад нэг тийм бусдад зөвлөх ч юм уу тийм юм байна уу? Бүх хосуудад. Ерөнхийдөө ямар асуудал бэрхшээл илүү их гардаг юм байна, зүгээр үерхээд, дөнгөж үерхлийн эхлэлд байхад, хамт амьдрахад бас ямар нэгэн байдлаар жоохон ч гэсэн бэрхшээл гарч ирж байгаа шдээ. Тийм ямар бэрхшээл гарах уу яаж даван туулах уу? яаж шийдэх үү ч юм уу тэ?
- Заяа. Мэдкүэ янз янзын юм болдог л байлгүй. Бид хоёрын хувьд бол бид 2 ихэвчлэн асуудлыг даван туулдаг ч юм уу мэдээж амьдралын хугацаанд анх болздог байсан үе шатаас шууд амьдардаг байсан үе шатруу ороод эхлэхээр аягүй олон юм өөрчлөгдөнө. Шийдэх арга зам гэвэл бие биеэ илүү сайн сонсож бай л гэж хэлмээр байна. Яагаад гэвэл огт өөр хоёр хүмүүжил 2 өөр ертөнцөд байсан хүмүүс хайрлаж дурлалцаад нэг ертөнцөд ороод ирэхээрээ тэр чинь 2 өөр зүйлүүд шдээ, бидний өдөр тутам байдаг гэр орондоо хийдэг зүйл, цаг минутанд хийх үйл ажиллагаа бүгд өөр байдаг болохоор тэр бүр ойлголцдоггүй ч юм уу таалагдах таалагдахгүй янз бүрийн юм байгаа тэгэхээр аль болох бие биеэ сайн сонсоод сайн ярилцаж чадаж байвал асуудал бага гарах болов уу гэж бодож байна. Тэгээд энэ чинь зүгээр ингээд 2 эмэгтэй хүн хамт амьдрах, 2 стрэйт хүн хамт амьдрах, энэ чинь тийм ялгаатай зүйл биш яг л адилхан хосууд л бол хосууд. Өдөр тутмын амьдралд ямар асуудал гарж ирдэг үү яг тэрүүгээрээ л гарч ирэх зүйл нь гарч ирнэ. Хүмүүс бие биеэ ойлгохын тулд юу хийдэг үү, асуудлыг даван туулахын тулд юу хийж чадах вэ гэдэг зүйлүүдийг л өөрсдөө хийдэг гэх юм уу
Кенна. Би Юүйцүгээс бас асууя. Манай ээж бас намайг анх мэдчихээд ингэж хэлж байсан. Бие биеэ хардаад аймар муухай зоддог хүмүүс бас байдаг шдээ гээд ингээд бас тийм ойлголт бас нийгэмд байгаа байхгүй юу? Тэгээд энэ асуултыг бут цохихоор юм хэлээч
- Ю. Мэдэхгүй юмдаа нээх аймар бие биенээ зодно гэхээр аймар юм аа тэ? Тэр бас аймар санагдаж байна надад. Анх бол тэгээд маргалдах ч юм уу үл ойлголцох асуудал гарч ирнэ. Тэр бүрийг нээх аймар ярилцаад заа заа ингээд хамт суугаад ярилцаад байхгүй үе зөндөө байгаа. Хэн хэнтэйгээ юм ярьмааргүй ч юм уу ойлголцохгүй тийм үе гарч ирнэ. Гэхдээ бид хоёрын хамгийн сонирхолтой зүйл нь бид хоёр орой унтахдаа нэг орон дээр унтдаг. Тэгээд л өглөө сэрэхэд угаасааа ойлгомжтой тэврэлдээл сэрж байгаа юм чинь аймар гоё. Ямар ч маргаан ямар ч тийм хэрүүл болсон ч хэн хэн нь гэрлүүгээ яарах хэрэгтэй. Ямар ч байсан хамтдаа
- Заяа. Ер нь бол тэгээд ямар ч хэцүү юм болсон яаж ч маргалдсан байсан гэрлүүгээ бол заавал яарна гэдэг. Яг тогтоосон биш ч гэсэн дүрэм шиг нэг тийм юм байдаг. Заавал нэг оронд унтдаг. Гэхдээ орондоо орхоосоо өмнө аль болох асуудалгүй болно. Нэг оронд хэвтэхээс өмнө бүх асуудал цэгцэрчихсэн байх ёстой.
Аагий. Сонирхолтой байлаа. Би ерөөсөө ингэж лесбиян хосуудтай тухтай ярилцаж байгаагүй юм байна.
Кенна. Надаа бас аягүй гоё байлаа цуг амьдарч буй хосуудыг сонсох. Тэгээд одоо гэрийхэнтэйгээ ямар харилцаатай байгаа вэ?
- Ю. Тэгээд ямар ч байсан гэрээсээ бол биеэ даагаад өөрийнхөө амьдралын замыг өөрөө сонгоод хөөгөөд явна гээд гараад ирсэн. Тийм болохоор мэдээж шаардлагатай үедээ мэндийн зөрүү байгаа. Ах эгч ээжтэйгээ бүгдэнтэй нь мэндийн зөрүүтэй байгаа. Тэрнээс биш юу юугүй ингээд байхгүй. Нөгөө хүмүүс маань бас янз янзаар хэлээд байхгүй. Гэхдээ очихгүй байгаа
Кенна. Тийн угаасаа очих завгүй болчиж байгааздэээ тусдаа гарахаар
- Ю. Гэхдээ бас жоохон хэтэрхий ойртоод ирэхээр нөгөө хүмүүс чинь өөрлүүгэээ татаад эхэлдэг. Тэгээд нөгөө янз янзын пүсс пассс пүс пас (инээв)
Аагий. Аймар аймар асуултууд асуугаад л
- Ю. Аймар аймар асуултууд асуухаас илүү аймар аймар янз янзаар хэлээл тэрнээс нь зай аваад л, тэр маань жоохон удаад ирэхээрээ буцаж юу болж байна яаж байна гээд л тэгдэг.
Кенна. Тэгээд бас та хоёрт нэмж хэлмээр байгаа зүйл байна уу яриагүй эсвэл ярихыг хүсэж байгаа бусдад зөвлөж байгаа бусдад уриалах ч юм уу тийм юм
- Ю. Тэгээд фэйсбүүкээр харж байхаар хайр гэж байдаггүй эмэгтэй хүмүүсийн хооронд хайр байдаггүй гээд хэн хэндээ гомдсон охид биччихсэн байдаг шдээ. Тэд нарт хандаж хэлэхэд үнэхээр зөв хүнийгээ олж чадах юм бол үнэхээр өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож чадах юм бол үнэхээр хайр гэж байдаг.
Аагий. Манай нөгөө нэг күийр театр дээр нэг ийм үг байдаг хайр бол хайр. Хайр хүйс бус хүний мөн чанарыг эрхэмлэдэг. Үнэхээр л тэр 2 хүн бие биедээ хайртай л бол ямар ч асуудал гарсан даваад л гарна. Заавал ч үгүй эрэгтэй эмэгтэй 2 хүн хамт амьдраад л насаараа бие биеэ хараад л, тэр хүмүүс салсан хүмүүс ч байдаг, насаараа хамт амьдраад явж байгаа хүмүүс ч байдаг. ЛГБТ хүмүүсийн хувьд ч гэсэндээ салсан хүмүүс ч байдаг, насаараа хамт явсан хүмүүс ч байдаг. Та хоёрын хэлснээр үнэхээр л стрэйт хүмүүс яг л адилхан бид бол хүн бусадтай л адилхан гэдэг мессеж хүргэсэнд маш их баярлалаа.
Нийтлэл бэлтгэсэн: Жюни