“ЛГБТ Төв” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь зураач, инсталяцийн уран бүтээлч болон фото зурагчдын дунд Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөрт зориулан 6 дахь жилдээ уралдаан зарлаж байна.
 
Уралдаанд оролцох уран бүтээлч өөрийн уран бүтээлээрээ дамжуулж ЛГБТИ хүний эрхийн төлөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо чин сэтгэлээсээ бусдад түгээж, эерэг нөлөөлөл хийхийг зорилгоо болгоосой гэж хүсч байна.
 
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг сэдэвт нийцсэн байдал (30%), гүйцэтгэл (70%) гэсэн шалгуураар уран зураач, видео уран бүтээлч, урлаг судлаач, сэтгүүлч, ЛГБТИ хүний эрхийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр үнэлэн шалгаруулна. Уралдаанд оролцох бүтээлүүдийг 2019 оны 5-р сарын 13, 14, 15-ны өдрүүдэд 10 – 18 цагийн хооронд “ЛГБТ Төв”-ийн оффис дээр хүлээж авна.
Нийт 3 шилдэг бүтээл шалгаруулна. 2018 оны уралдааны дүнгийг эндээс үзнэ үү. Мөн “Эрхийн төлөө Урлаг” санаачлагын талаар унших боломжтой.
 
Уралдаанд оролцсон бүтээлүүдийг 5-р сарын 17-нд тохиодог Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөрт зориулсан үзэсгэлэн болон дуудлага худалдаа, мөн 2019 оны 8-р сарын 25-наас эхлэх “Тэгш эрх, бахархалын өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулагддаг “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнд тавих юм.
 
Журам:
1. Нэг уран бүтээлч 3 хүртэл бүтээлээрээ оролцож болно.
2. Гэрэл зургийн төрөлд ирүүлэх бүтээл нь 50см х70см хэмжээтэйгээр зориулалтын наалтын хуулган талтай цаасан дээр хэвлэгдсэн байх, 2 см-ээс илүүгүй өргөнтэй хар хүрээгээр жаазлагдсан байх.
3. Уран бүтээл нь үзэсгэлэнд тавигдах шаардлагыг хангасан байх (жаазалсан, өлгөхөд бэлэн г. м.)
3. Бүтээл бүр дээр уран бүтээлч гарын үсгээ зурсан, тухайн бүтээлийн тайлбар, нэр, саундтрак (үзэсгэлэнгийн заалын техникийн боломжоос шалтгаалан саундтрак тоглогдох эсэх хамаарахыг анхаарна уу).
 
Шагналын сан: 3 шилдэг уран бүтээл тус бүр 500,000 төгрөг
Уралдааны талаар тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “ЛГБТ Төв”-тэй 70110323, 95159270 дугааруудаар холбогдоно уу.
 
Хүний эрх бол ЛГБТ эрх, ЛГБТ эрх бол хүний эрх!