Захидал очих өдрийн мэнд хүргэе.

Намайг Н гэдэг одоо 25настай. Өмнө нь захидал бичих юмсан гэж их боддог байснаас өнөөдөр бичиж сууна. Өөрийнхөө дардан хэрнээ ээдрээтэй амьдралын түүхээ бусадтай хуваалцахад таатай байна.
Би 10-н жилээ 5-р сургуульд дүүргэсэн.
Анх ижил хүйстэндээ татагдах мэдрэмжийг ангийн дарга охиноосоо авч билээ. 4-р ангийн учраа мэдэхгүй өөрийгөө ч олоогүй балчир охин байж. Тэр маань их царайлаг хичээлдээ ч онц сурдаг урлаг спорт бүгдийг л манлайлдаг гайхалтай охин байлаа. Өглөө хичээлдээ очоод түүнийг л эрж хайна тэр маань байхгүй л бол сэтгэл хөндүүрлээд ч байгаа юм шиг. Түүндээ бүхнээ зориулдаг, эрэгтэй хүүхэд дээрэлхвэл урдуур нь орж өмөөрнө, түлхэнэ, даарвал хувцсаа тайлж өгөхөөс холгүй юм болно доо. Ингэж явсаар 7-р ангид байхад тэр маань дээд ангийн ахтай үерхээд эхлэв. Миний дотор үнэхээр сонин болж түүндээ маш ихээр гомдож харьцахгүй нэлээн хэдэн сар болов . Мэдээж тэр маань надтай адилхан биш гэдгийг мэдэж байсан хэрнээ л маш ихээр гомдож билээ. Ингэж явсаар сургуулиа төгсөж хонхны баяраараа түүнд сэтгэлээ илчлэх гээд 2-2-2-лахнаа ярилцах гээд сууж байтал найз банди нь ирээд дагуулаад явчихлаа. Тэр үед одоогийнх шиг зориг байсан сан бол хэлж чадах л байсан, дүлий дүмбэн явсаар сургуулиа төгссөн дөө. Одоо тэр маань сайн ээж болж сайхан амьдарч байна даа. Үүний дараагаар би дээд сургуульд орлоо. Анхны хайраасаа авсан шархнаасаа болоод тэр үү, гэр бүлийнхнээсээ айсандаа тэр үү дотоод хүнтэйгээ зөрчилдлөө. Хичээл ордог эмэгтэй багш нартаа сэтгэл алдарч байсан удаа цөөнгүй ч ийм байх ёсгүй цаашид өөрийгөө өөрчлөх болно гэж шулуудсан. Тухайн үедээ 2 3н ч эрэгтэйтэй зүгээр царай харж л үерхдэг байлаа. Хамгийн сүүлд үерхсэн залуугаасаа жирэмсэн болсон хүүхдээ бараг 4-сартай байхад нь мэдсэн. Харамсалтай нь хүүхдийнхээ эцэгт хайртай байгаагүй болохоор жирэмсэн болсноо мэдэхээс өмнө салчихсан. Гэрийнхэндээ хэлж нэлээн л асуудал үүссэн ч зүтгэсээр байгаад хүүхдээ төрүүлсэн дээ. Энэ нь надад маш том үүрэг хариуцлага ирж байгаагийн зэрэгцээ хүүхдээ харна гэдэг хамгийн том аз жаргал байсан. Мэдээж жирэмсэн байхдаа ч энд тэндэхийн site Internet гээд байж болох бүхий л мэдээллийн санг ухаж суудаг байлаа lesbian gay гээд л хайж өгнө дөө. Гэтэл нэг өдөр hanzo night club-ыг олж мэдсэн юм. Анх удаагаа анги гэдэг газрыг олсондоо баярлаад жирэмсэн байхдаа хүртэл хамаг straight найзуудыгаа уруу татаад л дагуулаад явна.
Хүүхдээ 2 нас хүрэхэд нэгэн эгчмэд бүсгүйтэй танилцав . Ингээд анхны эмэгтэйтэйгээ жил шахуу үерхээд салсан. Энэ хугацаанд бидний дунд олон сайхан дурсамжууд үлдсэн дээ. Гэр бүлийнхэндээ баригдаад хамаатан садан ч мэдчихсэн, хэдэн сарын турш аймшигтайгаар доромжлуулж муу муухай үгсийг сонссон ч тэр болгоныг тэвчээд өнгөрсөн. Мэдээж айлын ганц охин нь ижил хүйстэн байсныг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан байх. Гэсэн ч хүлээн зөвшөөрөх бус дасан зохицдог юм билээ. Үүнээс хойш танилцсан дотноссон болзсон эмэгтэйчүүд цөөн байгаагүй. Ихэнхидээ эгчмэд бүсгүйд илүү таалагдаад байгаагаа өөрийн эрхгүй мэдэрдэг боллоо. Харин эхний эмэгтэйгээсээ салаад дахин нэг бүсгүйтэй танилцаад 3 жил хамтдаа амьдарсан. Ээж, хүүхэд маань ч хүлээн зөвшөөрсөн болохоор тэдэндээ баярлахын аргагүй. Энэ талаар ингээд өндөрлөе. Одоо хэр нь эмэгтэй хүмүүстэй болзож танилцдаг ч эгчмэд тэр нэгэн гайхалтай эмэгтэйг хайсаар байдаг байх. Эгчмэд бүсгүйг цаашид амьдралын хань минь байгаасай гэж бодох юм даа. Одоо нийгмээс өөрийгөө ангид гэж бодох ч юм уу ижил хүйсийн хүнд татагддаг гэдгээ хэнээс ч нуудаггүй.