“Mongolian queer  podcast” одоогоор нийт 11 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ. Бид сонсох хувилбараас гадна унших хэлбэрээр нийтэлж байхаар боллоо. 11 дэхь дугаарыг та бүхэндээ унших хэлбэрээр хүргэж байна. Мөн ЛГБТ Төвд тусалж, дэмждэг бүх сайн дурын ажилтнууддаа талархсанаа илэрхилье!

Сонсох

Mongolian Queer подкастын маань 11дэхь дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаар маань маш онцлогтой бөгөөд Шинэ жилийн тусгай дугаар байгаа. Өнөөдрийн подкастад маань надтай нийлээд 7 хүн оролцож байна. За тэгээд подкастад оролцож байгаа зочид маань өөрсдийгөө танилцуулна уу.

Сайн уу? Намайг Гонто гэдэг 22 настай.

Сайн уу? Намайг Содоо гэдэг.

Сайн уу? Тимоти байна.

Би байна өө Кенна.

Сайн уу? Намайг Оюунаа гэдэг.

Бас Маралаа.

Би хөтлөгч Аагий байна. Өнөөдөр 7 хүнийг нэгтгэж байгаа зүйл нь юу вэ гэхээр Q Project  буюу 48ЦАГ кино наадамд оролцдог уран бүтээлийн багийнхан байгаа. Q Project-г танилцуулна уу, Гонто.

Гонто: Q Project маань Queer Project-н товчлол байгаа. Q үсгийн авсан. Анх 48ЦАГ-т 2013 онд Q Project гэдэг нэрээр оролцож эхэлсэн. Энэ нь ЛГБТ олон нийтийн ЛГБТ төвиийн дотор байдаг сайн дурын ажилтангууд болон Төвийн ажилчид нэгдээд урлагаар дамжуулж ЛГБТ хүний эрхийг олон нийтийн ойлгуулах зорилгоор бүтээлч ажлуудыг хийдэг баг байгаа. Голцуу кино, видео, зураг фото хийдэг. Ер нь 48ЦАГ-н үер идэвхиждэг. Анх Анараа ах санаачилж байсан санагдаж байна.

Аагий: Танай project баг нийтдээ хэдэн уран бүтээл гаргасан бэ?

Гонто: 48ЦАГ-т 5, Sonder байгаа тэгэхээр 6 тийн.

Аагий: 2015 оныхоос би ярья гэж бодож байна.

Гонто: 2015 он биш -2013 онд бас Q Project багаараа орж байсан. Анараа ах найруулгыг нь хийгээд бараг өөрөө зураглаачаа хийж байсан, одоо тэр 2013 оны багаас нэг ч хүн алга байна. Тэгэхээр 2013 оны кино youtube, facebook-т байгаа. Тэндээс үзэж болно. Одоо энд байгаа хүмүүс нь 2014 оныг алгасаад 2015 онд оролцож байсан. Энэ оноос хойш сайн дурын ажил хийж Q Project-д хамаарч байгаа хүмүүс.

Аагий: 2015 онд “Хязгааргүй” гээд кино байсан. Оюунаагийн хувьд энэ кинонд тоглож байх үеийн сэтгэгдэл тэр үеийн дурсамжаасаа дурдвал.

Оюунаа: Гоё байсан. Маш их ажилтай дээрээс нь багаасаа кинонд тоглоно гэж боддог байсан. Тэр нь биелсэн. Ер нь их гоё кино болсон.

Аагий: Агуулга нь ямар вэ?

Оюунаа: Агуулга нь… Гонто илүү ярьчих байхаа хаха

Гонто: 2015 онд сэдвээ сугалдаг журамтай байсан. Драмын сэдэв сугаласан. Тэгэхээр драмыг гаргахын тулд бид нар романс төрлийн драм хийхээр шиидээд. 2 гол дүртэй, лесбиан хос болгоё гэж шийдээд, камерны урд хамгийн их гарах гол дүрийг Оюунаагаар сонгож авч байсан. Jack жүжигчиний сонголтон дээр хамгийн их ажилласан хүн. Тэгээд Оюунааг өвөрмөц хөөрхөн хөдөлгөөнтэй, өөрийнхөөрөө болохоор нь сонгоод тоглуулж байсан. Тэр кино маань шилдэг дууны найруулга авч байсан.

  • Шилдэг зураглал
  • Шилдэг жүжиглэлт
  • Шилдэг эвлүүлэг нөгөө нь юу байлаа. Ямар ч байсан 5 номинацад нэр дэвшиж байсан.

Аагий: Энэ бүгдийг хэн хийв.

Гонто: Дууны найруулгын номинацыг бүгдийг Анараа ах хийж байсан. Би тэр үед зураглаачаар ажиллаж байсан. Найруулагчаар Анараа ах ажиллаж байсан. Зохиолыг бол Q Project бүгдээрээ нийлж байгаад голоосоо гаргаад ирдэг.

Кенна: Би 48ЦАГ кино наадмын онцлогийг хэлмээр байна. Зарим хүмүүс мэдэхгүй байх. Яг 48 цагийн дотор киноны бүх зүйлийг хийдэг. Зохиолыг гаргана дүрүүдийг сонгоно. Хувцас, газраа олох, эвлүүлнэ, зураг авалтаа хийнэ. Тийм болохоор маш шахуу төлөвлөгөөтэй кино хийдэг.

Гонто: Ер нь бол унтахгүйгээр хийдэг. 48 цагийн дотроо орж байгаагаа батлах ёстой. Орох дүр, хэлэх үг, заавал байх эд зүйлс гээд орчихдог болохоор 48 цагийн дотор хийнэ булхайцах арга байхгүй. Дүрүүдээ бас яаж бүтээлчээр оруулах вэ гээд л тархи гашилсан гоё юм болдог.

Кенна: ЛГБТ төвийн сайн дурын ажилчид болон Q Project багийн хувьд жилийн дурсамжтай хүсэн хүлээсэн үе байдаг. 48 цагийн дотор нэг баг, нэг гэр бүл болоод шөнө нь хүртэл хамт хоноод… тийн.

Аагий: Би энэ жил 48ЦАГ кино наадмыг үзсэн маш гоё кино байсан “Цаглашгүй” гээд энэ удаагийн подкастанд кинонд оролцсон 4, 5 хүн нь байна. Нэг онцлог нь бусдыг бодвол дүр сонголт, дүрийн шалгаруулалт гэдэг зүйл явагдсан. Энэ талаар Кенна ярьвал.

Кенна: Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан энэ жил.  Facebook хуудсаараа. Олон хүнээс санал хүсэлт ирсэн. Би тогломоор байна гээд ирж уулзсан. Бид хэд үнэхээр их баярласан. Миний хувьд гей кинонд тоглох нээлттэй залуучууд цөөхөн байх гэж бодож байсан, дотроо хүн олдохгүй байх гэж эмээж байсан. Гэтэл тоглохыг хүсдэг кинонд гей гэдгээрээ нээлттэй байя гэсэн хүмүүс их байсанд би маш их баяртай байсан. Цаашдаа энэ нь илүү чанаржина гэж бодоод байгаа, жүжигчдийн сонголт гэх мэт. Энэ жил илүү ажиглагдсан.

Аагий: Тимигийн хувьд сонгон шалгаруултанд яаж оролцов. Яагаад өөрийгөө шалгарсан гэж бодож байна.

Кенна: Би царайлаг болохоороо хаха

Тимати: Кинонд тоглож үзье гэж бодож байсан. Тэгээд Кеннагийн постлосонг хараад шалгарчих байлгүй дээ гээд очоод орчихсон.

Аагий: Ямар авьяастай юм бэ? Содоогийн хувьд.

Содоо: Би бас ялгаагүй Кеннагийн постыг хараад тэгээд л…

Аагий: Энэ яг Кенна бичээд байна уу? ЛГБТ төв бичээд байна уу? Хахаха

Содоо: Кенна дандаа шейр хийдэг. Яг кинонд тоглоё гэж боддоггүй байсан юмаа. Шинэ зүйлүүдийг турших дуртай. Хийж үзээгүй юмнуудаа хиймээр, өмнө жүжигт тоглоод үзчихсэн одоо кинонд тоглоод үздэг юм билүү гэж бодсон. Киноны дүрийн шалгаруулалт явж байна гэхээр очсон. Шалгуулсан билүү яалаа?

Гонто: Шалгуулсан. Содоогийн давуу тал нь манай Queer театрт оролцож байсан болохоор жүжиглэх чадварыг нь мэднэ. Дээрээс нь Содоо Тимоти хоёр царай нь гэх юм уу төстэй. Тимоти нь илүү хүүхэдлэг царайтай болонгуут 2 өөр насны нэг хүнийг харуулах боломжтой болсон.

Содоо: Бид 2 чинь нэг хүн миний залуу нас би өөрөө хөгшин нас хаха.

Аагий: Содоогийн хувьд театрт жүжиглэх кинонд тоглох 2 ялгаатай байсан уу?

Содоо: Ялгаатай. Театр чинь дахин зураг авах, дахиж жүжиглэх гэсэн юм байхгүй ерөөсөө нэг удаа тэр тайзан дээр бүх юмаа ямар ч алдаагүй харуулах ёстой. Кино бол харьцангуй жаахан алдаатай байвал дахин бичих боломжтой. Кино нь илүү юм шиг мөртлөө хийгдсэний дараа үзэхэд бас хэцүү. Ер нь ялгаатай.

Аагий: Аль нь илүү чадвар шаардаж байна.

Содоо: Кино илүү. Жүжиг нь чадвар шаардах үгүйгээ мэдэхгүй ороод тоглосон. Чадвартай, чадваргүй байсан бүү мэд.

Гонто: Юу ч гэсэн үгээ цээжилсэн. Хаха

Содоо: Кино бол олон дубльдээд аваад байх ч яалт ч үгүй кино хэцүү байсан.

Гонто: Өөдөөс чинь 2 дахин гэрэл асаачаад нүдний чинь урд камер барьчаад байхаар сандрана.

Содоо: Манай кино нь дээр нүцгэн хэсэг эдр бас байсан.

ХАХАХАХАХА

Содоо: Тэр болгонд эвгүй байсан.

Аагий: Тайзан дээр нүцгэлэх ёстой байж дээ.

ХАХАХАХАХА

 

Содоо: Тэгсэн байсан бол одоо нүүр хагарцан байх байсан байхгүй юу.

Аагий: Маралаа бас кино жүжиг 2ууланд нь тоглосон ямар байсан?

Маралаа: Тийн, кинонд тоглоё гэж бодоогүй очсон.

ХАХАХАХАХАХА

Маралаа: Энэ нь их гоё тохиолдол болсон юмаа. Нэг бодлын бахархууштай. Кенна шторк видео янзлах хүн хайж байсан. Хүн олж өгөх гээд багш, хүмүүсээс асуугаад тэгээд далайд дусал нэмэр гээд үзсэн юмаараа туслая гээд очсон.

Кенна: Чи зүгээр бууз авчирсан биздээ.

ХАХАХАХАХА

Маралаа: Кеннаг өлсөж байгаа байх гээд бууз авчираад шторкт нь туслая гээд тэгсэн нэг жүжигчин дутчихсан байсан.

Аагий: Чамайг шууд тоглуулъя гээд тоглуулсан уу хаха

Гонто: Ер нь сайн тоглосон.

Маралаа: Тэгээд тоглохоор болоод, орой нь ээж “Хаагуур юу хийгээд яваад байгаа юм” гээд би “Ааа юуу гээд кинонд тоглох нь ч хаашайн аа, хийж л байна” гээд юу хийсэнг одоо хүртэл асуугаагүй байгаа яахав2 хаха

Аагий: Цаглашгүй киноны хамгийн гоё зүйл нь надад постер санагдсан. Гоё зураг. Яаж 48 цагийн дотор кинонд тоглонгоо зураг зурсан юм бэ? Эсвэл Содоог тоглож байх хооронд чи зураад байсан юм уу? Тэр постер бүтсэн түүхээс хуваалцвал.

Тимати: Хурдан зурахын хувьд бол 4 жил зургийн сургуульд сурсан хүний чадвар хэдхэн цагийн дотор харагдсан.

Аагий: Ёооё аймар.

Содоо: Намайг адилхан зурсан байгаа биз дээ.

Тимоти: Анхнаасаа постер зурна гээд тохирсон байсан болохоор яаж зурахаа бодоод л яваад байсан. Яг бодож байснаараа зурсан.

Гонто: Тийн, “Цаглашгүй” гэдэг нэрийг бас манай Тимоти өгсөн.

Аагий: Цаглашгүй гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

Гонто: Цаг хугацааны хязгаарт баригдахгүй гэсэн үг. Тийм утгатай, жаахан spoiler хийхэд манай гол дүр маань vampire, үхэшгүй.

Аагий: Танай өмнөх “Төлөөс” билүү. Jack үхдэггүй яваад л байдаг

Гонто: Jack болохоор vampire биш зүгээр үхдэггүй.

ХАХАХАХАХАХА

Гонто: Яагаад ийм балай юм сонгоод байна вэ гэхээр жишээ нь “The Due” буюу төлөөс болохоор “сүпербаатар” сугалсан. Ямар нэгэн сүпер хүчтэй дүр байх ёстой болдог. Эффэктээр хүн нисгэж чадахгүй, үл үзэгддэг хүн хийж болно л доо гэхдээ хамгийн амархан болон камерын өмнө 48 цаг бүтээх боломжтой нь хөгширдөггүй, үхдэггүй нөгөө нь бодол уншдаг тийм байсан.

Кенна: Гол дүрүүдээс асуумаар байна. Дэлгэцээр өөрсдийгөө харах үед ямар санагддаг вэ? Оюунаагаас

Гонто: Оюунаа бараг 4 минут өөрийнхөө царайг л харсан.

Оюунаа: Ер нь дэлгэцээр гарахаар сүүлд кино театраас гардаг эсвэл нүдээ хаадаг. Угаасаа сонин байдаг юм. Дараа нь компьютераар үзсэн эвгүй юм байна лээ. 4 жилийн өмнө хөөрхөн байж дээ.

ХАХАХАХАХА

Гонто: Маралаа, Оюунаа хоёр жаахан царайны ачаар 10 жилийн хүүхдийн дүрд тоглосон.

Оюунаа: Би 25тай шүү.

Содоо: Би 23тай л даа.

ХАХАХАХАХА

Содоо: Хамгийн хөгшин дүрд тоглосон. Хаха

Марал: Өөрөөсөө эсрэг дүр сонгочихоор яах аргагүй самгардаад тэр гол дүрд гардаг “тэгсэн байхгүй юуу” гэж баачка биш байгаад байхгүй юу. Тэгж ярихын сонсоод яах вээ гээд хаха

Гонто: Тимоти, Содоо хоёрын хувьд өөрсдийгөө өргөн дэлгэцээр харах ямар байсан.

Аагий: Тимоти киногоо үзэж амжаагүй байгаа гэсэн. Хаха

Тимати: Харин тийн. Эвлүүлэгийг хальт харсан.

Аагий: Содоо ч дассан уу яасан?

Содоо: Яг тийм кино театрын дэлгэцээр харж үзээгүй юм байна лээ.

Оюунаа: Хүмүүс ааааяя гээд байсан.

Содоо: Хоолойгоо хураачихаад сонсдог шиг яг тийм мэдрэмжтэй бичлэгээ хийчээд буцаагаад киногоо үзэхээр нүүр хийх газаргүй болоод, би киногоо 1 үзсэн тэгэхдээ тухгүй үзсэн. Гөлөн гөлөн хийгээд

ХАХАХАХА

Аагий: Ямар сайндаа театрын бичлэг хийсэн байсан тэрийг үзээд 2 хоног бараг 7 хоног эмороод би яг юу хийчих вэ, дахиж хэзээ ч юманд ордоггүй юм шүү гээд хаха

Тимоти: Эвлүүлэг хийж байх үед өөрийнхөө нүцгэн хэвтэж байгаа хэсгийг хараад шууд цочсон ххаха

Аагий: Биеэ гоё болгохгүй бол болохгүй юм байна даа.

Содоо: Тэр яалт ч үгүй цочихоор аятайхан хэсэг авж байснаа гэнэт нүцгэн

Аагий: Тэгтлээ шалдалсан юм уу хаха

Кенна: Сонсогчид нүв нүцгэн гээд бодчихвий дээ, үгүй шүү.

Аагий: Эротик кино юм уу хаха

Содоо: Цээжин хэсэг л дотуур хувцастайгаа.

Гонто: 2018 оны киног хөндлөнгөөс үзсэн манай найзууд стрэйт, энэ жилийн дүрийн сонголт гоё байсан царайлаг залуучууд тоглуулах нь бас өөр юм байна гэсэн.

Кенна: Энэ киног яаж үзэх вэ гээд хүмүүс бодож байгаа байх

Аагий: хаха царайлаг залуучууд гэж өмнөх кинонууд дээр ганцхан Жаак л тоглоод байсан

ХАХАХАХАХАХА

Гонто: Хамгийн гол нь энэний 2013 оны бас 2 гей залуу байсан тэр үер техник төхөөрөмж муутай царай төрх нь хэцүү гарсан байсан.

ХАХАХАХА

Гонто: Дүрийн сонголт маш чухал байгаа байхгүй юу.

Аагий: Та нарын найзууд хамт сууж үзсэн үү киног?

Тимоти: Сургууль дээр явж байсан 1-р курсынхан 48 цаг дээр гарсан ах байна гээд байсан.

Аагий: Кенна чамайг од болгоноо гэсэн од болсон байна.

Тимоти: Өөр нэг газар хүнтэй юм яриад сууж байсан чинь тэрний найз нь хүрч ирснээ чамайг 48-т харсан гээд.

Аагий: Гоё байна уу, муухай байна уу?

Тимоти: Бахархууштай ч юм шиг, мэдэхгүй ээ хаха.

Аагий: Оюунаагийн найзууд юм ярьж байна уу?

Оюунаа: Манай найзууд энд сууж байна

ХАХАХАХАХА

Аагий: “Цэнхэр тэнгэрийн цаана” гээд кино наадам болдог энэ жил бас Монгол кино нээлтэй хийсэн “Sonder” энэ талаар.

Гонто: Sonder кино бол бас Q Project-н нэг бүтээл. Лесбиан сэдэвтэй богино хэмжээний кино байгаа. Хийх болсон анхны шалтгаан нь ЛГБТ Төв залуу манлайлалын төсөл гэж хэрэгжүүлдэг. Залуучууд оролцоод мэдлэг мэдээлэл авдаг хамгийн сүүлд нь төсөл хэрэгжүүлдэг байгаа. Тэр нь олон нийтэд хандсан ямар ч төсөл болно. Манай багийнхны төсөл кино хийх гэсэн төсөл бичээд хийсэн байгаа. Энэ жил бас сэтгүүл гарсан байгаа. Анхны ЛГБТ сэтгүүл гарсан.

Аагий: Надад нэг зүйл ажиглагдсан. Q Project-н кинонуудыг ойлгоход нилээн төвөгтэй тэ. Үзэгчийн зүгээс хэлэхэд нийлээн хүнд сэдэвтэй ч юм уу, яг төгсгөл нь энэ юу агуулж байгаа юм бол зохиолуудыг хэн гаргаж байна.

Гонто: Зохиолуудыг түрүүн хэлсэнчлэн дундаасаа ярьж байгаад гаргадаг. Найруулага дээр ойлгомжтой, ойлгомжгүй орж ирдэг. Ер нь бол би л энэ жилээс найруулж эхэлсэн. Гэхдээ бас ойлгомжгүй байсан юм шиг байна. ХАХАХАХАХА. Гэхдээ бид нарт мэргэжлийн жүжигчид тоглуулах мөнгө байхгүй. Тийм болохоор жүжигчдээрээ 3, 4 хуудас текст цээжлүүлээд хооронд нь яриулаад байх ямар ч сонирхол байхгүй, худлаа болчихно. Тэглээ ч мэргэжлийн жүжигчид биш бас яриаг бичих мэргэжлийн төхөөрөмж байхгүй. Voice цэвэрхэн болгох шалгуур хангахад хэцүү байдаг болохоор голцуу үг биш үйл хөдөлгөөн, дуу зэргээр хүнд мэдрэмж төрүүлье гэж боддог. Зарим хүмүүс ярихгүй бол ойлгодоггүй юм шиг байгаа юм. Тэр л асуудал юм шиг. ХАХАХА

Аагий: Би бодохдоо энэ киног тэр хүн яаж хүлээж авах нь тэр хүний сонголт гэж ойлгосон.

Гонто: Аанха. Тийн гэхдээ 2дахаа үзэхийн бол аягүй ойлгомжтой байдаг л даа.

Кенна: Дор хаяж 2 үз. Кино үздэггүй бол 3 үз.

Аагий: Ойлготлоо үз. ХАХА

Содоо: Ямар ч киног 2, 3 үзэхээр илүү ойлгоод байдаг. Эхний үзэлтээр ойлгох ч гэсэн, нарийн зүйлүүдийг ойлгодог.

Гонто: Заавал ам руу нь бэлэн хоол хийхийг нь хүлээгээд байдаг ч юм уу, харилцан яриагаар заавал ойлгох гээд байдаг юм шиг санагдсан. Хүмүүс Q Project-н кинонуудыг ямар ч харилцан яриа байхгүй байна гэж шүүмжилдэг. Харилцан яриагүй байж болно ш дээ. Кино юм чинь.

Содоо: Дараа дараагийн киног харилцан яриатай байж болно.

Гонто: Тийн. Хамгийн гол нь жүжигчдээ сайжруулаад, жүжиглэх ур чадварыг сайжруулахаас гадна voice дээр илүү сайжруулах төхөөрөмж байхгүй бол кино театрт маань дуу маань гологдчихвол хэцүү.

Оюунаа: Нэг юм асуучих уу? Ром Ком хийнэ гэж бодож байгаа юу?

Аагий: Тэр нь юу билээ.

Оюунаа: Романтик, Комеди

Аагий: Ер нь бүрэн хэмжээний кино хийх бодолтой байна уу?

Гонто: Энэ жил… Ер нь нууц задлахад “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадмыг ЛГБТ төвийн 10 жилийн ойн хүрээнд илүү өргөн хийх гэж байгаа. Тэгэхээр кино зохиолын юм уу, киноны уралдаан зарлана гэж бодож байгаа.  Энэ талаар багаараа ЛГБТ Төвөөрөө ярилцаж байгаад шийднэ. Ямар ч байсан “Цэнхэр тэнгэрийн цаана” илүү өргөн хэмжээнд хийх байгаа. Бас Q Project маань хүч түрэмгийлэн олон оролцох болно.

Кенна: Энэ жил жишээ нь ялангуяа 48ЦАГ-т хүмүүсийн сэтгэл хөдлөл аймар байсан. Та хэд анзаарсан уу, яг гей хосууд тэврэлдээд гарсан чинь бүүр аймар хүлээж авсан ш дээ. Би орилсон цаана нь бүүр.

Марал: Хүн алга ташин босохыг би харсан. Би яг ард нь сууцан байсан Содоо Тимоти 2 яг гоё гарсан тэгэхэд урд 2 эрэгтэй 2 эрэгтэй билүү 1 эмэгтэй 5уулаа сууцан. 5уулаа боссон чинь би ингээд ХҮҮЕЭЭ гээд ХАХАХАХАХА метр багатай хүн ш дээ. Би боссон тэд нарыг давж харахгүй ХАХАХАХА гэхдээ баярламаар байсан ч би хармаар байсан байхгүй юу. ХАХАХА. Хүмүүс хамаагүй нааштай хүлээн зөвшөөрч хандаж байсан.

Аагий: Тийн. Энэ жил дан ганц гей киноноос гадна Л кино бас байсан. Тэрийг Q Project-с өөр баг хийсэн байсан. Нэлээн их хүмүүс гоё хүлээж авч байсан.

Гонто: Дээрээс нь би буруу сонсоогүй бол тэр кино ЕБС хүүхдүүдийн баг байсан гэсэн. Тэгэхээр залуу үе болон хүүхдүүдийн хөндөж байгаа сэдэв харах өнцөг нь өөр болсон ч юм уу илүү нээлттэй болсон гэж харж байгаа.

Аагий: Бас Содоогоос асуухад Залуус эрүүл мэндийн төв гэсэн сэдэвтэй кино хийгээд өөрсдийн Facebook хуудаснаа цацдаг. Хүмүүсийн хүлээж авч байгаа байр суурь хэр байна. Илт Facebook-р цацаад reaction үзүүлж байгаа.

Содоо: Ямартай ч нэг “Хязгааргүй” гээд кино хийж байсан нэг залуугийн тухай ЕБС-н хүүхэд нэг залууд сайн болдог. Тэр кино аягүй сайн явсан. Нилээн олон хүн үзсэн доор нь бичсэн сэтгэгдлүүд ч бас нааштай байсан. Тэгээд нэг ямар нэртэй билээ дандаа ЛГБТ кинонууд орчуулж тавьдаг. Тэр лүү бас хүсэлт өгөөд хүсвэл манай киног тавьж болно шүү гээд тэгсэн бас үзсэн хүмүүс нь олон лайкны тоо ч өндөр байсан. Комментүүдийн харсан бүгдээрээ эерэг сэтгэлгээтэй байсан. Үгүйсгэсэн сэтгэгдэл бараг байхгүй байсан. Ер нь нээлттэй болоод байгаа тэ. Залуучууд, залуу үеийнхэн гоё болж байгаа.

Гонто: Анзаарсан бол Q Project маань ЛГБТ олон нийтийн хамарч гол дүрд нь тоглуулдаг. 2013 онд гей кино байсан. 2015 онд лесбиан кино байсан. 2016 онд транс кино байсан. Сүүлд гей кино хийсэн.

Кенна: Дундуур нь яахавдээ гей лесбиан хосуудын нэг нь бисексуал байсан ч юс билүү. ХХАХАХА

Бисексуалчуудаа мартаж болохгүй хаха

Содоо: Сая би бисексуал л байсан.

Аагий: Та нарт ЛГБТ сэдэвтэй гадны кино хэр таалагддаг вэ? Аль улс илүү вэ?

Гонто: Ер нь таалагддаг шүү. Хэлний бололцоо муутай болохоор англи хэл дээр кино үздэг.

Аагий: Монгол руу орчуулсан байдаг юм уу?

Гонто: Монгол орчуулгатай бараг үзэж байгаагүй. Англи хэл дээр нэлээн олон кинонууд үзэж байсан. Гоё ш дээ.

Аагий: Хамгийн гоё киногоо санал болговол.

Гонто: Одоо бол бүрэн хэмжээ биш олон ангитад орчихсон байгаа. Сэдэв нь criminal law буюу хууь зүйн сэдэвтэй кино. Дүрүүд маань гоё Күийр байгаа. “How to get away with Murder” гээд кино байгаа. Тэрийг үзвэл нэг дүр нь гоё, гол дүр бисексуал байгаа. Ангиуд дээрээ транс эрэгтэй, эмэгтэй гарна. Ер нь гоё кино, том зах зээлд харах юм бол хүмүүсийнхээ мөнгийг авахын тулд цөөнхүүдийг аягүй их нүүр царай болгож харуулдаг болсон. Жишээ нь тэр кино дээр Ази, Америк Африкууд ч юм уу арьсны өнгөний хувьд зөвхөн цагаанууд гардаггүй.  Гол дүрийн эмэгтэй маань хар арьстай эмэгтэй, гей лесбиан хосууд байдаг. Тиймэрхүү кино үзэх гоё байдаг.

Аагий: Ямар кинонууд үздэг вэ? Хүн болгон шинэ жилээр үзэх гоё кино санал болгоё.

Содоо: Найздууддаа санал болгосон чинь ямар trash кино вэ гээд байсан. Ер нь улиг болцон л доо.

Аагий: Ямар кино?

Содоо: Call me by your name

Аагий: Гоё кино ш дээ. Би байнга үздэг.

Оюунаа: Олон ангитай болчихсон юм уу.

Аагий: Олон ангитай бишээ тэр 2-н нэвтрүүлэгүүдийн үзэхээр бас амьдрал стрэйт хүмүүс ш дээ тэр 2 гоё л байдаг юм байна лээ. За тэгээд Call me by your name-н нэрийг өөртөө өгсөн Тимоти ямар кино санал болгох уу.

Кенна: Аль дээрээс Тимоти байсан.

Тимати: Би David Lynch- Mulholland drive гэдэг киног санал болгож байна.

Кенна: Гадаад киног ЛГБТ төвөөс кино орчуулаад монгол хадмалтайгаар Queer Film Night долоо хоног бүрийн 4дэх өдөр гардаг.

Аагий: Рекламны пауз. Хахаха

Кенна: Бид нар шилж сонгоод хамгийн гоё мессежтэй үнэхээр гоё кинонуудыг гаргадаг учраас та хэд кино сонгоход хэцүү байвал ирж үзээрэй. Тэр кинонуудаас миний хамгийн дуртай нь Pride гоё.

Аагий: Гоё тэ. Тэр кинонд дуртай. Оюунаа.

Оюунаа: I don’t wanna go home alone ч билүү. Нэг Испани кино байдаг. Эхлээд богино хэмжээний кино байсан. Харааны бэрхшээлтэй хүүхэд гардаг тэдний ангид нь бас нэг хүүхэд орж ирээд тэр 2 учир ургуулаад явдаг. Тэр ер нь их хөөрхөн.

Аагий: Кинонд донтогч Маралаагийн хувьд

Марал: Би яг санал болговол Хятадын “Saving Face” гээд кино байгаа. Яагаад санал болгож байгаа вэ гэвэл хятад хүмүүс шинэ эрин буюу Америкт очиж амьдарч байгаа. Гол дүрийн эмч эмэгтэй, нэг баллетчин эмэгтэйд дурлаад гэхдээ гэр бүлийнх нь ёс заншил, өв соёлоос нь хамаараад хайр дурлалын зөвшөөрөхгүй гэж анхнаасаа хэлдэг. Монголын нөхцөлд дандаа заншил яригддагболчоод байгаа “Чи л хүүхэд гаргаж үр удмаа үлдээхгүй бол болохгүй” гэдэг. Тэр кино нь Монгол нөхцөл байдалтай төстэй санагддаг бүүр мянга хэдэн зуун оны кино ч гэсэн. Энэ киног санал болгомоор байна.

Аагий: Хамгийн сүүлийн албан ёсны асуулт бол яагаад жил болгон күийр киног шинээр хийж хүмүүсд хүртээл болгох ёстой юм.

Гонто: Кино ч биш ЛГБТ Төв болохоор урлагаар дамжуулж олон нийтэд эерэг мессеж түгээнэ гэдэг бодлогыг сайн баримталж явдаг гэж би боддог уран зураг ч юм уу, фото ч юм уу, кино бол урлагийн нэг том төрөл бүгдийн багтаасан зүйл. Энэ төрлөөр залуу үеэ бэлдэх бас дээрээс нь шинэ уран бүтээл гаргаж олон нийтэд үзүүлж байнга хатгаад мессеж өгөөд байгаа юм. Бид нар байгаа, байдаг юм шүү. Энийг үз дээ гэх мэт. Ярилцлагын нэвтрүүлэг шиг өөд өөдөөсөө харчхаад багш шиг тайлбарлах биш үйл явдлаар эхлэл өрнөлтэй логиктой киногоор ойлгуулахад хүний сэтгэлд хүрэх нь арай амар. Арай хурдан гэх юм даа.

Тимоти: Арай хүртээмжтэй.

Тийн.

Оюунаа: Урлаг хүнийг ямар ч цаг хүмүүжүүлээд ирсэн ш дээ.

Аагий: Аан чи хэр хүмүүжиж байна.

Хахааха

Гонто: Ер нь урлагаар дамжуулж Монголчуудыг хүмүүжүүлэх нь хамгийн сайн арга гэж боддог. Энэ чиглэлээр урлагийн салбарыг өргөж байгаа нэг байгууллагуудыг нэг нь ЛГБТ Төвийн Q Project гэж би харж байгаа. Бахархалын өдрүүдээр энэ нь хурдацтай хөгждөг.

Аагий: За энэ удаагийн дугаараар ЛГБТ Төвд энэ жил маш идэвхтэй оролцсон сайн дурынхан маань оролцож байгааг дахин хэлэхэд таатай байна. Шинэ жил болох гэж байна. Яаж тэмдэглэх зорилготой байна. Төлөвлөгөө гарсан гоё төлөвлөгөө байвал хуваалцаач. Гадны улс оронд ч юм уу.

Содоо: Халуун оронд л гаргах гэж байгаа.

Үүү ямар гоё юм.

Аагий: Цасгүй бол онцгүй биш үү хаха муухай тэ.

Содоо: Найзуудаараа явах гэж байгаа 10уулаа бүүр 8 сараас төлөвлөөд яг он гаргах гэж биш тэнд нэг фестивал бол байгаа парти тэрэнд нь оролцох гээд далимаар нь оноо гаргана.

Аагий: За одоо яг хамгийн сүүлийн асуулт шүү. Бүгд нэг нэг үгээр хариулаарай. Шинэ жилээр хамгийн авах дуртай бэлэг юу вэ? Хэлээд яваарай. Яагаад гэвэл өнөө өглөө манай найз охин надад бэлэг өгье гэсэн тэгээд хэл хэл хамаагүй.

Гонто: Жаахан үнэтэй байж болох юм уу. Яг одоо хэрэгтэй байгаа.

Аагий: Найз охин/залуучууд нь сонсож байгаа байх.

Гонто: Надад Sony-н 4К-аар бичдэг камер эсвэл цахилгаан бөмбөр бэлэглээрэй.

Содоо: Би бодож байна бусад нь хэлж байгаарай.

Кенна: Би бээлий авмаар байна. Би байнга бээлийгээ хаядаг юм.

Аагий: Тимми хаха надад найз залуу бэлэглээч

Тимати: Надад юу ч бэлэглэсэн яах вэ. Гэхдээ ном

Аагий: Ямар ном

Тимати: Сонгодог зохиол эсвэл гоё баллетын тасалбар эсвэл үзвэр кино гээд юу ч байсан яах вэ.

Аагий: Би чамд гоё ном өгөх үү.

Марал: ммм чихэр эсвэл хаха би хүний ширээн дээрээс бодсон байгаа. Хятадын яруу найргийн ном байгаад л байсан.

Аагий: Тэр хүн нь сонсож байгаа гэж найдаж байна.

Марал: Тэр хүн сонсож байгаа бол байгаа ш дээ. Маралаа

Аагий: Алга болсон байх юм бол бас Маралаа.

Содоо: Би бэлэг авж байгаагүй юм байна. Та нар надад юу ч хамаагүй өгч болно. Өөрийгөө ч өгсөн болно.

ХАХАХА

Содоо: Би Аагийг авмаар байна.

Аагий: Ав ав.

Гонто: Би бүүр өндөр үнэтэйг хэлсэн байна.

Аагий: Энэ удаагийн подкаст маань маш сонирхолтой болсон гэж бодож байна. Ирсэн зочиддоо баярлалаа. Өнөөдөр зул сарын баяр юм байна. 12 сарын 25.

ШИНЭ ОНЫ МЭНД

Аагий: Сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. 2019 онд маш шинэлэг байдлаар подкастаа хүргэх болно. Энэ оны бөгөөд энэ улиралын хамгийн сүүлийн подкаст маань та бүхэнд цацагдаж дууслаа. Та бүхэнд 11 дугаар ,нэг дугаар хөтлөөгүй, 10 дугаарт хөтлөгч Аагий байлаа. Надтай хамт байдаг Кеннадаа баярлалаа.

Нийтлэл бэлтгэсэн: DawQ