“Mongolian queer  podcast” одоогоор нийт 14 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ.  3 дахь дугаарыг та бүхэндээ унших хэлбэрээр хүргэж байна. Мөн ЛГБТ Төвд тусалж, дэмждэг бүх сайн дурын ажилтнууддаа талархсанаа илэрхилье!

ЛГБТ Төвийн залуучуудаас санаачлан хэрэгжүүлж буй Mongolian queer podcast-ын маань ээлжит дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Би хөтлөгч Аагий байна. Өнөөдөр надтай хамт хөтлөгч Лабелло хөтлөх болно.

Лабелло : Өнөөдрийн булангаар маань UB comedian Амараа мөн ЛГБТ Төвийн залуучуудын хөтөлбөрийн менежер Кенна бидэнтэй цуг байна.

Кенна : За сайн байцгаана уу

Аагий : Кенна өнөөдөр бид ямар сэдвээр ярих билээ ?

Кенна : Ер нь бол ЛГБТИ хүмүүсийг сошиалд комментоор хүмүүс аймар муулдаг шүү дээ. Тэд нарыг ярьж , тэр хүмүүст чөлөөт байдлаар хариу үйлдэл үзүүлье гэж ярьсан.

Аагий : Амарааг маань хүмүүс comedy хийдэг гэдгээр нь л таньдаг бас хүний эрхийн активист шүү дээ. Өөрийгөө бусдад танилцуулвал

Амараа : Би 2006 билүү 2007 оноос хойшоо хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж , 2008 онд ЛГБТИ хүмүүстэй холбогдсон. Одоо бол тэр үе өнөөдөр хоёр тэнгэр газар шиг ялгаатай болчихсон. Тухайн үеийн ЛГБТ парти ба өнөө үеийн ЛГБТИ парти, тухайн үед ЛГБТИ эрхийн тухай дуугарч байсан нь өнөөдөр ЛГБТИ эрхийн тухай дуугарч байгаа нь тэнгэр газар шиг ялгаатай болсон. Би бас их баярлаж явдаг. Монголд бол аймар хурдан өөрчлөгдөж байгаа, хүмүүс нааштай эерэгээр хүлээж авдаг болсон. Гэхдээ мэдээж бусад бүх оронд байдаг шиг асуудлууд байгаа. Сая коммент гээд ярьлаа. Би бол тэрийг ярьмааргүй байна. “I don’t give a shit ” гэдэг шүү дээ. Би бүр баасаа ч өгмөөргүй байна. Тэр гаруудыг бол зүгээр хаясан нь дээр. Тэд нар бол угаасаа өөрчлөгдөхгүй ч байж магадгүй. Зарим нь бүр захиалгатай ч юм уу эсвэл албаар тэгж бичдэг байх. Тийм хүмүүсийг тоох тусам давраад байдаг санагдсан. Тэгэхээр тийм хүмүүсийг зүгээр хаячихсан нь дээр.

Аагий : Олон жил ЛГБТ хүмүүсийн эрхийн талаар дуу хоолойгоо өргөөд эхэлчихсэн байна шүү дээ. Хүмүүсийн хандлага ер нь хэр байна вэ? Танд хэр их дайралт ирж байна?

Амараа : Анх их хэцүү байсан. ЛГБТИ эрх гэж ярьж ч чаддаггүй байсан шүү дээ. Анх Залуус Эрүүл Мэнд , Хамтдаа гээд хоёр төв байсан. Хоёулаа ДОХ-н эсрэг үйл ажиллагаагаа илүү их явуулдаг , санхүүжүүлдэг байгууллага нь ч ДОХ-ын эсрэг санхүүжүүлдэг. ЛГБТИ эрхийн төлөө ярихаар одоохондоо монголчууд хүлээж авахгүй гээд л. Сүүлд ЛГБТ төв байгуулагдаж бөөнөөрөө хамтраад одоо лаг явж байгаа. Би анх нилээн идэвхитэй оролцдог байж байгаад ЛГБТИ хүмүүс өөрсдийнхөө сайн дураар энэ үйл ажиллагаанд хүчтэй орж байгаа учраас өөр чиглэлээр явсан. Гэхдээ мэдээж Pride day жагсаалд заавал оролцож янз бүрийн асуудал хэлэлцүүлэгт ороод ЛГБТИ гэдэг чинь ийм гээд тайлбарлаад өгдөг.

Лабелло : Одоо жишээ нь прайдаар алхаад явахад хүмүүс ” Энэ Амараа чинь гомо юм байна ” гээд л ярьж эхэлдэг. Энд тэндхийн сайтууд прайдын талаар бичихдээ гарчиг нь буруу байдаг ч юм уу тэ.

Амараа : Чикагод Pride day жагсаалд оролцлоо. Хот даяараа болдог юм байна. Насанд хүрээгүй хүүхдүүд яваад байна гээд шүүмжүүд явдаг даа. Тэрийг бичиж байгаа хүмүүс аймар dirty mind-тай байгаа байхгүй юу шууд сексээр хүлээж авдаг. Шууд эд нар бөөнөөрөө яг сексдэх гэж байна гэж бодоод байгаа байхгүй юу. Харин Чикагод очиход бүгдээрээ rainbow flag зүүгээд, хүүхдээ будчихсан, гэр бүлээрээ оролцож байсан. Найман настай байтугай өлгийтэй жоохон хүүхдээс авхуулаад наян настан хүртэлээ оролцдог юм байна. Хүмүүс нь багтахгүй, аймар том эвент болж байсан. Тэр жагсаалд нь хэн хэн орж байна вэ гэсэн чинь бүх намын улс төрчид, бүх төрийн байгууллага орж байна. Жишээ нь Чикаго хотын даргад өрсөлдөж байгаа хүмүүс ч юм уу, цагдаагийн байгууллага, CIA бүгд оролцож байсан.

Кенна : Тийм, харин манайхан өсвөр насныхнаа ялгаварлан гадуурхах гээд байдаг. Тэд нар дурлаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй гэж байгаа юм шиг. Тэгтэл стрэйт, сизжендер хүүхдүүд 13 настайдаа дурлаж үерхээд, гэр бүлийнхэндээ эхнэр, нөхөртэй болно гээд ярьж л байдаг. ЛГБТИ өсвөр насныхан ч бас хайраа илэрхийлэх эрхтэй шүү дээ.

Аагий : Энэ жилийн прайдаар хэр олон насанд хүрээгүй хүүхдүүд оролцсон бэ ? Их олон жоохон хүүхдүүд ээж аавыгаа дагаад ирсэн байх шиг байсан.

Кенна : Тийм , Хүүхдүүдээ дагуулж явсан хүмүүс байсан. Өмнөх жил ч бас 3 настай хүүхдэдтэйгээ жагссан хүн байсан. Тэд нарыг зөв гэж боддог шүү.

Амараа : Би ч гэсэн охиноо гурав, дөрөв хүрээд ирэхээр нь жил болгон оролцуулна гэж боддог. Хүүхэд оролцох гэдэг чинь их чухал юм байна. Хүүхэд чинь багаасаа бусдыг хүлээн зөвшөөрөх, хүмүүс чинь бие биенээ олон янзаар, өөр өөрөөр хайрладаг гэдгийг ойлгодог юм байна. Тийм учраас барууны орнуудад хүүхдүүдтэйгээ хамт явж бусад хүмүүс өөр өөр байдаг юм байна гэдгийг багаас нь янз бүрийн үйл ажиллагаанд оролцуулж ойлгуулдаг юм байна. Манайхан болохоор шууд хоорондоо сексдэх гэж байна л гэж ойлгоод байгаа байхгүй юу. Жишээ нь би гей гээд хэлэнгүүт л яаж сексддэг юм? Гэх мэт тэнэг байдлаар юмыг хүлээж авдаг. Өөрсдийнх нь толгой нь дандаа тэгж юмыг буруугаар хүлээж авдаг тэ.

Аагий : Gogo.mn-д бэлгийн цөөнх хүмүүс эрхийнхээ төлөө жагсах гэж байна гээд нийтлэл гарсан байна л даа. Тэгсэн чинь комментууд дээр нь gogo.mn гей сэтгүүлчидтэй болчихсон юм байна, ЛГБТИ хүмүүс ажилладаг юм байна гэсэн байна лээ. Гей хүмүүс л заавал бичих ёстой байдаг юм уу? хэхэ

Кенна : Харин тийн, манайхан чинь ЛГБТИ эрхийг дэмжихээрээ заавал ЛГБТИ байдаг ч юмуу тийм ойлголттой яваад байгаа. Ер нь бол чинь сэтгүүлч чинь нийгмийг соён гэгээрүүлэх ёстой шүү дээ. Их том хүчтэй, тэвчээртэй хүмүүс байгаа. Би лав тэдэнд нэг ч гэсэн хөрөнгө оруулалт хийж байгаад нь аймар баярлаж байгаа.

Амараа : Би ажиглаад байдаг байхгүй юу. Ер нь ЛГБТИ ч гэлтгүй хүний бэлгийн эрхтэй холбоотой асуудал юм шиг байгаа юм. Ер нь хүн гэдэг чинь өөрөө байгалийн амьтан. Хүмүүсийн дунд байнгын маргаан явдаг даа. Энэ чинь олдмол, үгүй энэ чинь байгалийннх гээд л. Ер нь олдмол байсан ч яадаг юм тэ. Насанд хүрсэн хоёр хүмүүс хоорондоо тохиролцоод лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү чамд ямар хамаатай юм. Жишээ нь гетеросексуал ч гэсэн нэгхэн хүн дээр эрэгтэй хүнд татагдаад байдаг ч юм уу тэ, үүнээс гадна бэлгийн зан үйл гэж байгаа шүү дээ, гей биш мөртлөө тодорхой нөхцөл байдалд ороод зөвхөн биологийн хэрэгцээгээ хангахын тулд ижил хүйсний хүнтэйгээ бэлгийн харьцаанд орж байгаа байхгүй юу. Нэг л юмыг маш сайн ойлгох ёстой. Янз бүрийн хүмүүсийг өөрөөр нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр хүн хөгжлийн бэрхшээлтэй, трансжендэр, хар, цагаан арьстан байна уу, хятад монгол байна уу хамаагүй хүнийг байгаагаар нь өөрөөр нь хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр л хамгийн чухал. Жишээлбэл нэг хүн бэлгийн дур хүсэл өндөртэй байж болно шүү дээ. Гэтэл тэр хүнийг ялгаварлан гадуурхаж байгаа гэх мэт нь ямар ч ялгаагүй байхгүй юу. Хүмүүсийн өөр өөр байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүн чамд гай болоогүй л бол өөр өөр байдлыг нь хүлээн зөвшөөр.

Аагий : Нэг эрэгтэй хүн олон эмэгтэй хүнтэй харьцаж байвал тэрийг ёстой лаг, жинхэнэ эр хүн гэх ч юм уу , эсрэгээрээ эмэгтэй хүн нэг хүнтэй харьцаж байгаад салаад өөр хүнтэй харьцахаар банзал, явдалтай гэнэ. Тэгэхээр энэ эрэгтэй эмэгтэй хүн дээр монголчууд их сонин хандаад байгаа юм.

Кенна : Харин тийм , ЛГБТИ хүмүүс дээр тэр нь ирэхээр бүүр завхай үрждэггүй юу билээ.

Лабелло : Хүн амын бодлогонд нөлөөлж хүн амыг цөөлөөд байна. Бараг монголыг устгах гадаадын бодлого яваад байна гээд л. Pride week-ээр гадаад хүмүүс олноор ирдэг. Тэгэнгүүт л гадаадын бодлого яваад байна гээд л.

Амараа : Тиймэрхүү хүмүүсийн яриаг бол ерөөсөө тоох хэрэггүй. Тэр балай мангар юм яриад байгаа хүмүүсийг хүлээж аваад эмзэглээд байвал миний нас хүрэх ч үгүй, тэр хүмүүс ч өөрчлөгдөхгүй. Үзэн ядалт хаанаас төрдөг вэ гэхээр айдсаас төрдөг юм байна. Айдас хаанаас төрдөг вэ гэхээр хүний мэдлэггүй байдлаас бий болдог. Хүн мэддэггүй юмнаасаа айдаг. Тэгэхээр хамгийн гол нь эхлээд тэр хүмүүсийг мэдээлэлжүүлээд өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хүмүүс энэ чинь ийм учиртай юм байна гэдгийг ойлгоод, айхаа болино, үзэн ядахаа болино. Монголд байгаа үзэн ядалтын сэтгэлгээнүүд дандаа л айдсаас бий болж байгаа. Айдас нь дандаа мэдлэггүй байдлаас болдог. Одоо жишээ нь монгол хүүхдүүд урагшаа маш ихээр явж сурч байгаа. Нөгөө үзэн яддаг хятадууд нь бараг монголын тухай мэддэггүй байх жишээтэй. ЛГБТИ хүмүүс гээд л айгаад л, үзэн ядаад л яваад байдаг. Гэтэл яг тэр хүмүүстэй найзлаад, нөхөрлөөд явангуут тэр хүн чинь ямартай ч “сексдэе” гээд дайраад яваад байдаг хүн биш юм байна гэдгийг ойлгоно. Гэхдээ эхлээд бол яг тэгж ойлгоод байдаг. Жишээ нь гей хүн байхаар за энэ яг надтай сексдэх гэж байна гэж бодоод байдаг. Тийм учраас айж, хачин хачин үйлдлүүд гаргадаг.

Лабелло : Мэдэхийг хүсдэггүй хүмүүс ч бас байдаг юм билээ. Та унш л даа ийм ийм зүйлүүд байна гэхээр лай гэж хэлдэг.

Амараа : Манай UB comedy-ын сэтгэгдэл доор ч ийм хүмүүс зөндөө байдаг. Бид нар тоодоггүй. Хүүхдэд садар самуун сурталчиллаа. Та нарыг ална, тална гээд л есөн шидийн юм хэлнэ шт.

Лабелло : Аан бас энэ сэтгэгдэлүүдийг уншаад ЛГБТИ өсвөр насныхан аймар сэтгэлийн дарамтанд орж байгаа. Мөн яг энэ Pride week-ээр алхсан стрэйт, хүний эрхийн активист хүмүүс нь эдгээр хүмүүсийн хандлагаас болоод дараа жил прайдаар алхахгүй байх ч юм уу тэ

Кенна : Ерөнхийдөө эмзэг бүлгийнхэн иймэрхүү юмнаас айчихдаг л даа. Нээлттэй байгаа хүмүүс бол тоохгүй шүү дээ. Нийгэмд өөрийгөө илэрхийлэх гэж байгаа, жаахан нуугдаж байгаа,эргэлзэж байгаа хүмүүс нь энэ нийгмийн хандлагаас айчихдаг юм байна лээ. Хэрвээ би come out хийвэл намайг ирээд шууд зодчих юм биш үү гээд л.

Лабелло : Би бас их аймар айсан. Явж байсан чинь энэ нөгөө ногоон үстэй охин гэж мэгээд л

Аагий : Прайдаар алхсан хүмүүсийн зургийг харсан чинь дандаа өөр өөр өнгийн үстэй. Энэ ЛГБТИ хүмүүс чинь дандаа өөр өнгөөр үсээ будчихдаг юм уу гээд л

Лабелло : Тийн, үсээ тайрмал болгоод, будчихвал ЛГБТИ юу

Аагий : Ялангуяа охидууд үсээ багасгахаар л tomboy гээд л

Лабелло : Эгчтэйгээ хамт дэлгүүрт явж байсан чинь хоёр охин яахав дээ хөтлөлцөөд л бие биенийгээ хайр аа гээд дуудаад байсан чинь манай аниа “Хүүе хай раа гэнэ үү” гээд л надаас асууж байгаа юм. “За яахав дээ тэгээд л тийм л юм байгаа биз” гэсэн чинь чамайг одоо үсээ жижигхэн болгоод байхаар чамайг бас ингэж бодвол яана гэсэн чинь би дотроо (инээв)

Амараа : Ийм юм шиг байгаа юм аа. Яг урд нь байгаа хүмүүс мөс хагалдаг юм шиг байгаа юм , яг нөгөө мөс хагалдаг онгоц шиг. Тэр бол хамгийн их зориг тэвчээр шаардсан хэцүү ажил. Нийгмийн сэтгэлгээг өөрчлөх хэзээ ч тийм амархан байгаагүй. Зөвхөн ЛГБТИ ч биш бусад бүх асуудал дээр, жишээ нь Махатма Ганди ч юм уу, Мартин Лютеркинг ч юмуу тэ. Хэрвээ чи нийгмийг өөрчилье гэж бодож байвал битгий ай. Үүнд айгаад байх шаардлага ерөөсөө байхгүй. Хэрвээ чи айж байвал урд талын фронтын хүн биш байна. Миний бодлоор урд талын фронтын хүн байх нь хамгийн гоё санагддаг. Чиний нүдэн дээр нийгэм, хүмүүс өөрчдөгдөж чамайг хүлээн зөвшөөрч байгааг харна. Айгаад хулчийгаад суух бол хамгийн амархан, чимээгүй байхыг хэн ч чадна. Харин хамгийн хэцүү байх үед чи өөрийгөө илэрхийлж бусад хүмүүсийн өмнөөс дугарна гэдэг хамгийн хэцүү ч дараа нь харахад чи нэрээ үлдээсэн байгаа. Чи бусад хүмүүстэй адилхан явж болно тэр бол бас л сайхан амьдрал. Гэхдээ чи үнэхээр нийгмийг өөрчлөхийг хүсч чиний зүрх сэтгэл үнэхээр энэ асуудлыг дэвшүүлээд, хүмүүс бусдыг ойлгодог болоосой, энэ нийгэм аятайхан болчихоосой гэж бодож байвал явахаас өөр аргагүй ээ. (охин руугаа явав)

Кенна : Би бол үнэхээр ааваар нь бахархаж байна.

Амараа : Би чинь одоо энэ охиныхоо төлөө л ингэж яваа шүү дээ. Миний охины ч ирээдүйд нийгэм нь бие биенийгээ үзэн ядаж, янз бүрээр хэлж доромжилдог, нэгнээ хүчирхийлдэг тийм нийгэмд би охиноо амьдруулахыг хүсэхгүй байна. Миний охины ирээдүйн амьдрах нийгэмд хүмүүс бие биенээ хүлээн зөвшөөрдөг байгаасай гэж хүсч байна. Бусад хүн бие биенээ хүлээн зөвшөөрөөд, бие биенийхээ хайрыг хүлээн зөвшөөрдөг байвал тэ. Хүн болгон л бусдаас өөр тиймээс миний охиныг ч ирээдүйд хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй л гэж би бодож байна.

Аагий : 2008 оноос эхлээд хүний эрхийн төлөө ажиллаад 10 жил болчихсон байна л даа. 2008 онд чинь хүний эрхийн төлөө дуугарахаар л, ЛГБТИ хүний эрхийн төлөө дуугарахаар л шууд ” Чи гей юм уу ” гэдэг үе байсан.

Кенна : Би ч хүүхэд байсөөн. Юугаа ч мэдэх вэ

Амараа : Би лав нэг их тэгж гей гэж хэлүүлэхээсээ айдаггүй шт. Яахав дээ тэгээд хэлж л байна биз гэж бодоод л.

Аагий : Би ойрд ЛГБТИ арга хэмжээнд оролцоод байгаа. Тэгсэн чинь намайг л “Чи гей юм уу” гээд байхаар нь би өөдөөс нь “Чи яасан надтай унтах гээд байгаа юм уу” гээд л хэлчихдэг аймар бэлэн асуулттай болчихсон. Надад дурлачихсан , надтай унтах гээгүй л бол миний гей байна уу , стрэйт байна уу хэнд хамаатай юм бэ тэ. Ёстой л орой уулзах гээд байгаа юм уу гээд асуучихмаар л санагдаад байдаг.

Лабелло : Яагаад ялгаатай гэж хараад байгааг нь ерөөсөө ойлгодоггүй. Чиний хажууд стрэйт хүн байхад хажууд нь эмэгтэй хүн тавиад чи одоо энэ эмэгтэйг хайрла гээд байхад чи тэгээд шууд хайрлах уу? Тэрэнтэй адилхан найзуудыгаа ч гэсэн чи эмэгтэй хүн сонирхохоо болиоч ээ гэж битгий хэлээч ээ. Яг л адилхан хүн шүү гэдгийг бас хэлдэг л дээ.

Амараа : Гэхдээ ер нь хүмүүсийг сайн мэдээлэлжүүлээд л өгөх хэрэгтэй юм шиг байгаа юм. Гадуур явж байхад хүмүүс Солонгоогоос эхлээд ярьж байдаг. Энэ үед би бас гоё тактиктай ярьдаг. Зөвхөн бисексуал, лесбиян гэхгүй, маш олон бэлгийн чиг баримжаа байгаа. Жишээлбэл асексуал гээд ямар ч бэлгийн дур хүсэлгүй хүн, 2т нь гетеро гээд эсрэг хүйстнээ сонирхдог, 3т нь гомосексуал, 4т нь бисексуал, 5т нь пансексуал гэж бий гээд л ярихаар “Хөөх ямар олон юм байдаг юм бэ” гээд л тэгэхээр нь би “Чи тэгээд тийм олон төрөл байж байхад, чи алийг нь боль гээд алийг нь болихгүй гэх гээд байгаа юм бэ?” гэдэг. Жишээлбэл чи асексуал хүнийг яаж ч зодоод хүн амьтантай унтуулж чадахгүй. Трансжендэр нь эдгээр бэлгийн чиг баримжаагаас шал ондоо энэ бол жендэрийн тухай ойлголт. Мөн хүний физиологитой холбоотой манин гэдэг асуудал гарч ирнэ. Манин бол давтагддаггүй. Энэ бол гей ч биш, трансжендэр ч биш, олон улсын нэршил нь интерсекс гэх мэтчилэн тайлбарлахаар нөгөө хүмүүс 2 минут орчим чимээгүй байдаг. Толгойдоо бодож байгаа байхгүй юу, хүнийг мэдээлэлжүүлнэ гэдэг чинь их чухал

Кенна : Зөвхөн гаднах махан биеийг бодоод байдаг. Доторх сүнслэг, заавал сүнс гэлтгүй сэтгэл ч юмуу дотор байгаа амьтай юм өөрийг нь эмэгтэй хүн гэж хэлээд байхад зүгээр л гаднах хайрцаг махан бие эрэгтэй байхад түүгээр нь шошголоод байдаг.

Лабелло : Би нэг тэгж хэлсэн чинь миний наад бөө дөө итгээд яв аа гэсэн шүү.

Аагий : Монголчууд шинжлэх ухаанд итгэх дургүй юм шиг байгаа юм. Нэг хэсэг монголд манжин худалдаалагдахаа больсон шүү дээ. Манжин хорт хавдар үүсгэдэг гэнэ гэсэн чинь бүгд бараг хэрэглэхээ больчихсон. Одоо гэхдээ манжин зүгээр хэрэглэж байгаа тийм ээ? Тэрэн шиг нэг цуу яриа гаргаад тэрэндээ итгээд ямар ч шинжлэх ухааны үнэн юманд итгэхээ больчихсон. Одоо жишээ нь И-мартад хортой банана зарж байна гэнээ гэхэд бүгд л Номин руу явдаг гэх мэтчилэн ямарч шинжлэх ухаан, үнэн юманд итгэхээ больчихсон, хүмүүсийн цуу ярианд маш их итгээнд яваад байх шиг байгаа юм.

Амараа : 2007 оноос Hi5, Facebook гээд сошиал орчинд хүмүүс олон хууртах тусмаа санаатай болдог юм шиг байгаан. Анх сошиалд юу ч тавьсан итгэдэг байсан чинь одоо баргийн юманд итгэхээ больчихсон. Хүн чинь ер нь нэг бүдэрч унаж байж, газраа харж явдаг болдог, алдаж байж алдаанаасаа сурдаг, заавал яс махаараа мэдэрч байж ойлгодог юм шиг байгаа юм.

Аагий : Холливүүдийн олон кинонууд орж ирснээс болоод монголд ЛГБТИ хүмүүс ороод ирсэн юм байна гэсэн сэтгэгдэл орж ирсэн л дээ. ЛГБТ төвөөс долоо хоног болгон кино гаргадаг, энэ яг ямар зорилготой вэ? Хүмүүс тэгж хардаад байх шиг байна тэ. Энэ талаар Кенна яриач

Кенна : Урлагаар дамжуулж хүмүүст зөв ойлголт, зөв мэдээлэл өгөхийг хичээдэг. Урлаг хүний сэтгэлд хамгийн ойр шүү дээ. Театрын урлаг, хөгжмийн урлаг, дүрслэх урлаг гээд л байгаагаас кино урлаг бол орчин үед аймар хүчтэй байгаа. Мэдээж кино урлагт ЛГБТИ сэдэвтэй кино их чухал. Киноноос хүн өөрийнхөө тусгалыг харж, өөрийгөө нээдэг олон хүмүүс байгаа. Би бол өөрийгөө киноноос нээсэн. Зурагт үзэж байсан чинь бисексуал охины тухай гарсан. Нэг охин эрэгтэй хүнтэй үерхээд салчихаад эмэгтэй хүнтэй үерхээд би бүр гайхаад, шоконд ороод найзаасаа асуусан чинь ” бисексуал ” гэж байдаг ш дээ гэж байсан. Тиймээс кино урлагт ЛГБТИ хүмүүсийн тусгал их чухал гэж үздэг. Манайхаас бол монгол хадмалтай киног долоо хоног болгон Циферблатад гаргадаг. Энэнээс бол бид огт ашиг авдаггүй. Янз бүрийн ЛГБТИ хүмүүсийн түүхүүд, романтик, баримтат, бодит амьдрал дээр гардаг хүнд сэдэвтэй ч байж болно. Энэ бүхнийг үзээд хүмүүс өөрсдийгөө харж янз бүрийн талаас боддог. Зөвхөн ЛГБТИ хүмүүс үздэггүй. Стрэйт, сизжендер хүмүүс ч үздэг. Одоо эргээд санахад л мэдэж байгаа юм л даа. Тэрнээс биш 16, 17 хүртлээ ямар ч мэдээлэлгүй гөлийгөөд л явж байсан. Яг эргээд харсан чинь цэцэрлэгтээ нэг охинтой их сүрхий найзалдаг байсан. Салж, хагацахгүй гэж боддог байсан. Бид 2 чинь зэрэгцээ унтдаг, бие биедээ тоглоом авчирч өгдөг байсныгаа бодоод байхад тэр үед хөөрхөн хайр яваад байсан байгаа юм. Сүүлийн хичээл дээрээ ч тэр охиныхоо хажууд аймар гунигтай байгаад байсан. Дахиж уулзахгүй гэдгээ мэдээд байсан юм шиг л. Ер нь бол охидуудтай найзлах гээд л явдаг байсан. Ер нь бол би чинь одоо ч үй зайгүй эрэгтэй найзгүй ш дээ. Ер нь өсвөр насандаа яалтчгүй охидыг хөөрхөн гэж хараад байдаг байсан. Эрэгтэй байсан бол энэ охинтой л үерхэнэ гэдэг ч юм уу, ямар ч мэдээлэлгүй болохоор дотроо найзыгаа дэмжиж байна л гэж боддог байж байгаад өсвөр насандаа өөрийгөө бэлгийнх цөөнх хавьцаа юм байна гэж ойлгоод 18 хүртлээ даруухан явсан байдаг. 16-тайдаа зүүдэндээ нэг охинд анхныхаа дурлалаа өгсөн. Зүүдэнд маань нөгөө охин чинь намайг үнсчихгүй юу. Тэгсэн чинь зүрх сэтгэл минь амаар гарах гээд аймар хүчтэй мэдрэмж төрсөн. Тэгээд л би сэрчихээд энэ охиныг л хүлээнэ гээд л хүлээсэн ч олдоогүй ээ. Зүүдэндээ анхны дурлалаа өгсөн гэж боддог. Тэгээд л арван жилээ төгсөөд, оюутан болоод, миний амьдрал одоо эхэлж байгаа гэж бодоод бүх найзууддаа ком аут хийсэн, ЛГБТ Төв дээр ирсэн. Тэрнээс хойш бол өөрийгөө их сэтгэл дүүрэн амьдарсан гэж боддог.

Лабелло : Миний хувьд гэвэл тухайн үед өөрийгөө мэддэггүй л байсан болохоос биш яг нэг 6-7 настай байхдаа аниагаа үнсэж байсан. Тэгээд л ер нь охидод аймар хайртай. Би өөрөө бисексуал байхгүй юу. Энд тэнд юм хум үзэхээр эмэгтэй хүн л гоё гэж боддог. Дунд ангидаа ороод л сонгон хичээл гээд анги бүрээс өөр өөр хүүхдүүд орж ирэхэд тэнд нэг охин байсан. Аймар сайн найзууд болоод бүр тэр найздаа амиа тавьдаг. Хосоо харж байгаа хүн шиг л нөгөө ширээрүүгээ хараад л уйлаад л байдаг байсан. Тэр найзынхаа төлөө бүгдийг хийдэг байсан ч одоо тэгээд найзлахаа больсон доо. Гэхдээ тэр найзынхаа тухай зүрх сэтгэлээсээ одоо ч гэсэн боддог л доо. Нийлэхээ больсон ч гэсэн одоо ч гэсэн боддог болохоор ер нь хайртай л байсан юм байна, анхны хайр минь байж гэж боддог. (Чука-“Дэргэд минь байж” дууг дуулав) Тэр аймар гоё дуулдаг. Одоог хүртэл дууг нь сонсохоор үнэхээр гоё. Тэрнээс илүү дуулдаг хүн би одоогоор олоогүй л байгаа. Тэр охин намайг бас мэддэг л дээ. Намайг гэхдээ тоглоод байна гэж боддог байсан юм шиг байгаа юм. Одоо хааяа л нэг харьцдаг. Манай найз гэхдээ аймар од болчихсон. Одоо бараг өөрийгөө сонсоод мэдэж байгаа байхаа дуулдаг охион. Сонсох байхаа тэр. Түүнд ЛГБТ найзууд бас олон байдаг. Тэгээд л тэрний төлөө хамаг нулимсаа зориулдаг байж билээ. Өөр найзтай болчихвол бүүр уур хүрдэг. Долдугаар ангиасаа арванхоёрдугаар анги хүртэл минь хайр байсан. Яг есдүгээр ангидаа өөрийгөө яг мэдэж байсан. Хамт хоноод л, хамаг юмыг л хамт хийдэг байлаа.

Аагий : ЛГБТИ хүмүүсийн хайр , дурлалын түүх аймар таалагддаг. Хүмүүс яаж дурлахаараа ингэж гоё дурлаад байдаг юм бэ? Би чинь найз охинтойгоо үерхэх үү? Үерхье гээд л үерхчихсэн. Гэтэл хүмүүс чинь яг кино шиг амьдардаг юм байна.

Амараа : Яагаад ЛГБТИ эрхийн төлөө ажиллах болсон бэ ?

Аагий : Аймар олон шалтгаантай. 1т гэх юм бол аймар уйдаал тэгээд залуу манлайлал хөтөлбөрт ороод, гэхдээ ер нь бол манай найзууд дунд аягүй олон ЛГБТ хүмүүс байгаа. Тэр хүмүүс гэхдээ хэзээ ч өөрийгөө илэрхийлээгүй. Гэхдээ яагаад өөрийгөө илэрхийлээгүйг нь би ойлгодоггүй, асуухыг ч хүсдэггүй. Найз охин, найз залуугийнх нь талаар ерөөсөө асуудаг ч үгүй. Тэгээд найз бол найзаараа байдаг. Гэхдээ ер нь бол таньтай адилхан 2010 оноос хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа. Нэлээд их ажилладаг байсан гэхдээ би өөрөө заримдаа хомофоби болж үзнэ. Яагаад би хомофоби байж байгаад хүмүүстэй яриад байж болохгүй гэж тэ? ЛГБТ гэхээр би эсэргүүцэнгүүт, ялангуяа залуучууд намайг бол бүгдээрээ үзэн ядна. Хомофоби болчихвол, чи одоо мэдээллээс хоцорсон байна ийм байна тийм байна гээд л. Тэгээд нас насныханд нь хувааж үзвэл яг тэр насныханыг бүгдийг нь гэж хэлээгүй ч ер нь 30аас дээш насныхан тэгдэг. “Ммн тийн шдээ, харин тийн” гээд л нөгөө нэг Солонгоо хуучин яриад байсан Гамбууш, Нараа ч гэдэг юм уу, тэр хүмүүсээр л төсөөлөөд байх шиг байгаа юм. Одоо нийгэм бас арай гайгүй болчихсон. Яагаад гэвэл шинжлэх ухаанд хүмүүс аймар дуртай болчихсон.

Амараа : Анх хэддүгээр ангидаа хүнд дурлаж байсан бэ?

Аагий : Ёстой дурласнаа мэдэхгүй. Хамгийн сүүлд л дурлачих шиг болсон. Найз охинтойгоо жил гаран болж байна. Манай найз охинг энэ 2 крашладаг.

Лабелло : Яана аа

Кенна : Заа больёоо хаха

Аагий : Тоглож байна аа.

Кенна : Тийм өөртөө итгэлтэй байхдаа яадын.

Амараа : Хүмүүс тэгэхдээ саяны түүхүүдээс мэдээлэл авсан байх. Ямар ч байсан арван жилээсээ, цэцэрлэгээсээ өөрсдийгөө мэдэрдэг байсан юм байна гээд ойлгож авсан байх гэж бодож байна. Би тэгж боддог юм. Өнөөдөр яахав хэдүүлээ энд хомофоби ч юм уу жоохон ЛГБТ хүмүүсийг үзэн яддаг хүмүүсийн тухай ярьж гэж бодож байсан байх. Гэхдээ тийм хүмүүсийг бол зүгээр л хаячихсан нь надад амар санагддаг. Тэртээ тэргүй өөрчлөгдөхөө тулбал өөрсдөө өөрчлөгдчихнө. Гол нь хүмүүсд сайн мэдээлэл мэдлэгжүүлээд л явчихвал гоё болчихно. Тэгээд ЛГБТ Төв маань ийм чиглэлээр сайн ажиллаж байгаа. Тэгээд бусад байгууллага маань ч сайн ажиллаж байгаа. Залуус эрүүл мэнд, Хамтдаа гээд зөндөө төв байгаа. Би чинь 2008 оноос эхэлж явсан болохоор аягүй олон ЛБГТ найзуудтай болсон. Дандаа лаг лаг залуучууд байдаг. Харахаар дандаа энд тэндхийн дарга, дандаа нийгмийн, удирдах албаны, дандаа нэг тиймэрхүү хүмүүс байдаг. Түүгээр нь бас бахархаж явдаг юм.

Аагий : Манай нэг ЛГБТ биш найз надтай хамт явж байгаад л ЛГБТ хүмүүс бүгдээрээ ийм царайлаг байдаг юм уу? бүгдээрээ ийм хөөрхөн байдаг юм уу?гээд байдаг.

Амараа : Аа бас царай муутай ч хүн байна. Царайлаг царай муутай чинь бас хүний субекътив юм шиг байгаа юм. Би одоо жишээ нь өөрийгөө царай муутай гэж бодож байхад бас нэг хүн намайг царайлаг гээд бодож байх ч юм билүү.

Лабелло : Тэгж бодохгүй байх аа хэхэ

Амараа : Харин хүмүүсийн харах өнцөг өөр өөр байдаг юм шиг байгаа юм. Надад дурлачихсан бол намайг царайлаг гэж харж болно. Зүгээр хүн бол намайг энэ чинь жирийн нэг залуу байна шд гэж болно.

Аагий : Харж харж байгаад анх харахдаа аймар царайлаг залуу байсан чинь хэдэн сарын дараа аймар царай муутай харагдаад л тэ

Амараа : Тэгээд л хайртай хүндээ хөөрхөн л харагддаг байлгүй дээ тэ?

Кенна : Нөгөө нэг царай муутай байсан ч гэсэн аав ээждээ хөөрхөн шүү гэдэг шиг л.

Аагий : Заза энэ удаагийн подкастаа ингээд өндөрлөе. Энэ удаагийн подкаст маань нилээн урт ч маш сонирхолтой ярилцлагаар өрнөсөн гэж бодож байна. Бидэнтэй хамт ярилцсан Кенна болон Амараадаа маш их баярлалаа.

Лабелло : Сонсож, уншиж байгаа хүмүүс маань мэдээлэл авахыг хүсвэл ЛГБТ төв дээр ирээд нээлттэй ярилцахад мэдээлэл бол өгнө шүү.

Аагий : Лабелло бид 2 долоо хоног бүр шинэ гоё гоё зочдыг хүлээсээр байгаа.

Лабелло : Та бүхэн долоо хоног бүрийн Баасан гаригт подкастныхаа шинэ дугаарыг хүлээн аван сонсоорой. Өшөө илүү сонирхолтой яриа, мэдээллүүдийг хүргэх болно.

Нийтлэл бэлтгэсэн: Жюни