Та бүхэндээ Mongolian Queer podcast-ын 5 дахь дугаарыг унших хувилбараар хүргэж байна. Та бүхэн хүлээн авч уншаарай.
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид о , ЛГБТ төвийн сайн дурын залуучуудаас хэрэгжүүлж буй ” Mongolian queer podcast” -ын 5 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна.
Энэ удаагийн подкаст маань сонирхолтой болж байна. Яагаад гэвэл бид нар олон улсаас холбогдож байгаа.
Улаанбаатар хотоос Алтанбаяр
Зоро : Сайн байцгаана уу , зочин хөтлөгчөөр Зоро оролцож байна.
Зочин : Зочноор Анударь оролцож байна
Зочин : Намайг Сина гэдэг. Шанхай хотоос оролцож байгаа.
Зочин : Сайн байна уу , намайг Сина гэдэг Тайванаас холбогдож байна.
Алтанбаяр : За маш их баярлалаа , Монголиан күийр жүжиг монголд анх удаа 8-р сарын 29-нд МҮЭСТО-д толилуулагдсан байгаа. Энэ жүжгийн талаар бид бүхэн ярилцах болно. Трэнти маань өөрийгаө дэлгэрэнгүй танилцуулвал ?
Трэнти : Сайн байцгаана уу намайг Трэнти гэдэг, Америк хүн байна.Би 2016 онд анх монголд ирээд гурван жил амьдарсан. Эхлээд сайн дурын ажилчин байсан чинь хувийн сургуулийн багш болсон. Би өөрөө мэргэжлийн жүжигчин , найруулагч хүн. Зөндөө жүжигт тоглож найруулсан. Монгол дээр дөрвөн жүжгийг найруулсан. Мөн монгол кинонд тоглож байсан.
Алтанбаяр : Воав , ямар монгол кинонд тоглосон бэ ?
Трэнти : Цагаан сараар гарсан ” Ховор хүмүүс ” гэдэг кинонд тоглосон.
Алтанбаяр : Энэ удаад монголд тавигдсан күийр жүжгийн найруулагчаар ажилласан шүү дээ. Найруулагчаар ажиллахад сэтгэгдэл ямар байсан бэ ?
Трэнти : Найруулагчаар ажиллах нь маш сонирхолтой , ер нь өөрийгөө найруулагчаас илүү багш хүн гэж үздэг. Найруулагч бол бараг жүжгийн багш гэсэн үг. Найруулахдаа хүмүүсийн чадварыг сайжруулж жүжгийн гол сэдвийг бусдад харагдуулах нь чухал. Монгол хэлээр найруулах нь миний хувьд арай хэцүү байсан. Яагаад гэвэл би өөрөө зуун хувь төгс монголоор ярьдаггүй. Тэгсэн ч гэсэн маш сонирхолтой байсан. Бас монгол хэл дээр жүжиг тавигдах нь надад нэг challenge байсан. Би өөрөө их хичээж байсан. Сайн ажилласан гэдэгтээ найдаж байгаа.
Алтанбаяр : Энэ жүжигт бүх жүжигчид маань мэргэжлийн бус хүмүүс байсан шүү дээ. Энэ танд хэр хүнд байсан бэ ?
Трэнти : Би бас хүүхдийн жүжгийн найруулагч. Тийм болохоор мэргэжлийн бус хүмүүсийг найруулах туршлагатай. Хүүхдээс нэг ялгаа юу вэ гэвэл монголчууд илүү идэвхитэй , манай сурагчид шиг ичдэггүй. Тийм болохоор хөгжилтэй , сонирхолтой байсан.
Алтанбаяр : За баярлалаа , Жүжгийн зохиолчтойгоо сайн танилцья. Сина маань өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулвал
Сина : За намайг Сина гэдэг. Би монгол охин. Одоогоор Тайванд сурч байна. Би ерөнхийдөө монгол хэлээр гэлтгүй англи хэл дээр ихэвчлэн зохиолоо бичдэг л дээ. Гэнэт монгол хэл дээр бичихэд эвгүй байсан. Яагаад гэвэл хичнээн монголд төрсөн ч гэсэн ” Хүний сэтгэхүй гадаадад амьдарна ” гэж хэлдэг шүү дээ. Тийм учраас түр бага зэргийн асуудлууд тулгарсан. Ялангуяа уралдаан зарлагдаад сар гаруйн хугацаанд зохиолуудаа бичиж өгөх ёстой байсан. Анх ЛГБТ төвийн хуудаснаас хараад ” Би үнэхээр бичмээр байна ” гэж бодоод юуны тухай бичиж болох вэ ? гэж бодсон. Хамгийн түрүүнд би нэг зохиолын санаа олоод ” Энийг бичнэ дээ ” гээд бараг хоёр долоо хоног бичих гэж оролдсон. Гэвч тэр зохиолын үзэгчиддээ хэлэх гэсэн санаа нь болдоггүй. Жүжиг гэдэг зүйл чинь тайзан дээр гараад үйлдлээр үзэгчдэд хүрэх ёстой учир хүний мэдэрч байгаа зүйлийг биеийн хөдөлгөөнд оруулна гэдэг хэцүү. Тэгэхээр эхний зохиолын санаа маань болохгүй болж таараад , хоёрхон долоо хоног үлдсэн. Тэр хугацаанд би ерөөсөө л ” Ромео Жульет ” шиг ч юм уу , сонгодог гэсэн хайр дурлалыг бүтээе гэж бодсон. Тэгээд л ” Үүрийн цолмон ба Үдшийн гялаан ” – ыг гаргаж ирсэн байгаа. Бүхнийг эхнээс нь эхлүүлнэ гэхээр хэцүү байсан. Энэхүү зохиолоо би аравхан хоногийн дотор бичсэн. Өдөр хэдэн цаг унтаж аваад орой хүмүүс унтахаас өглөөний нар мандтал бичдэг байсан. Хамгийн сүүлд зохиолоо уралдаанд явуулсаны дараа дахиж уншихад зөндөө олон алдаа гарсан байсан.
Алтанбаяр: Трэнтигээс нэг асуулт асуумаар байна. Ер нь бусад улсуудад күийр жүжиг тавигддаг уу ? Күийр театрын давуу тал нь юу юм бэ ?
Трэнти : Миний бодлоор бол күийр театрын давуу тал нь нийгэмд харагдахгүй хүмүүсийн түүхийг бусдад харагдуулдаг. Жишээ нь : Энэ жилийн тавьсан күийр театрууд монголдоо анх удаа хүмүүсийн бодит амьдралыг бусдад харагдуулсан. Бусад орнуудад күийр театрууд сүүлийн 50-иад жилээс гарсан. Хүмүүсийн эрхийн төлө , зүв зүгээр хүмүүс байдаг гэдгийг бусдад харагдуулах хамгийн чухал нь.
Алтанбаяр : Кеннагаас нэг асуулт асуумаар байна. Энэ жилийн күийр театрт хүмүүсийн хандлага ямар байв ? Сайн дурын ажилчид ихээр оролцсон шүү дээ. Энэ талаар ярьвал
Кенна : Ер нь бол хавраас эхлээд күийр театр гээд жүжгийн хичээл явсан юм. Манай Трэнти заасан. Долоон сард жүжгийн уралдаан зарлаад шалгарсан хоёр жүжгийн зохиолоор жүжгээ тавьсан. Тэгээд 8-р сарын 29-нд Анараа ахын бичиж найруулсан ” Өчигдөр Өнөөдөр Өнөмөнх ” гэсэн монологи жүжиг гээд гурван бэсрэг жүжиг тавьсан. Наадмын дараагаас сайн дурын ажилчиддаа цуглуулаад жүжиглэхийг хүсдэг , жүжиглэх боломжтой , зав зайтай , хүмүүсээс айхгүй нээлттэй байгаа арван сайн дурынхныгаа цуглуулаад жүжгийн бэлтгэлдээ шаргуу орсон. Өдөр болгон доод тал нь хоёр гурван цагаар уулзаад бэлддэг. Трэнти их сайн найруулсан. Сина өөрийнхөө жүжиг дээр их тулж ажилласан. Яг өмнөх өдөр нь аягүү их бэлдсэн. Жүжигчид энэ талаар илүү их ярих байх. Зуу гаруй хүн жүжиг ирж үзсэн. ” Хүлээлт нээх өндөр байгаагүй ” гэж би бас сонссон. Зарим нь анх удаа гээд баярлаад ирсэн, сайн дурынхан даа гэж бодсон ч хүлээлтийг нь их давсан гэж надад ярьж байсан. Зарим нь бүр уйлсан , баярласан , догдолсон гээд маш их эерэг зүйл сонссон доо. Би маш их баяртай байгаа.
Алтанбаяр : Трэнти болон Синад хүмүүсийн сэтгэгдэл хэр ирсэн бэ ?
Трэнти : Ер нь хүмүүсийн саналыг асуухад бүх хүмүүст таалагдсан байсан. Ялангуяа миний найз залуу өмнө нь күийр жүжиг үзэж үзээгүй.
Сина : Надад бол бүгд эерэг сэтгэгдэл ирсэн. Хамгийн их үлдсэн сэтгэгдэл нь манай найзынх байсан. Ихэвчлэн аливаа юманд эерэг өнцөгөөс ханддаггүй хүн байхгүй юу. Тэр хүнээс ” Чиний энэ жүжиг үнэхээр гоё болсон байна , миний сэтгэлд үнэхээр хүрлээ ” гэсэн үгийг сонсоод ” Би чаджээ” л гэж бодсон.
Алтанбаяр : Чи үнэхээр чадсаан
Сина : Аанхаан. Яахав найз болохоор хүмүүс нэг нэгнээ дэмждэг дээ. Гэхдээ тэр бол тийм үүднээс биш энэ жүжгийг хараад гоё байсан уу , муухай байсан уу гэсэн тэр л үнэнийг хэлсэн хүн гэж үзэж байгаа.
Алтанбаяр : Подкаст маань нилээн сонирхолтой өрнөж байна. Энэ удаад жүжигчин , зохиолч мөн үзсэн үзэгчдээс маань төлөөлөл ирсэн байна. Зоро маань жүжгийг үзсэн шүү дээ. Энэ талаараа ярьвал
Зоро: Жүжгийг үзэхээсээ өмнө жүжгийн зохиолыг уншиж үзсэн. Тэр үед сургууль дээрээ ажилтай байсан ч зав гаргаад утсаа гүйлгээд уншаад л байсан. ” Үүрийн цолмон ба Үдшийн гялаан “- ыг уншиж үзээд уйлаад Кенна руу ” Энийг хурдан үзмээр байнаа ” гээд л аймар баярлаж байсан. Жүжгэн дээр би ард талын аян дээр ажилласан байгаа. Өөрөө аяыг яг мэдрэмжээрээ оруулж тоглуулаад тэгэнгээ бас жүжгээ үзээд их гоё санагдсан.
Алтанбаяр : Анударь маань бас жүжиглэсэн шүү дээ. Ер нь жүжигт анх удаа тоглож байна уу , сэтгэгдэлээсээ хуваалцвал
Анударь : Тиймээ, жүжигт анх удаа тоглосон. Хэдийгээр айж байсан ч хамт жүжиглэж байсан хүмүүс маань мэргэжлийн жүжигчид биш байсан ч маш сайн , идэвхитэй , чин сэтгэлээсээ байж чадсан нь надад их урам зориг өгсөн.
Алтанбаяр : Күийр театрт яагаад жүжиглэе гэсэн бодол төрсөн бэ ?
Анударь : Зун залхуураад , ажилгүйдээд байхаар нь туслая гэж бодоод л оролцсон доо.
Зоро : Синагаас бас нэг асуулт асуумаар байна. Хэзээнээс зохиол бичиж эхэлсэн бэ ? Бүрэн хэмжээний хэдэн зохиол гараас нь гарсан байгаа вэ ?
Сийнаа : Арвангуравтайгаасаа уншдаг байхдаа ” Өөрөө ийм ном бичмээр байна “гэж бодож бичиж байсан. Тэр наснаасаа бичиж эхэлсэн боловч яг бүрэн хэмжээний зохиол дуусгаж байгаагүй. Дэвтэр дээрээ харандаагаар бичдэг байсан нь одоо хархаар их хөөрхөн санагддаг. Одоо бол сайт дээр бүтээлүүдээ тавьдаг байгаа. Бүрэн дуусгасан зохиол хараахан байхгүй байгаа. Олон зохиол дээр зэрэг ажиллаж байгаа болохоор дандаа бүлэг бүлгээр нь гаргадаг.
Кенна : Трэнти маань жүжиг тавигдах үеэр монголд байж чадаагүй. Бид хэд жүжиг болох гээд сандралдаж байхад ” Та нар чадна , би итгэж байна , бэлдэж байх үед сайн байсан амжилт хүсье ” гээд видео мессеж явуулсан. Тэр бүр маш гоё санагдсан , баярлалаа Трэнти.
Алтанбаяр : Урам аваад шууд жүжиглэсэн шүү !
Трэнти : Зүгээрээ , энэ найруулагч миний үүрэг.
Алтанбаяр : Би тайзан дээр найз залуугаа үнэсэх ёстой байсан. Трэнтигийн буянаар аймар үнэссэн.
Зоро : Подкастын маань үндсэн хөтлөгч Алтанбаяр маань ” Үүрийн цолмон ба Үдшийн гялаан ” жүжгийн гол дүрийн Жеймсийн дүрд тоглосон байгаа. Өөрийнхөө сэтгэгдэлээс хуваалцаач.
Алтанбаяр : Анх удаагаа жүжигт тоглож анх удаа од болсон. Намайг Кенна ” Од болгоно ” гэсэн тэгээд од болсон.
Зоро : Жүжигт тоглоод ямар сэтгэгдэл төрсөн бэ ? Жүжгийн дараа хүмүүс чамд ямархуу байдалтай хандаж байсан , гэрийхэн болоод найзууд нь үзсэн үү ?
Алтанбаяр : Манай гэрийхэн мэдээгүй ээ. Тайзан дээр гараад алгадуулах , Дамианыг үнэсэх гээд л аймар хэцүү байсан. Ялангуяа алгадуулах хэсэгт өмнөх бэлтгэлүүд дээр аймар чанга чанга алгадаад хүзүүний өвчин гурав дөрвөн хоногтоо гараагүй. Хүмүүс намайг гей манай нөхрийг стрэйт юм байна гэж бодоод яваад байсан. Надад маш их гей залуучуудаас чат ирсэн , од болсоон.
Кенна : Тайзны ард бид нар байсан. Хүүхдээ гей гэдгийг мэдээд аав нь аймар орилоод , ээж нь бүр уйлаад л тэ. Миний зүрхэнд маш хэцүү туссан , яг тийм юмыг ЛГБТИ хүүхэд болгон амсдаг. Тэрийг зохиолч маш сайн бичиж найруулагч үнэхээр үнэмшилтэй тавьсан. Би тайзны ард үнэхээр чичирж байсан.
Сина : Күийр хүмүүсийг одоо үед олон нийтийн тв-ээр гаргахыг оролддог л доо. Яагаад вэ гэхээр нийгмийн цөөнх гэсэн хүмүүсийг оролцуулах хэрэгтэй гэж боддог. Гэхдээ тийм байлаа гээд зөвөөр гаргах нь бага байдаг л даа. Күийр хүмүүсийн кино , жүжиг болгонд нэг гол дүр аваад тэр хүнийхээ доторх хэцүү байдал , чиг баримжаагаа олох гээд байгаа хүмүүсийг ихэвчлэн гаргадаг. Өөрийгөө хайрлах нэг хайр дээр төвлөрдөг боловч энэ нь түгээмэл байгааг ажигласан. ” Үдшийн цолмон ба Үүрийн гялаан ” жүжигт хоёр өөрийгөө хэн бэ гэдэгт төвлөрөхгүй зүгээр л хоёр хүн байгаад бие биендээ дурлаж байна гэдэг зүйлийг би гаргамаар байсан.
Алтанбаяр : Жүжигт маань гурван жүжиг тавигдсан байгаа. ” Үүрийн цолмон ба Үдшийн гялаан ” жүжгийн зохиолчтой бид бүхэн сая ярилцлаа. ” Сүүлчийн хонхны жингэнээн ” лесбиян охидын талаарх жүжиг маань зохиолч Солонгогоор бичигдэн Трэнти найруулсан байгаа. Гурав дахь жүжиг ” Өчигдөр Өнөөдөр Өнөмөнх ” гэдэг жүжгийг Анараа найруулан тавьсан байгаа.” Сүүлчийн хонхны жингэнээн ” жүжгийн талаар ярья. Хэдий Сина маань зохиолыг бичээгүй ч найруулах үйл ажиллагаанд оролцсон байгаа , энэ талаар ярьвал
Кенна : ” Сүүлчийн хонхны жингэнээн ” маш богинохон жүжиг л дээ хорин минутын боловч бодит байдлыг гаргасан. Өнөөгийн нийгэмд Монголд лесбиян охин найздаа дурлаж тэрийгээ илэрхийлэхэд юу болдог вэ гэдгийг харуулсан. Ихэнхи лесбиян , бисексуал охидод тохиолддог явдалыг гаргасан. Би гол дүрийн лесбиян охины дүрд тоглосон байгаа. Надад их ойрхон байсан. Би бас арван жилдээ өөрийгөө мэдэрч эхлэсэн, мэдээж найзууддаа бага зэрэг татагдэж байсан. Ихэнхи бидэнд тохиолддог үйл явдал учраас дүрдээ ороход их амархан байсан. Хүмүүсээс сонсоход олон охинд тохиолдож байсан явдал болохоор аягүү их уйлсан байна лээ. Найз маань Золоо гэдэг нэртэй , миний дурласан дүрийн охиныг бас Золоо гэдэг тэгээд л жүжгийн үеэр Золоо гэж дуудаад уйлаад араас нь гүйгээд л байсан чинь жүжгийн дараа найз маань будаг нь урсчихсан ” Намайг дуудаад байгаа юм шиг аймар хэцүү байсан ” гээд ирж байсан.
Алтанбаяр : Трэнтигийн зааснаар тайзан дээр үгээ мартсан ч гэсэн яваарай гээд явдаг шүү дээ. ” Сүүлчийн хонхны жингэнээн ” жүжиг дээр нилээн их үгээ сольж байх шиг байсан , энэ талаар Кеннад мэдэж байгаа юм байна уу ?
Кенна : Аан тийм тийм. Зарим өгүүлбэр ойлгомжгүй, хүний сэтгэлд ойрхон хүрэх гэж байгаа болохоор… Үгээ дүртэйгээ ойрхон амархан болгоорой гээд манай найруулагч хэтэрхий битгий текстэнд баригдаарай гэсэн. Аймар санаачлагатай идэвхитэй жүжигчид байсан шүү. Анударь өөрийн дүрийнхээ талаар яриач
Анударь : Миний дүрийн хувьд эсрэг дүр байсан. Сайн охиныг нь булааж авдаг эсрэг талын эрэгтэй дүрд тоглосон. Мэдээж эрэгтэй хүний дүрд тоглох хэцүү байсан. Эрэгтэй хүнийг мэдрэх гэж оролдсон , гэхдээ чадсан эсэхээ сайн мэдэхгүй байна. Бас Хулангийн өмнөөс миний сэтгэл их өвдсөн.
Кенна : Муу лесбиян гээд л аймар орилдог. Бэлтгэлийн үеэр тэр хэсэгт надад аймар хэцүү байсан. Сүүлд нь бүр жинхнээсээ үзэн ядмаар санагдсан , уг нь бол жүжиг шүү дээ
Сина : Эсрэг дүрийн охин болох манай Дээгий , Элис гээд охид байдаг. Тэр хоёрын дүр бол шал эсрэг тэсрэг хүмүүс байсан л даа. Ялангуяа Дээгийгийн хэлдэг үгнүүд байна л даа ” Муу лесбиян , бузартай юм ” гээд үнэхээр муухай үгнүүд хэлдэг. Жүжгийн дараагаар ” Би ямар муухай үг хэлэв ээ , өөрийнхөө сэтгэлд ортол хэллээ ” гэж өөрөө хэлж байсан.
Кенна : Тийн надаас бүр уучлалт гуйсан шүү , аймар хөөрхөн.
” Өчигдөр , Өнөөдөр , Өнөмөнх ” монологи жүжигт тоглосон. Анараа ахын найруулсанаар дөрвөн дүртэй , бүгд өөр өөр өнгө аястай. Монологи бол ерөнхийдөө их хэцүү юм байналээ , маш их эмоци гаргаж текстээ уншдаг. Гэхдээ өөрсдийнхөөрөө гаргаж болно гэсэн. ” Би ерөнхийдөө өөрийнхөө биенээс ерөөсөө ичдэггүй , эмэгтэй хүн заавал лифчик зүүх ёстой гэж боддоггүй ” гээд л тиймэрхүү нээлттэй байдлаа ашиглаад эрэгтэй хүний дотоож өмсөөд , хөхний толгой дээрээ лент наагаад бараг нүцгэн тайзан дээр гарсан. Зарим хэсэг дээр уурлаад зарим хэсэг дээр их аяархан яриад л бэлдэхэд их хэцүү байсан.
– Монологийн талаар та нар сэтгэгдэлээ бас хуваалцвал ?
Сина: Монологийн текстүүд нь заримдаа бол шүлэг , заримдаа яг захиа шиг байсан шүү дээ. Текст болгон дээр гарж байгаа дүр болгон бүгд өөр өөр байсан. Тийм болохоор өөр өөр хандлагатай , өөр өөрөөр гэрийхэн нь хүлээж авсан , амьдрал нь өөр өөр байсан. Артистик байдлаараа үнэхээр их хүрсэн. Яг тэр үед би гэрлийн хэсэгт сууж байсан. Тайзнаас хичнээн хол байсан ч дотроо ” Үнэхээр гоё болжээ ” гэж бодсон.
Зоро: Би бас арын аян дээр ажилласан байгаа.
Алтанбаяр : Дараа дараагийн жилүүдээс энэ күийр театр , күийр жүжиг тавигдвал хүмүүс ер нь хэр нээлттэй байгаа вэ ?
Кенна : Ер нь энийг аль болох тогтмол болгоё гэж бодож байгаа. Жүжигт тоглохыг , тайзан дээр гархыг хүсдэг олон хүмүүс байгаа. Нөгөө талаас жүжгийн зохиол бичдэг авьяастай залуу хүмүүст бас боломж олгож байгаа. Сина бол үнэхээр сайн найруулаад жүжигчидтэйгээ тулж ажилласан. Би үнэхээр бахархасан. Өдөр бүр ирээд л бэлдээд л
Алтанбаяр : Бараг жүжигчинээс нь илүү жүжиглээд л явж байсан даа… Бид хоёрын үнэсэж авчих гээд л
За энэ удаагийн подкаст маань нилээн сонирхолтой өрнөлөө. ” Үүрийн цолмон ба Үдшийн гялаан ” , ” Сүүлчийн хонхны жингэнээн ” , ” Өчигдөр Өнөөдөр Өнөмөнх ” гэсэн жүжгүүд тавигдсан байгаа. Энэ жүжгүүдийн маань зохиолч , найруулагч , жүжигчин , сайн дурын ажилчин гээд нийлээд зургаан хүн оролцсон байгаа. Маш сайхан зүйлсийг ярьсанд баярлалаа.
Нийтлэл бэлтгэсэн: Динза