Сонсголын бэрхшээлтэй, жендэркүийр, транс модель Челла Ман Ди Си-ийн супербаатруудын цуврал болох Титанууд киноны Жерико баатрын дүрд тоглохоор болжээ.
ДиСи Жерикогийн дүрийг “Эзай Моралесийн тоглосон алдартай хорон санаатан Deathstrok-н хүү Жосеф Уилсон бол Титаны Жерико билээ.” хэмээн тодорхойлжээ. Аав нь түүнийг алуурчны гарт дуу хөвчөө таслуулахад аварч чадаагүй бөгөөд Жерико хүнийг нүд рүү нь хараад л удирдаж чаддаг гайхамшигт онцгой чадвартай аж. Энэхүү зөөлөн сэтгэлт, бахархам баатар бол өөрийгөө ялагдашгүй Титан болохыг баталсан нэгэн билээ.
Жерико буюу Челла Ман харцаараа хүний бие махбодийг удирдаж, тэдний дуу хоолой, үг хэлийг ашиглан ярих чадвартай байх аж.
Челла Ман энэхүү цувралд цөөнхийн төлөөлөл болж орсоноороо ихээхэн шуугиан дэгдээж байгаа юм. Тэрээр
“Транс, сонсголын бэрхшээлтэй, өнгөт арьстай Еврей хүний хувьд би өөрийн ялгаатай байдлаа өөрийн давуу тал, хүч гэдгээ үргэлж өөртөө сануулдаг байсан. Титанууд кинонд өөрийн хүчээ харуулах боломжтой болсноор миний мөрөөдөл биелж байна.”
гэж инстаграмдаа бичжээ.
Эх сурвалж: Pride.com